Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Р.Даваа: Хөмөрсөн тогоон доторхи шиг байдлыг мэдэж байсан учраас МоАХ-нд орсон
-Та яаж яваад Монголын Ардчилсан холбооны үйл хэрэгт оролцож эхэлсэн бэ?
-Тухайн үед одоогийн ШУТИС чинь Политехникийн Их сургууль гэж байсан юм. Тэнд багшилж байхад сургуулийн удирдлага гэнэт нэг өдөр оюутнуудаа аваад Хандгайтад очиж зугаал гэдэг юм байна. Маргааш нь арванхоёрдугаар сарын 10-ны амралтын өдөр байсан л даа. Ардчилсан холбооны тэр жагсаалд оюутнуудыг оролцуулахгүй гээд зугаалганд явуулсан юм билээ. Зугаалганд нь би яваагүй юм. Харин дараагийн долоо хоногт жагсаал цуглаан болсныг нь мэдсэн. Манай дүү “ТЭЦ III”-ийн инженер байсан. Тэр өдрийн жагсаалд оролцсон юм билээ. Алтангэрэлийн Оюун гэдэг манай найз партизан, дүү Тулай хоёроосоо мэдээлэл авсан учраас ямар учиртай юм болоод байгааг ойлгосон. Тэгээд л нэгдүгээр сарын 2-нд Монголын Ардчилсан холбоонд нэгдэн орсон. Манай Эрчим хүчний факултетийн багш нар ихэнх нь гадаадад сургууль төгссөн учраас энэ үйл явдлыг эсэргүүцэж хүлээж аваагүй, анхнаас нь дэмждэг байлаа. Анх бид байр сав байхгүй учраас МУИС-ийн хоёрдугаар байрны 268 тоот лекцийн өрөөнд цугладаг байсан юм. 268-д 100 орчим хүн багтчихдаг байсан л даа.
-Оролцож явсан жагсаал цуглаан гэвэл олон байх?
-Гуравдугаар сарын 7-нд өлсгөлөн эхлэхэд 8-нд нь цуглаан дээр манай найз хүртэл ирж үг хэлж, эхчүүдийн баяраар өлсч, цангаад байна гэж шүүмжилж байсан. Уг нь, дүү бид хоёр өлсгөлөнд оролцоно гээд Гуравдугаар эмнэлэг дээр хүлээж байтал хүмүүс хоёулаа яах нь вэ гэлээ. МАХН-ыг тийм хурдан бууж өгнө гэж хэн санах билээ. Хоёулаа өлсгөлөнд оролцох гэж байсан юм. Тэгээд дүү маань өлсгөлөнд оролцсон. Хүмүүс өлсгөлөн зарлахад эсэргүүцэж байсан болохоор шавь нар маань хамгаалалтад гарч байсан.
Хан-Уулын АН-ын дарга байсан Ариунболд хичээл хаяъя гэж уриалаад бид хамтдаа ШУТИС-ийн төв байранд цуглаж жагсаад өлсгөлөнд очиж байлаа. Дөрөвдүгээр сарын 8-нд Монголын Ардчилсан намын анхдугаар чөлөөт их хурал Соёлын төв өргөөнд болоход шавь нар маань хэвлэх, янз бүрийн техник, төхөөрөмжүүд авчираад хурлын бүх материал намын дүрэм, уриалгыг хэвлээд гэрэл зурагтай нь хамт 18 аймагт явуулж билээ.
Тэр үеийн бүх бичиг баримтыг Бошигт гуай, Нэргүй доктор хоёр л боловсруулсан байдаг юм.
-Багш нар энэ жагсаал цуглаанд нэлээд идэвхтэй оролцсон гэдэг?
-Оюутнууд ч нэлээн идэвхтэй оролцсон. Миний шавь нар бол нэлээн идэвхтэй байсан. хоёрдугаар сарын 18-нд анхдугаар их хурал болоход шавь нар маань хамгаалалтад ажилласан. МАХН хурлыг үймүүлж, аль болох тасалдуулахыг хичээж байсан юм. Ер нь, ийм зүйлд оролцож үзээгүй хүмүүс чинь их муухайгаар ярьдаг юм байна. Гадаад, дотоодын хүмүүсийн захиалгаар мөнгө аваад жагсаад цуглаад явдаг гэж. Шавь нар маань сонин, брошур зарахад маш их тусалсан. Нэг удаа оюутны дадлага удирдаад Эрхүү рүү явах болоход “Ардчилал” сониноос 1000 орчмыг, нэлээн олон брошур аваад замд гарсан юм. Эрхүүгийн гурван том сургууль дээр очиж оюутнуудтайгаа уулзалт хийгээд салбар зөвлөл байгуулав. Хүмүүс ч МоАХ-д маш их элссэн. Эрхүүгийн оюутнууд өөрсдөө заалаа олоод бид очоод уулзалт хийж байлаа. Манай “тэнгэр” Цолмон тэмээ унаад Дорноговьд явж байсан гэдэг. Ер нь, хаана ч очиход хүмүүс их сонирхдог бас дэмждэг байсан. Эрхүүгээс буцах гэж байсан чинь оросууд “Танай Монголд төрийн эргэлт гарчихаж” гэлээ. Бид ч их гайхсан. Тэр нь дөрөвдүгээр сарын 27-ны цэрэгтэй жагсаалыг хэлсэн байсан л даа. Тэгж байтал тавдугаар сарын суулт гэж том үйл явдал болж билээ. Ер нь, талбай дээр болсон удаа дараагийн цуглаанд манай Техникийн их сургуулийн салбар зөвлөл Эрчим хүчний факултетийнхэн маш идэвхтэй оролцож явсан.
-Сургууль дээрээ байгуулсан салбар зөвлөлийг хэн нь анх санаачилж, уриалж байв?
-Уул уурхайн факултетийн Жигжидийн Батааг бид салбар зөвлөлийн зохицуулагчаар сонгож байсан. Манай ерөнхий салбар зөвлөлөөс зохицуулагч ирсэн нь одоо бодоход Билэгт байсан санагддаг юм. Тэр үед Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Оюутны холбоо, Монголын Ардчилсан холбоо гэж дөрвөн байгууллага байлаа. Тэднээс Ардчилсан холбоогоо сонгож элсээд одоо болтол явж байна даа. Ардчилсан социалист холбоонд физикийнхэн, математикийнхан, Шинэ дэвшилт холбоонд эдийн засагчид байсан юм.
-Сургуулийн удирдлагууд танай салбар зөвлөлийг яаж хүлээж авсан бэ?
-Техникийн их сургуулийн салбар зөвлөлийг байгуулах хурлаа хийгээд маргааш нь Авдай захирал, сургуулийн намын хорооны дарга Лхаансүрэн хоёр дээр мэдэгдлээ аваад оров. Тэгэхэд тэр хоёр маш сайхан хүлээн авсан. Дараа нь дугуй зааланд нийслэлийн салбар зөвлөл гэж байгуулсан. Нийслэлийн салбар зөвлөлийн 15 гишүүнийг хурлаар сонгож, намайг нийслэлийн зохицуулагчаар сонгож байлаа. Надад тэр үеийн бүх бүртгэл байдаг юм. Тэрийгээ эргээд харахад 207 салбар зөвлөлийн нэрсийн жагсаалт байна лээ. Өдөр өдрөөр нь тэр зөвлөлөөс тэр ирсэн гээд бүртгэдэг байсан. Зохицуулагчийн нэр хаяг, утасны дугаартай. Тухайн үед ажлынх нь албаны утсаар л холбоо барьдаг байлаа шүү дээ. Байгууллага бүр салбар зөвлөлтэй байгаад сүүлд дүүргийн зохион байгуулалтад орсон. Би одоо Сүхбаатар дүүрэгт харьяалагдаж байна. Саяхан нэг бүртгэл хийхэд манай Сүхбаатар дүүрэгт анхдагч 30-аад хүн л байгаа гэж гарсан байсан.
-Танай дүү, та хоёрыг гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авч байв?
-Хамгийн анх дүүгээ жагсаал цуглаан гэж явж байгааг мэдээгүй. Манай ээж, аав харин мэдэж байсан юм билээ. Ээж, аав маань биднийг дэмжиж, их сайхан хүлээж авсан л даа. Том охин маань 16-тай байсан. Хоёр дүүгээ хараад л үлдэнэ. Манай бага хүү есөн настай байсан намайг дагаад талбай дээр явж л байдаг. Дүү бид хоёр хамтдаа тэмцэж явах боломжтой байхын тулд дүүгээ эхнэр хүүхэдтэй нь гэртээ авч ирэв. Дүүгийн эхнэр манай гурван хүүхэд, өөрсдийнхөө хүүхдүүдийг хардаг. Бид хоёр ардчиллын төлөө гээд л явж байлаа. Манай дүү станц дээрээ “Цонх” гэдэг сонин гаргадаг байсан юм. Өлсгөлөнгийн үеэр Улаанбаатарт их эвгүй байсан. Дайн дажин болох гэж байгаа юм шиг л ойлгоод.
-Тэр үед ер нь танд айх, эмээх сэтгэл төрж байв уу?
-Бямбасүрэн гуайг Засгийн газрын ордноос гарч ирж өлсгөлөн зарласан хүмүүстэй уулзахад их эвгүй байсан. Манай дүү өлсгөлөн зарлаад, би шавь нартайгаа чихэртэй халуун ус зөөгөөд тэр хавиар байсан юм. Тэгсэн Бямбасүрэн гуайг гараад ирэхэд хүмүүс бүр бүчээд ирсэн чинь яг дарагдаад ирсэн. Хэдэн мянган хүн бүчээд ирэхээр эвгүй санагдаж билээ. Хэрвээ Бямбасүрэн гуайгаас өөр, хүмүүсийн дургүй дарга гарч ирсэн бол хүмүүс заамдаж авбал бие хамгаалагчид нь зүгээр байхгүй байх. Ер нь, тэр жагсаал цуглаанд Дотоод яамны энгийн хувцастай хүмүүс их олон байдаг байсан гэдэг. Бидний цугладаг байсан 268 тоот өрөөнд хүртэл НАХ яамны хүмүүс байж, нууцаар гэрэл зураг авдаг байсан гэж ярьж байсныг нь хожим сонссон. Бүх баримтууд нь архивт хадгалаастай байдаг гэсэн. Тэр олон хүн дунд ямар хүн байгааг мэдэх аргагүй. Бүгд л чөлөөтэй, сайн дураараа нэгдэж байсан учраас.
-Энэ тэмцэлд анхнаас нь явсан эмэгтэйчүүд хэр олон байдаг вэ. Цөөхөн байсан эсвэл нэлээн хэд эмэгтэй оролцсон гээд янз бүрээр л ярьдаг юм?
-Номын сангийн Алтангэрэлийн Оюун, Нямжавын Эрдэнэцэцэг гэж миний шавь, “хар” Цогзолмаа л гэдэг юм овгийг нь сайн мэдэхгүй байна. Мөн Баярмаа байсан, Саруул маань анхдугаар хуралд оролцож явсан гээд зөндөө бий. Чөлөөт их хуралд намын ерөнхий зөвлөл байгуулахад 15 эрэгтэй дунд Баярмаа, Нина хоёр л сонгогдож байсан. Өөр эмэгтэйчүүд байсан л даа. Заримынх нь нэр усыг сайн мэдэхгүй юм.
-Өлсгөлөнд эмэгтэй хүн оролцлоо гэж маш их шүүмжилж, эсэргүүцэж байсан гэдэг. Таныг жишээ нь жагсаал цуглаанд оролцлоо гэж дургүйцэх хүмүүс хэр олон байсан бэ?
-Ерөөсөө тийм эсэргүүцсэн хандлага гараагүй. Коммунист системийн 14 орон үндсэндээ задрах гэж байгааг хүмүүс, манай багш нар мэдэж байсан болохоор айхтар эсэргүүцэлтэй тулгараагүй. Үйлдвэрийн газруудад их олон хүн ажлаасаа халагдсан гэдэг. Жагсаал тэмцэл намжаад намар нь хичээл эхлэхэд манай сургууль дээр таван америк багш ирчихсэн байсан юмдаг. Бид чинь оросоос өөр гадаад хүн огт хараагүй. Урд хил хаалттай ерөөсөө л орос явж байсан үе шүү дээ. Улс төрийн хурцадмал тэмцэл тэр үеэс л байхгүй болсон.
-Анх тэмцэж явсан үеийг бодвол байдал өөрчлөгдсөн ч зорьж, хүсч тэмүүлж байсан ардчилал энэ биш гэж ярих хүн цөөнгүй байна. Таны хувьд?
-Цус урсгасан зүйл болоогүй, намуун дөлгөөн шийдсэн энэ 24 жилийн үйл явдал бидний санаж бодсон зүйл биш л дээ. Зорилгодоо хүрч чадаагүй байна. Бид яг юу хүсч байснаа 1990 онд мэдэхгүй байсан байх. Гэхдээ хөмөрсөн тогоон доторхи шиг эрх чөлөөгүй байдлыг мэдэж байсан учраас Ардчилсан холбоонд орсон. Яг юу хэрэгтэй вэ гэдгээ мэдэж байсан хүн их цөөн байсан байх. Тавдугаар сард байна уу даа, Зориг “Бид үйлдвэрчний эвлэл байгуулах ёстой юм байна. Үйлдвэрчний эвлэл нь хүмүүсийнхээ төлөө явдаг юм байна. Ардчилсан холбоо үйлдвэрчний эвлэл болж өөрчлөгдөх ёстой юм байна” гэдэг байсан.
-Мэдээж тэмцэж байж санасан зорьсон, хүсч тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэг хамгийн сайхан. Тухайн цаг үеийн сэтгэлд үлдсэн үйл явдал гэвэл?
-МАХН-ын Улс төрийн товчоог огцруулсан нь хамгийн сайхан үе байсан. Тэрнээс хойш бид янз бүрийн үйл ажиллагаа явуулж байлаа шүү дээ. Зургадугаар сарын 1-нд Сүрьеэгийн больниц дээр очиж хүүхдүүдийг эргэж очиж бэлэг өгсөн. Дараа нь 1997-1998 онд Зайсангийн хүүхдийн хориход очиж хүүхдүүдтэй уулзаж эргэж тойрч байлаа. Шинэ жилээр ном сонин, бэлэг аваачиж өгч шинэ жил хамт тэмдэглэж байсан юм.
-Нэлээн нийгмийн идэвхтэй байжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Сонин хэвлэлд нийтлэл гаргаж байлаа. Эмэгтэйчүүдийн зургадугаар хуралд намайг оролц гэв. Даанч үг хэлэх гэтэл зөвшөөрөөгүй.
-Яагаад?
-Нөгөө эсэргүү үг хэлнэ л гэхгүй юу. Тэрэнд оролцсон тухайгаа “Ардчилал” сонинд нийтлэл болгон гаргалаа. Цогтсайхан гарчигийг нь “Надад олдоогүй долоон хором” гэж өгч билээ. “Шинэ толь” сонинд бас нийтлэл бичиж өгдөг байлаа.
-Энэ 24 жилийн хугацаанд хамгийн хүнд, хэцүү цаг үе хэзээ байсан юм бол?
-1990 оны өлсгөлөн байх даа. Тэр үедээ айхтар хэцүү зүйл байсан болохоор түүнээс хойш тохиолдсон үйл явдал хэцүү санагдахаа больсон. Орон нутгийн, УИХ, Ерөнхийлөгчийн хэд хэдэн сонгуульд оролцлоо. МоАХ-ныхонтойгоо талхаа хувааж идээд, өлсч, цангаж, ядарч явсангүй ээ. Ихэнхдээ шөнийн 02 цагт л гэртээ ордог. Зоригийн амь насыг хөнөөсөн бол аймшигтай үйл явдал.
-Шавь нараас тань энэ ардчилсан хөдөлгөөнд оролцож яваад цаашдаа тууштай үрэгжлүүлсэн нь хэр олон бэ?
-Хан-Уулын Ариунболд байна. Эрдэнэцэцэг маань сүүлд “Эх орон” намд орсон.
-Ингэхэд та хэдэн шавьтай вэ?
-Шавь нараа тоолж үзээгүй юм байна. 1974 онд төгсч ирээд дааж авсан ангийн оюутнуудын журналь надад одоо ч бий.
-Танд янз бүрийн баримт, сэлт цөөнгүй байдаг гэсэн. Саяхан МоАХ-ны партизануудынхаа гар дээрх баримтуудыг архивлаж авна гэж үзэсгэлэн гаргалаа Та хэр орон баримт өгөв?
-Ер нь материалуудаа архивжуулж авах нь чухал. Надад бол материалууд нэлээд бий. Хурал, цуглааны мандатуудаа бүгдийг нь цуглуулсан байдаг л юм. Завтай бол нэгд нэгэнгүй үзээд скайнердаж авна. Үзэсгэлэн гаргана гэхээр нь цуглуулсан материалуудаа хоёр хоног ухаж үзлээ. Тэр үед авахуулсан миний гуравхан зураг байдаг юм билээ. Хоёрыг нь үзэсгэлэнд авчирч тавьсан. Анхдугаар их хурал дээр манай сургуулийн салбар зөвлөлийнхний зургийг үзэсгэлэн гаргасан хүмүүс өөрсдөө олж тавьсан байна билээ.
-Тухайн үед “Ардчилал” сонин, брошураа ингэж тараадаг байлаа гээд партизанууд сонирхолтой дурсамжууд ярьдаг?
-Бид нэг удаа сугалаа гаргадаг юм байна. Санхүү Ганзориг нь санхүү тооцоогоо барина, Сахал Болд нярав байсан юм. Тэр хоёрт сугалаанаас олсон мөнгө тушаахаар бүртгэж аваад сейфэндээ хийнэ. Чингисийн цээж баримал, Чойномын цээж баримал, сагсны хоёр бөмбөг, харандаа гээд л сугалаа бүр нь хонжвортой. Төв шуудангийн зүүн талын хаалганы шатан дээр суучихаад сугалуулдаг байлаа шүү дээ /инээв/. Өөрийнхөө төлөө тэгж явахаасаа би лав ичнээ. Тэр үед бол ичдэг ч үгүй байж.
Нэг удаа шавь нартайгаа сонин зарлаа. Троллейбусанд оронгуут хүмүүс тал бүрээс сонин авъя гээд л шуугьсан чинь кондуктор нь ирээд биднийг тасалбараа аваагүй гээд гурав гурван төгрөгөөр торгочихдог байгаа. Тэгэхэд идэвхтэй оролцдог байсан Цогтын Зоригт гэдэг нэг шавь маань ардчиллын төлөө үнэхээр сайн зүтгэсэн. Бас Зундуй-Ёндон, Мөнхболд хоёр маань ч идэвхтэй явсан.
-Ардчиллыг өмчиллөө гэсэн шүүмжлэл их гардаг болж. Өмчилнө гэдэг таны бодлоор юу гэсэн үг юм болоо?
-Юу ч мэдэхгүй хүмүүс л тэгж байгаа юм. Ардчиллын юуг нь өмчлөх юм бэ. Дургүйцээд байгаа хүмүүсээс юм унахгүй шүү дээ. “Арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын ойн баярын мэнд хүргэе” гэж фэйсбүүк дээр биччихсэн чинь “маажгий авгай ардчиллыг өмчиллөө” гэсэн байсан. Фэйсбүүк дээр надад хоёр өгүүлбэр бичих боломж байхгүй гэнэ ээ /инээв/. Өмчлөөд би юу авчихсан юм. Фэйсбүүк, твиттер хараад энэ залуучуудад их харамсаад байгаа. Бодит амьдралдаа орохгүй, компьютерийн ард цагаа бараад л...
-Та Ардчилсан намын гишүүн үү?
-Намгүй насыг барлаа /инээв/. Намын гишүүн биш гэхээр манай МоАХ-ныхон ч итгэдэггүй л юм.
-Одоо та яг юу хийж байна вэ?
-“Ардчиллын хоёр дахь давалгаа” гэдэг ном бичлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлаад зөвлөх нь дэмжээд 1206 хувь хэвлэсэн. Худалдаанд огт гаргаагүй. Саруул бид хоёр хамт бичсэн ном. Өнгөрсөн жил гарсан. 2013 онд хүний төлөө юу хийв гэдгийг л энд дурдсан. 1990 онд бид юу ч мэдэхгүй байсан. Тэгвэл хүн өөрөө л оролцох ёстой юм байна гэдэг нь одоо чухал болоод байгаа. Иргэдийн оролцоо чухал, өөрсдөө шийддэг байх ёстой. Ерөнхийлөгч 2013 оны нэгдүгээр сарын 2-ны 01 тоот захирамжаа шууд ардчиллыг дэмжихээр гарсан. Тиймээс бид одоо л хийхгүй бол болохгүй. Гурван сая хүн өөрсдөө юу хийхээ шийдэж, дэмжихгүй бол болохгүй. Энэ бүхнийг ойлгоосой гэж ном бичиж байгаа. Орон нутгийн мөнгө гэж төсөвлөж өгснөөр иргэд юу хийснийг Ховдод очиж үзлээ. Жил хүрэхгүй хугацаанд гайхалтай зүйл хийж чадсаныг харлаа. Одоо “Ардчиллын хоёр дахь давалгаа” номныхоо хоёрдугаар дэвтрийг бичиж байна даа.
-Таныг уулын спортын хүн гэдгийг мэдэх юм байна?
-Одоо ингээд хараад байхаар багийн биш ганц хүний спортоор хичээллэдэг хүн юм байна. Тэшүүр, цана, усанд сэлэлт, ширээний теннис, уулын спорт гээд нэг хүний спортоор хичээллэдэг. Манай дүү бас уулчин хүн байсан. Бурхан болчихсон юм. Дүү маань сурвалжлагад явах гэтэл боломжгүй болчихлоо гээд намайг орондоо явах уу гэлээ. Тэгсэн чинь огт мэдэхгүй санаандгүй байж байгаад анх удаа Гималайд гараад үзчихсэн. Хүмүүс жижиг уулнаас анх авирч эхэлдэг бол би шууд Гималайгаас эхэлсэн нь санаандгүй юм болсон. Гэхдээ 6010 метрт очсон л доо. Монголынхоо сайхан уул, оргилуудын дайралтын отгуудад сурвалжлага хийж явж байсан. Мөнгө олохын төлөө биш өөрсдөө хоол хүнс, багаж хэрэгслээ авдаг, үзэгчгүй, эрсдэлтэй спорт учраас уулчдыг их хүндэтгэдэг юм.
-“С1” телевизээр бэлтгэн хүргэдэг байсан нэвтрүүлгээ та яагаад хийхээ больчихов?
-“Ройтерсийн цаг” гэж нэвтрүүлэг анх хийж байсан. 17 жилийн дараа гэхээр 2007 онд юм байна ардчилсан хувьсгалынхан юу болов гэж нэвтрүүлэг хийж, партизануудаа оролцуулж, ярилцдаг байлаа. 20 жилийн ойгоороо Ардчилсан намаас ардчилсан хувьсгал ялсан гээд дүгнэлт гаргачихсан шүү дээ. Тэгээд л нэвтрүүлэг маань зогссон. 17, 18, 19 жил гээд партизануудаа оролцуулаад ямар чиглэлээр яаж ажиллаж байна вэ хэмээн ярьдаг байсан. “XXI зууны Монгол” гэж нэвтрүүлгээрээ Монголд болж байгаа үйл явдлыг үзүүлдэг байлаа. “Дэлхийн тэрбумтнууд” гэж нэвтрүүлэгтээ бас их дуртай. “С1”-ийн ярилцлагын нэвтрүүлэгтээ би дарга нарыг урьж байгаагүй. Судлаачид, түүхчид гээд л аль болох сонирхолтой хүмүүсийг урьдаг байсан. Хийсэн нэвтрүүлгээ тоолж үзэхэд 1000 гарсан байсан шүү.
-Та ингэхэд хаана, ямар сургууль төгссөн бэ?
-Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийг 1974 онд төгсч ирээд Техникийн их сургуульд бараг 20 жил багшилсан. Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй бид хоёр хамгийн анх Монголоос очиж тэр сургуулийг төгссөн. Одоо Техникийн их сургууль болсон юм билээ. Есөн жил багшлаад эргэж очиж Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр доктор хамгаалсан.
-Ер нь их олон төрлийн ажил хийж явжээ?
-1993 оны намраас багшлахаа больсон. Тэгээд Өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн нийгэмлэгт ажилласан. Дараа нь Эрдмийн ундраа сургуульд дөрвөн жил захирал байлаа. Цогтсайхан бид хоёр 1996 онд “Бид” гэдэг сонин хүртэл гаргаж явсан. 1999 оноос Ийгл телевизэд ажиллаад тэгээд “С1” телевизэд ирсэн. Тэндээсээ тэтгэвэрт гараад найман жил болж байна. Энэ хооронд их олон ажил хийсэн дээ.
Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойтойгоо золгож буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт уншигчдаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. Энэ удаагийн “Ардчилсан хувьсгалын анхдагчид” буландаа сэтгүүлч, уулчин, багш гээд маш олон тодотголтой Р.Давааг урьж ярилцлаа.
-Та яаж яваад Монголын Ардчилсан холбооны үйл хэрэгт оролцож эхэлсэн бэ?-Тухайн үед одоогийн ШУТИС чинь Политехникийн Их сургууль гэж байсан юм. Тэнд багшилж байхад сургуулийн удирдлага гэнэт нэг өдөр оюутнуудаа аваад Хандгайтад очиж зугаал гэдэг юм байна. Маргааш нь арванхоёрдугаар сарын 10-ны амралтын өдөр байсан л даа. Ардчилсан холбооны тэр жагсаалд оюутнуудыг оролцуулахгүй гээд зугаалганд явуулсан юм билээ. Зугаалганд нь би яваагүй юм. Харин дараагийн долоо хоногт жагсаал цуглаан болсныг нь мэдсэн. Манай дүү “ТЭЦ III”-ийн инженер байсан. Тэр өдрийн жагсаалд оролцсон юм билээ. Алтангэрэлийн Оюун гэдэг манай найз партизан, дүү Тулай хоёроосоо мэдээлэл авсан учраас ямар учиртай юм болоод байгааг ойлгосон. Тэгээд л нэгдүгээр сарын 2-нд Монголын Ардчилсан холбоонд нэгдэн орсон. Манай Эрчим хүчний факултетийн багш нар ихэнх нь гадаадад сургууль төгссөн учраас энэ үйл явдлыг эсэргүүцэж хүлээж аваагүй, анхнаас нь дэмждэг байлаа. Анх бид байр сав байхгүй учраас МУИС-ийн хоёрдугаар байрны 268 тоот лекцийн өрөөнд цугладаг байсан юм. 268-д 100 орчим хүн багтчихдаг байсан л даа.

0 Сэтгэгдэл