Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Гэрлийн байцаагчид тоолуураар “тоглож” хэрэглэгчийг өрөнд унагажээ
Цахилгааны төлбөр үндэслэлгүй их гарлаа гэсэн гомдол мэр сэр гардаг. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн Б.Анударь эрчим хүчний үнийг үндэслэлгүй бичсэн гэрлийн байцаагчаас болж их хэмжээний өрөнд орчихлоо хэмээн хэвлэлийнхэнд хандлаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Гэрлийн байцаагчийн үндэслэлгүй бичсэн тооцооны хуудсаас болж 40 сая төгрөгийн өрөнд унасан гэж дууллаа. Ямар учиртай юм бэ?
-Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт ресторан болон авто гаражийн үйлчилгээ эрхлэхээр шийдэхдээ “Утаагүй Улаанбаатар” бодлогыг дэмжин Евро стандарт болон “Хөгжлийн жигүүр” компаниудын ISO чанарын баталгаатай, тог бага зарцуулдаг төхөөрөмж суурилуулсан юм. Дулаанаа авсанаас хойш манай үйлчилгээний газрын цахилгааны төлбөр сард 500-800 мянган төгрөгийн хооронд гардаг байсан. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сард 4 сая төгрөг гарсан. Гайхаад хүн амьтнаас асууж явах хооронд арваннэгдүгээр сард цахилгааны төлбөр 3,650.000 гарчихсан учраас 1.259 мянган төгрөгийг нь төлж, үлдэгдэл нь 6,391.000 төгрөг үлдсэн. Гэвч арванхоёрдугаар сарын 30-нд төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар тог тасалснаас байгууллагын сантехник, цэвэр бохир усны хоолой гээд бүх зүйл хөлдөж, маш их хэмжээний өр төлбөрт унаж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болчихоод байна.
-Та дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандсан уу. Тэр газар л шийдэж өгөх ёстой доо?
-Хандсан. Хүлээж аваагүй. Аргаа ядаад дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх үндэсний төвийн цахилгаанчин Цэрэнбатад хандахад “Танай нэг сарын мөнгө 5,800.000 гарсан байна. Би сая болгож чадна гэхээр нь 500 мянга өгсөн. Тэгээд тухайн сардаа болгож өгөөгүй, харин ч дараагийн сард нь 1,640,000 төгрөг гарсан. Энэ үед л авлагын ажилтан, бичигч, цахилгаанчид үгсэн нийлж цахилгааны тоолуурыг нэмэх, хасах зэргийг дур мэдэн хийдгийг олж мэдсэн. Цэрэнбатыг ажилд орохоос өмнө ажиллаж байсан Эрдэнэцэцэг, Гантулга нар ч үүнд буруутай гэж боддог. Яагаад гэвэл, эрчим хүчинд хэмнэлттэй төхөөрөмжийг суурилуулсанаас хойш төлбөр тогтмол 500-800 мянган төгрөгийн хооронд гардаг байж байгаад гэнэт дөрвөн сая гарсан нь дээрх хүмүүсийн хууль бус үйлдэл гэсэн хардлага төрсөн юм.
-Яагаад. Хэчнээн эрчим хүчинд хэмнэлттэй төхөөрөмж суулгасан ч, хэрэглэснээрээ цахилгааны төлбөр гарна шүү дээ?
-Үнэхээр хэрэглэснийхээ хэрээр эрчим хүчний төлбөр гарсан бол би төлнө. Төлөх нь ч зүйн хэрэг. Ингэж сэжиглэх болсон шалтгаан нь манайх цахилгаанаа таслуулсны дараа нэгдүгээр сарын 7-нд залгуулаад 15-ныг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад 1,640,000 төгрөг гарсан байсан. Ийм зүйл байж болох уу.
-Энэ тухайгаа холбогдох албаны хүмүүст нь мэдэгдсэн үү?
-Хэлсэн. Тэгтэл та нар үг дуугүй төлбөрөө төл, тэр хүнийг чинь ажлаас халсан гэсэн хариу өгсөн. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид ч өргөдлөө өгсөн. Гэтэл одоо хүртэл гомдлыг минь шийдэж өгөөгүйгээр барахгүй заавал гарсан төлбөрөө төл. Тэр хүнтэйгээ шүүхээр явж асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн.
-Буруутныг олсон бол яагаад гомдлыг тань шийдэж өгөхгүй байгаа юм бол?
-Энэ асуудлыг шийдэж өгөөгүйгээс манайх үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гээд банкнаас авсан зээл өдөр бүр нэхэгдээд дарамттай хэцүү байна. Өнөөдөр дурын цахилгааны засварчин цахилгааны тоолуурыг нааш цааш гүйлгэж хэдэн иргэнийг их хэмжээний төлбөрт оруулж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Иймд надаас нэхэмжилж байгаа цахилгааны төлбөр болох 18,117,575 төгрөг хууль бус төдийгүй цахилгаан тасалсанаас сантехник, цэвэр, бохир усны хоолойн хөлдөлт шугамыг шинээр авч холбоход шаардлагатай 23,696,100 төгрөгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас нэхэмжилж байна.
-Тус компанийнхан юу гэх юм. Нийтдээ та хэдэн төгрөгийн өрөнд унасан юм бэ?
-Нийтдээ, 41,813,675 төгрөгийн өрөнд унасан. Амьдралаа сайжруулъя гэж энд тэндээс зээлсэн мөнгө болон гэрлийн байцаагчийн буруутай үйлдлээс болж ийм их өрөнд оруулсанд гомдолтой байна. ШӨХТГ-т хандахад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид бичиг явууллаа гэсэн. Гэхдээ одоогоор миний хохирлыг байтугай үндэслэлгүй бичсэн цахилгааны төлбөрийн асуудлыг шийдэж өгөөгүй байна.
Цахилгааны төлбөр үндэслэлгүй их гарлаа гэсэн гомдол мэр сэр гардаг. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн Б.Анударь эрчим хүчний үнийг үндэслэлгүй бичсэн гэрлийн байцаагчаас болж их хэмжээний өрөнд орчихлоо хэмээн хэвлэлийнхэнд хандлаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа. -Гэрлийн байцаагчийн үндэслэлгүй бичсэн тооцооны хуудсаас болж 40 сая төгрөгийн өрөнд унасан гэж дууллаа. Ямар учиртай юм бэ?

0 Сэтгэгдэл