Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Д.Чулуунбат: Компанийн үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжиж байна
Үндэсний Аудитын газраас “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтын талаар таагүй мэдээлэл зарим хэвлэлийн хуудаснаа гарсан учир тус кампанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбаттай ярилцлаа.

-Үндэсний Аудитын газраас “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хэзээ, ямар хугацаанд шалтгалт оруулсан юм бэ. Санхүүгийн тайлан гуншиж байхад өмнөх удирдлагуудын үед гаргасан алдаа дутагдлууд буюу сонин хэвлэлээр нэгэнт ил болсон зөрчлүүдийг дурдсан байна?
-Үндэсний аудитын газраас манай компанийн 2012, 2013 оны үйл ажиллагаанд эрсдэлийн болон санхүүгийн завсарын аудитын шалгалтыг 2013 оны аравдугаар сараас 2014 оны нэгдүгээр сар хүртэл хийсэн. Аудитын төлөвлөгөөгөөр 2013 жилийн эцсийн санхүүгийн тайлан баланст тулгуурлан шалгалтыг 2014 оны гуравдугаар сар хүртэл хийхээр тусгагдсан учир эцэслэн дуусаагүй байгаа. Ер нь бол завсарын аудитын зөвлөмж гарсан ч жилийн аудитын дүгнэлт эцэслэн гараагүй тохиолдолд аливаа нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүрэн гүйцэт биш мэдээ цацах нь учир дутагдалтай байдаг. Үндэсний аудитын газраас хийсэн завсрын аудитаар гарсан зөвлөмж, дүгнэлтүүдэд дурдагдсан ихэнх асуудал өмнөх үед гарсан зөрчлүүд гэдгийг та асуултдаа дурдлаа. Учир нь Чалко, Макмахон компаниудтай хийсэн гэрээнүүдтэй холбоотой зүйл гарсан учраас өмнөньэнэ талаар хүмүүс мэдээлэл авсангэж бодож байна. Завсрын аудитаас гарсан зөвлөмжүүдтэй холбоотой зарим асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учраас хожим илүү тодорхой болох байх. Бидний хувьд урьд гарсан зөрчил гэж хаялгүйгээр зохих журмын дагуу асуудлуудыг авчүзэн шийдвэрлээдявжбайгаа.
-Танай компанийн БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг” компанитай Зүүн Цанхийн ордоос “Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээг 2011 онд байгуулсан. Аудитаар энэ гэрээтэй холбоотойгоор нүүрсний үнийн өөрчлөлтийг урьдчилж тооцоогүй гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Хятадын “Чалко Трейдинг Хонконг” компанитай Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээг 2011 оны долдугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу “Чалко Трейдинг Хонконг” компаниас нийт 350.0 сая ам.долларын урьдчилгаа авсан бөгөөд энэхүү хөрөнгийг Хүний хөгжлийн санд татан төвлөрүүлсэн. Дээрх гэрээний дагуу “Эрдэнэс-Таван толгой” компани 2011 оны наймдугаар сарын 4-нд Таван толгойн ордын Цанхийн зүүн уурхайгаас нүүрс экспортлож эхэлсэн юм. Энэ гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар манай компанийн удирдлагууд идэвхтэй ажиллаж, нүүрс борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Гүний гааль байгуулж, уртын тээвэр эхлүүлснээр өр барагдуулах ажлыг хурдавчилж байна.
-Тэгвэл хоёр цанхийн үйлдвэрлэлийн өртөг зөрүүтэй байгаа дүгнэлт хэр үндэслэлтэй юм бэ?
-Баруун, Зүүн цанхийн олборлогч хоёр компанитай байгуулсан гэрээ нь өөр өөр зарчимд суурилсан гэрээ. Тиймээс хоёр Цанхийн үйлдвэрлэлийн өртгийг харьцуулж дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Зүүн Цанхийн гэрээ зардалд суурилсан буюу гарч байгаа бодит зардлаар тооцохоор өмнө нь хийсэн гэрээ гэдгийг би өмнө нь хэлсэн. Энэ гэрээг сайжруулах талаар бид ажиллаж байгаа.
Цанхийн баруун уурхайн гэрээ бүтээмжтэй уяж хийсэн учраас өнөөдөр манай компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл авчирч байгаа. Энэ гэрээний дагуу үндсэний “Монгол уурхайчин” түншлэл хамтарч өнөөдөр олборлолт хийж байна. Цанхийн баруун уурхайн олборлолтоос нүүрс экспортолсноор компанийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгааг дахин онцлон хэлье.
-Гэрээг дүгнэхгүйгээр мөнгө шилжүүлсэн гэсэн асуудал гарсан. Энэ талаар мэдээлэл өгнөүү?
-Гадаадын зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулан гэрээ байгуулсан асуудал 2011 онд хийж төлбөр тооцоог шилжүүлсэн байдаг юм билээ. Бид 2012 оны аравдугаар сарын сүүлээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-д шинээр томилогдон ажиллаж эхэлснийхээ дараа Үндсэний аудитын захиалгаар “Итгэлт” аудитын компаниар санхүүгийн тайлангийн аудит хийлгүүлсэн. Энэ аудитаар дээрх асуудал гарч ирж хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Тиймээс энэ зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудал биднээс өмнө үүссэн учир тайлан балансад тусгагдсан дүнгээрээ байдаг.
-Худалдан авах үйл ажиллагааны журам алдагдсан уу?
-Авто жингийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5 заасны дагуу худалдан авалт хийсэн. Хууль зөрчсөн зүйлгүй. “Дөрвөн сүнжит” ХХК-ийн 23,3 сая төгрөгийн найман гэр худалдан авсан мэргэжилтэнд захиргааны арга хэмжээ аван ажлаас нь чөлөөлсөн.
-Эргэлтийн хөрөнгийн эргэлт удааширсан гэсэн байсан?
-Бараа материалын үлдэгдэл өнгөрсөн оныхтой харцуулахад өсөлттэй гарсан нь ажиллах хүчний тоо өссөнтэй шууд холбоотой. Хөдөлмөр хамгааллын 7 төрлийн хэрэгслийн тоо 40 хувиар нэмэгдэж, агуулахад байгаа нүүрсний хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалан эргэлтийн хөрөнгийн эргэлтийг өмнөх онтой харьцуулан дүгнэлт гаргах боломжгүй юм. 2012 онд 2,6 сая тонн, 2013 онд 5,3 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт. Энэ хэмжээгээрээ нүүрсний агуулахын үлдэгдэл өмнөх оныхоос гурав дахин өссөн нь уг дүгнэлт гаргахад нөлөөлсөн.
-Тэгэхээр завсрын тайлангийн зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахад байдал өөр байгаа нь таны ярианаас ойлгогдож байна?
-Үндэсний аудитын зөвлөмжийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагынхан бүрэн гүйцэт ойлгоогүйгээс буруу ташаа мэдээлэл өгсөн байна. Аудитын шалгалтаар 26 тэрбумын зөрчил илэрсэн гэсэн ямар ч үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн байсан. Ийм дүгнэлтийг Үндэсний аудитын тайланд ерөөс тусгаагүй.
Аудитын газрын өгсөн зөвлөмжийн дагуу бид жилийн эцсийн тайлан балансад хууль эрх зүй, бүртгэлийн стандартын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд, манай компанийн үйл ажиллагааны хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, санхүүгийн чадавх тодорхой хэмжээгээр сайжирч байгааг хэлэхэд таатай байна.

0 Сэтгэгдэл