Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Татвар-хөгжлийн чиг хандлага” сэдвээр уралдаан зарлав

Татварын ерөнхий газраас “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж нийт сэтгүүлч, сэтгүүлзүйн ангийн оюутан, чөлөөт нийтлэлчдийн дунд  “Татвар хөгжлийн үндэс” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлалаа.

  Татвар төлөгчдийн татварын  боловсролыг дээшлүүлэх, Монголын татварын өнөөгийн чиг хандлага, хөгжил дэвшлийг тодорхойлох, хууль эрх зүйн орчинг сайжруулахад сэтгүүлчдийг уриалан дуудах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эл уралдааныг зарласан байна. “Татвар-хөгжлийн чиг хандлага” уриан дор асуудал хөндсөн, баримтад тулгуурласан, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрч, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн түүнчлэн ухаалаг төр, цахим татварын дэвшлийн  уялдаа, ач холбогдол, татварын орчны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлсон байх шаардлага тавьж буй аж. Энэ сарын 25 хүртэл Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газарт хүлээн авах юм байна. Уралдаанд нийт нийт 5 байр шалгаруулах бөгөөд шагналын сан нь 1,1 сая төгрөг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан