Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ПАРВАТИ ОМАНАКУТТАН: ХҮЧИРХИЙЛЛИЙГ НУУН ДАРАГДУУЛАХЫН ОРОНД ИЛ ГАРГАЖ ТЭМЦ
Хүчирхийллийн эсрэг монгол эмэгтэйчүүдтэй дуу хоолойгоо нэгтгэхээр манай улсад ирээд буй Энэтхэгийн сайхан бүсгүй Парвати Оманакуттантай ярилцлаа.  2008 оны Дэлхийн мисс тэмцээний дэд мисс өргөмжлөлтэй, дуучин, жүжигчин энэ бүсгүй “Андра модель” агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэлийн урилгаар ирсэн бөгөөд өнөөдөр VLVT клубт болох хандивын хүлээн авалтад оролцох аж. Хандивын энэ арга хэмжээнээс олсон бүх орлогыг хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд тусламж болгон өгөх юм байна.

-Хүчирхийллийн эсрэг энэ аянд яагаад нэг­дэх болов. Тэр тусмаа Монголд?

-Энэ аяны гол зорилго бол эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, цаашид ийм асуудал гарахгүй байх ямар нэгэн гарц, шийдэл олох. Хүчирхийллийн хэрэг ганцхан Монголд биш манай улсад ч газар аваад байна. Тийм учраас эмэгтэйчүүдийн эрхийн талаар дуу хоолойгоо нэгтгэн, хүчирхийлэлд өртөхгүй байх арга замыг хамтдаа хайхаар Монголд ирсэн. Эндээс олж авсан мэдээлэл, танай туршлагаас Энэтхэгт очоод бусдадаа хуваалцах бодолтой байна.
-Энэ аянд таны гүйцэт­гэх үүрэг юу байх вэ?
-Би дуучин, жүжигчин хүн. Олны өмнө байдаг хүн учраас бусдад өөрөөрөө л  үлгэр дуурайлал болохыг хичээнэ. Одод ингэж тэмцэж байгаа бол бид ч бас  оролцох ёстой юм байна, дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг эмэгтэйчүүддээ өгөхийг хүсч байна.
-Хүчирхийллийн эсрэг энэ аянд цаашид оролцсоор байх уу. Монголчуудад хандаж юу хэлэх вэ?
-Энэ аян ганц өнөөдрөөр дуусахгүй. Цаашид ч энэ асуудлын талаар бид ярьсаар байх болно. Зөвхөн ярих ч биш  олон нийтийг, хүүхэд залуусыг хүчирхийллийн эсрэг идэвхтэй тэмцээсэй гэж хүсэх байна.
Хамгийн гол нь, хэрэв хүчирхийлэлд өртсөн хүн байгаа бол түүнийгээ битгий нуу, гадагш нь гаргаж, дуу хоолойгоо илэрхийл гэж хэлмээр байна. Тэгж байж таныг хүчирхийлэлд өртсөн гэдгийг мэднэ шүү дээ. Охид бүсгүйчүүд маань дуу хоолойгоо илэрхийлээд эхэлвэл бид энэ хэргээс нэг нэгнээ хамгаалж чадна. Сүүлийн нэг сарын хугацаанд Монголд маш олон эмэгтэй,  бас хүүхдүүд хүчир­хийлэлд өртсөн гэдэг судалгаа би харсан. Тий­мээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сон­соосой. Тэднийг хам­гаалах хууль эрх зүйн ор­чинг бүр­дүүлж өгөөч гэж хүсмээр байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан