Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Гомдогсод буюу асуудал үүсгэгчид
Улс төр урьд өмнөхөөс ч илүү уйтгартай, дэндүү нам жим байх шиг. Урин дулаан болмогц жагсаал цуглаанд дарагддаг төв талбай ч амсхийж байна. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд нь гадаад дотоод томилолтод дарагдаад завгүй. Харин парламентад суудалгүй бусад намууд Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд саналаа өгөхөөр хаа нэг цуглаж, уулзалдаж буй. Гэхдээ парламентад суудалтай намуудын хувьд дотооддоо чамгүй асуудалтай байна. Албан тушаал, дэмжлэг аль алийг нь хүртэж чадаагүй гомдогсод олны анхаарлын төвд байх гурван намд цөөн, олон гээд янз бүрээр оршин тогтносоор. Харин тэд гомдоод гомдоод хүссэндээ хүрч чадах болов уу.
АН-ын жигүүр сураг алдрав
АН-ын зарим гишүүн Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах, намын дүрмэндээ өөрчлөлт оруулах шаардлага удирдлагууддаа тавьсанаар өнгөрсөн оны аравдугаар сард байгуулагдсан. “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлэг явуулж, гишүүдийнхээ санаа оноог сонсч, намынхаа удирдлагуудад шаардлага гардуулан жигүүр байгуулснаа мэдэгдээд таван сар өнгөрчээ. УИХ-ын гишүүн асан А.Мурат, “Иргэдийн сонголт төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Ганболд нараар удирдуулсан 15 хүн жигүүрт харьяалагдаж байв.
Гэтэл тэд сүүлийн үед нэг л идэвхгүй болж, таг чиг байгаа нэг шалтгаан нь жигүүрийнхэн ямар нэг албан тушаалд очсонтой холбоотой гэх мэдээлэл үзэгдэж эхлэв. Уг нь, тэд албан тушаалын төлөө ийм алхам хийгээгүй, АН-ынхаа дүрмийг биелүүлэх гэсэн үйлдэл гэж тайлбарлаж байсныг сануулъя.
ҮЗХ-ны хуралдааныг он гараад хуралдуулах тохироо хийсэн гэсэн ч одоогоор энэ талаар ямар нэгэн чимээ анир алга. АН-ын генсектэй ярилцаад дөрөвдүгээр сардаа багтааж ҮЗХ-г хуралдуулна гэдэг тохироонд хүрсэн гэв. Хэрэв энэ тохиролцоогоо биелүүлэхгүй бол жигүүрийнхэн жагсаал цуглаан хийхээр ярилцаж байгаа аж. Жигүүрийг УИХ-ын гишүүдээс дэмжиж байгаагаа хэлсэн удаатай. Ерөнхийдөө “Алтангадас” фракцын эсрэг бусад нь нэгдсэн гэх ойлголтыг харуулсан. Өөрөөр хэлбэл, жигүүрийг дэмжигч УИХ-ын гишүүдийг аль фракц, бүлэглэлийнх гэдгээр нь тэднийг “Алтангадас” ба бусад гэж харж байгаа.
Тийм ч болохоор ҮЗХ-г хуралдуулах ноцтой шалтгаан бий. Хурал боллоо гэж бодвол зарим нэг сайдын асуудал сөхөгдөж, суудал ганхаж ч мэднэ гэв. Мэдээж, тэр азгүй сайд нь “Алтангадас”-ынх байх магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигчээ баталгаажуулах гэж хуралдсанаас хойш ҮЗХ-ны гишүүд цуглаагүй. Ротаци хийж, ҮЗХ-нд салхи оруулахгүй удах юм бол МАН-аас ялгарах юмгүй болох нь гэсэн болгоомжлол АН-ынханд байгаа. Зоригтой эхэлсэн жигүүрийн тэмцэл албан тушаалын хуваарилалтад өртөөд дарагдсан бол бусад намд ургадгаас ч ялгарахгүй гомдсогсдын өнгөц төдий үйлдэл болж таарах вий.
МАН-ын залуучуудын арми
М.Энхболд намын дарга болоод өөрийн багаа бүрдүүлж, бүх төрийн бус байгууллага, холбоодын удирдлага бүтцийг өөрчилж буй. Анхан шатны үүрүүдэд хүртэл ач холбогдол өгч, өөрийн хүмүүсээр удирдуулж эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Тиймдээ ч С.Баяр, Сү.Батболд фракцынхныг шахах бодлого ил далд яваа гэнэ.
Тэр олон өөрчлөлт дундаас ганцаараа шахуу суудалдаа үлдээд байгаа Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй дүүргүүдийн үүрийн хуралдааныг далдуур зохион байгуулсан гэсэн гомдол гарчээ. Удахгүй нийслэлийн МАН-ын даргын сонгууль болох гэж байгаа учир Ц.Сандуйг намын удирдлагууд дэмжиж, дүүргүүдийн үүрийн хуралд хутгалдаж байна гэлээ. Түүний эсрэг өрсөлдөгч тодорхойгүй байгаа ч ерөнхийдөө суудлаа хадгалж үлдэх магадлал өндөр аж. Иймээс энэ суудлын төлөөх далд тэмцэл эхэлсэн бололтой. XXVII Их хурлын өмнөхөн Ардын намаар дүүрэн шинэчлэгчид гарч ирсэн гэхэд буруудахгүй болов уу. Тэдний зарим нь хотын намын хороог удирдах сонирхолтой байхыг үгүйсгэхгүй байна. Яагаад гэвэл М.Энхболд удирдлагын багийг залуучуудаар бүрдүүлсэн учраас боломж харагдсан бололтой.
Үүнтэй зэрэгцээд шинэ нарийн бичгийн дарга нарыг шүүмжлэгчид цөөнгүй. Учраа олохгүй залуучууд, залуухан эмэгтэйчүүдээр удирдах ажил хийлгэх нь тийм ч зөв шийдэл биш, намын нэр хүндийг улам унагаж байна гэх. Харин атаархлын шинжтэй гомдол санал гомдогсдын армиас гарсан гэж үзэх нь бий. Хууччуул нь намын дотоод ажилдаа нэг их орохоо больсон бол хамгийн идэвхтэй нь залуучууд. Гэхдээ дэмий л хийрхэж, хэт улстөржсөн залуучуудаар МАН дүүрчихсэн үү, эсвэл...
МАХН ч бас дутахгүй
Засгийн эрх барилцаж буй МАХН-ын дотоод асуудал бол АН, МАН хоёроос тэс ондоо. Н.Энхбаярын төлөө л гэдэг байсан тэдний дунд албан тушаал хөөцөлдөх зарим нь байдаг. Үе үе тэд дэд дарга Д.Тэрбишдагва, генсек Г.Шийлэгдамба нарыг огцруулъя гэж мэдэгддэг. Энэ нь ч улиг болж, сүүлдээ газар авахаа ч болив. Намын дарга Н.Энхбаярыг иртэл Их чуулганаа хуралдуулахгүй гэж удирдлагууд нь мэдэгдсэн. Тэгсээр байтал удирдлагууд суудлаа тавьж өг, Их чуулганаа хуралдуул гэж эсэргүүцэн, хэвлэлийн бага хурлыг уламжлал болтол нь хийсээр байгаа. Их хурлаа хуралдуулж, одоогийн дарга нарыг огцруулна гэдэг тэднийг МАХН-аас гарч, МАН-д орсон хүмүүс гэж тайлбарладаг. МАН-ынхан зориудаар ийм хүмүүсийг явуулж, дотоодод асуудал үүсгэж байна гэж тэд хэлдэг. МАХН-ын анхдагчдын холбоо гэсэн сүржин нэртэй хэдхэн хүнийг эс тооцвол дотроо гомдогсод, тунигчид харьцангуй цөөн.

0 Сэтгэгдэл