Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
30 цагдаа, нисдэг тэргээр гурван цаг эрүүлсэн хүү шүүгээнд унтаж байж

Их Британийн Сент-Неотс хотын иргэн 32 настай Бекки Гамм гэгч дөрвөн настай хүүтэйгээ унтлагын өрөөнд байх үед нь гурван настай Жейден нь зочны өрөөнд телевизээр хүүхэлдэйн кино үзээд сууж байж. Гэтэл нэг ороод очсон чинь бага хүү нь байдаггүй. “Хүү маань алга байхаар зүрх зогсчих шиг л болсон. Тэгээд л гадагшаа гараад явчихсан юм байх гээд байшингаа хоёр тойроод байдаггүй. Ингээд л ээж рүүгээ утасдаж хэлсэн. Толгойд бол хүү маань гол руу явчихсан юм байх гэсэн муу юм бодогдож байлаа” гэж Бекки ярьж байна.
Ингээд нөхөртэйгөө, хөршүүдтэйгээ нийлээд цаг хэртэй эрээд аргаа барахдаа цагдаа руу утасдаж хэлжээ. Цагдаагийнхан ч хүч гаргаж 30 цагдаа ойр хавийг самнаад дараа нь бүр нисдэг тэрэг ирж агаараас хайжээ.

Ингэсээр байтал дөрвөн цаг өнгөрч бүрий болоход хүүг сураггүй алга болсон гэж үзлээ. Харанхуй болох үеэр ээж нь гэртээ ороод гал тогооныхоо шүүгээг үзтэл “алга болсон” эр маань харин тэнд тайван унтаж байдаг байгаа.
“Гадаа бүрэнхий болохоор би цагдаагийнхнаас асууя гэж бодоод гэртээ ирсэн. Утсаар ярьж байхдаа би тонгойж шүүгээ нээтэл Жейден тэнд унтаж байлаа. Баярласандаа уйлж орхисон. Хүү минь миний өмнө нойрмог сууж байгааг нь харах ямар сайхан байсан бэ” гэж Бекки дараа нь сэтгүүлчдэд энэ баяраа хуваалцжээ.

Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч харин “Хүүг эрж бид багагүй хүч хөдөлмөр зарсан ч гэсэн хамгийн гол нь хүү аюулгүй газар байж байгаад ээж аавдаа ирсэн нь сайхан хэрэг” гэсэн байна.

0 Сэтгэгдэл