Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Техникийн захуудыг аравдугаар сарын 1-ний дотор нүүлгэнэ
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар 21-ны хуралдаанаар техникийн захуудыг хотын төвөөс нүүлгэж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучнаар 22-ын товчоо байснаас урагш 130 га газарт “Авто худалдааны нэгдсэн цогцолбор” барихыг эцэслэн баталлаа.

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ““Авто худалдааны нэгдсэн цогцолбор” барих эсэх талаар мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдээс санал авахад 80 гаруй хувь нь дэмжсэн. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа энэ чиглэлээр худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн саналыг тусгасан” гэж онцоллоо. Энэхүү цогцолборыг байгуулснаар Улаанбаатар хотод авто худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэг цэгт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачаалал, агаар болон хөрсний бохирдол зэргийг 40 орчим хувиар бууруулах боломжтой гэж үзсэн байна.
Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбайтай. Мөн энэхүү цогцолборын оффисын барилгад улсын дугаарын тоо бүртгэлийн газар, банк, санхүү, нотариат зэргийг байршуулахаар төлөвлөжээ.
Эхний ээлжинд авто машины худалдааны ил талбайг байгуулж ашиглалтад оруулан авто машины худалдаа эрхлэгчдэд борлуулах бөгөөд энэ оны аравдугаар сарын 1-ний дотор авто зогсоол, зам талбай, хамгаалалтын хашаа барих ажлыг дуусгах юм. Зогсоолын төлбөрийн хувьд бага оврын автомашины зогсоол бүхий 18 метр кв газрыг дөрвөн сая төгрөгөөр, том оврын автомашины зогсоол буюу 72 м кв газрыг есөн сая төгрөгөөр аж ахуйн нэгж, иргэнд эзэмшүүлнэ. Дараагийн ээлжинд худалдааны талбайг борлуулснаас олох 36,283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто машины туршилтын талбайг байгуулахаар тооцжээ. Мөн авто экспо барих цогцолборын барилга, оффисын барилга зэргийн эдэлбэр газрыг Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж холбогдох албанынхан хэлж байлаа.
НИТХ-ын тэргүүлэгчид авто худалдааны цогцолбор барих асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн учраас 2014 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийтийн эзэмшлийн талбай, ил задгай зогсоол, талбайд автомашин тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор болов.

0 Сэтгэгдэл