Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Томууны улирал цаашилж, тоосны улирал наашлах нь
Ирж яваа цагийг илтгэх шиг хэдийнэ урь орж, цаг агаар тогтуун сайхан байхыг хараад хамгийн түрүүнд ханиад томуунаас салах нь дээ гэж бодогдоно. Намар, өвлийг дамнан хүүхэд хөгшидгүй томуу гэгчид дарлуулсаар удав. Сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчний өвчлөл байнга нэмэгдсэн үзүүлэлттэйн дээр нэлээд хүнд хэлбэрт шилжсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газрын томуугийн мэдээнд “Өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс төдөн хувь илүү байна” гэх өгүүлбэр үргэлж дагалдах болсон нь дээрхийг батална. Хүний амь насанд ч хүрч мэдэх H1N1 вирусын халдвар Монголд орж ирэх нь хэмээн дээр дооргүй түргэн авч, Халдварт өвчин судлалын үндсэний төвд онц байдал зарлан, хөл хорио тогтоож байсан нь саяхан мэт. Уг вирусын улмаас шинэхэн мэндэлсэн хэд хэдэн нярай эндэж байв. Энэ үеэс эхлэн томуу жинхэнэ утгаараа биднийг дарлах болсон байж магадгүй л юм.
Хүүхэд бөөлжиж гүйлгээд эмнэлэгт хандахаар “Ийм ханиад гарсан. Эмнэлэгт ор байхгүй тул хүнд хүүхэд л авч байгаа. Гэртээ эмчил” гээд эм бичиж өгөөд л буцаана. Дараахан нь халуурлаа, хатгаатай байна гээд очвол мөн л дээрх хариултыг өгнө. Уг нь уушгиндаа хатгаатай л бол эмнэлэг хүлээн авч эмчлэх заалттай. Гэхдээ энэ өвөл эмнэлгүүд хатгаатай хүүхдийг хүнд, хөнгөн гэж ангилан хөнгөнийг нь гэрээр эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон бололтой.
Заримдаа эмч нар зөн билэгтэн шиг л болно. Ханиадтай хүүхдээ үзүүлэхээр “Наад ханиад чинь маш хурдан хатгаа болон хүндэрч байгаа шүү” гээд явуулахад маргааш нь хатгаа болчихоод л ирэх жишээтэй. Өнгөрөгч өвөл бага насны бараг бүх хүүхэд томуунаас огт салсангүй. Танил ээжүүдийн ярианы сэдэв нь ч томуу байсаар өвлийг барав. Тэд “Долоо хоногтоо дор хаяж 40-50 мянган төгрөг эмэнд зарцуулж байна. Хүүхэд бөөлжиж гүйлгээд нэлээд хүнд ханиад хүрч арай гайгүй болж байтал хоолой нь өвдчих юм”, “Харин тиймээ, эдгээд ирэхээр нь дархлаа дэмжих эмэнд мөнгө үрнэ. Ингэж бодохоор долоо хоногт ийм хэмжээний мөнгө яалт ч үгүй эмэнд зарцуулах юм” гэх яриаг сонссоны хувьд тооцоо бодож үзэв. Хүүхэд гэлтгүй том хүн ч ханиад хүрсэн л бол ойр зуурхан антибиотек авч уугаад ямар ч нэмэргүй гэх. Тиймээс вирусын эсрэг үйлчилгээтэй болон дархлаа дэмжих эмийг эмчийн заавраар төрөл бүрээр нь ээлжлэн авч хэрэглэсээр хүйтний улирлыг арай ядан давна. Вирусын эсрэг эмний өртөг өндөр. Бага насны хүүхдэд бол хүчтэй антибиотекийг сироп хэлбэрээр авч өгөхгүй л бол нэмэргүй. Сиропон эмний үнэ дор хаяж 10 мянган төгрөг. Ингээд бодохоор нээрээ л долоо хоногт 50 орчим мянган төгрөг эмэнд гарцаагүй зарцуулсаар урин цагтай золгож. Харин одоо урь орж ханиаднаас нэг юм хөндийрөх нь гэж баярлах...
Жил бүрийн хавар гуравдугаар сарын сүүлчээр ханиад томууны тархалт намддаг болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч одоогоор байдал сайжраагүй л байгаа аж. Нийслэлийн эрүүл мэндийн газрын хамгийн сүүлийн мэдээнээс үзэхэд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд батлагдсан орныхоо тооноос илүү хүүхэд хэвтүүлэн эмчилсэн хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор нийт 82671 хүн үйлчлүүлсэний 10.3 хувь нь томуу байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1 хувиар илүү үзүүлэлт гэнэ.
Даарахгүй л бол хамрын ханиад, хоолойн өвчин, хатгаа тусахаас сэргийлж болдог цаг өнгөрсөн бололтой. Томуугийн элдэв төрлийн вирус энд тэндгүй үржиж, ихэвчлэн хүүхэд хөгшдийг хүндхэн зовоосоор... Манай улс дахь Томуугийн тандалт судалгааны албаны сүүлийн долоо хоногийн мэдээнд 206 сорьц шинжилсэний 4 нь А хүрээний /H1N1/, 25 нь А/H3N2/, 33-т нь В хэв шинжийн вирус байна гэжээ.
Тэгвэл ДЭМБ-ын мэдээгээр зарим төрлийн шинэ вирус ноцтой аюул учруулж байгааг дурдсан байх юм. Хонконг, Тайвань, БНХАУ-ын 13 мужид шувууны томуугийн A/H7N9/ вирусийн халдвараар 387 хүн өвчилсний 121 нь нас барсан бол Ойрхи Дорнодод MERS-CoV гэх нэг төрлийн вирусын халдвараар 186 хүн өвчилж 81 хүн нас барсан гэжээ.

Гурван хүн тутмын нэг нь харшилтай болно
Хүйтний улирал цаашилсан ч тайвшрах болоогүй. Хавартай хамт харшлын өвчин хүчээ авдгийг мартаж болохгүй. Зөвхөн манайд гэлтгүй дэлхий нийтэд харшлын өвчин нэмэгдсээр зургаан жилийн дараа гурван хүн тутмын нэг нь ямар нэг харшлын өвчтэй болно гэсэн тооцоог ДЭМБ-аас хийсэн байдаг.
Эм, хоол хүнс гэхчлэн олон зүйлээс харшилж болох ч манай улсад өвчлөлийн дийлэнх хувийг эзэлдэг ургамал, тоос, нарны харшил яг энэ үеэс эхэлдэг аж.
Тодруулбал, гуравдугаар сарын 15- наас тавдугаар сарын дунд хүртэл модлог ургамлын, түүний дараагаас долдугаар сар гартал ургамлын, харин дараа нь хог ургамлын буюу шарилжны харшилтай хүмүүсийн өвчин ихээр хөдөлдөг болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Харамсалтай нь, дэлхий нийт харшлыг бүрэн эмчлэх төгс аргыг олоогүй л байгаа юм. Гэхдээ харшлын өвчтэй хүн эмчийн зааврын дагуу эм ууж, харшилдаг зүйлээсээ хол байвал ямар нэг зовиур шаналгаагүй амьдрах боломжтой гэдэг. Хэдий тийм ч ургамал нар, тоосноос хол байна гэдэг амаргүй. Харшил хөдлөх юм бол ханиад хүрснээс илүүтэй зовиурлан хөдөлмөрийн чадвараа алдах нь ч олонтаа.
Харшлыг намдаах эмийн өртөг мөн л өндөрт тооцогдоно. Эмний өртгөөс гадна харшил хөдөлсөн үед хөдөлмөрийн чадваргүй болж, зарлагын хэмжээ ч өснө. Намар өвөлдөө ханиад томуунаас салаагүй монголчууд хавар, зундаа харшилтай нүүр тулдаг нь заншил болжээ.
Хүн амын дунд харшлын өвчин асар их нэмэгдэж, нас нь ч залуужих болсон гэнэ. Харшлын дотор ургамал, хоол хүнснийх зонхилдог бол сүүлийн жилүүдэд өсвөр насны охид гоо сайхны бүтээгдэхүүнд, нярай хүүхдүүд арчилгааны бүтээгдэхүүнд харшлах нь олширчээ. Удамшлын, нарны, эмийн харшил ч багагүй хувийг эзэлдэг байна. Хэрэв ямар нэг зүйлээс харшилж байгаагаа мэдвэл сорилын шинжилгээ өгч, харшлах зүйлээсээ хол байж тохирох эмчилгээг хийлгээрэй хэмээн АӨСҮТ-ийн харшлын эмч нар зөвлөсөн юм. Томуунд хэтэвчээ “сэгсрүүлсэн” бид харшлын эм авах мөнгөө бэлдэх хэрэгтэй бололтой.

Ирж яваа цагийг илтгэх шиг хэдийнэ урь орж, цаг агаар тогтуун сайхан байхыг хараад хамгийн түрүүнд ханиад томуунаас салах нь дээ гэж бодогдоно. Намар, өвлийг дамнан хүүхэд хөгшидгүй томуу гэгчид дарлуулсаар удав. Сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчний өвчлөл байнга нэмэгдсэн үзүүлэлттэйн дээр нэлээд хүнд хэлбэрт шилжсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газрын томуугийн мэдээнд “Өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс төдөн хувь илүү байна” гэх өгүүлбэр үргэлж дагалдах болсон нь дээрхийг батална. Хүний амь насанд ч хүрч мэдэх H1N1 вирусын халдвар Монголд орж ирэх нь хэмээн дээр дооргүй түргэн авч, Халдварт өвчин судлалын үндсэний төвд онц байдал зарлан, хөл хорио тогтоож байсан нь саяхан мэт. Уг вирусын улмаас шинэхэн мэндэлсэн хэд хэдэн нярай эндэж байв. Энэ үеэс эхлэн томуу жинхэнэ утгаараа биднийг дарлах болсон байж магадгүй л юм. Хүүхэд бөөлжиж гүйлгээд эмнэлэгт хандахаар “Ийм ханиад гарсан. Эмнэлэгт ор байхгүй тул хүнд хүүхэд л авч байгаа. Гэртээ эмчил” гээд эм бичиж өгөөд л буцаана. Дараахан нь халуурлаа, хатгаатай байна гээд очвол мөн л дээрх хариултыг өгнө. Уг нь уушгиндаа хатгаатай л бол эмнэлэг хүлээн авч эмчлэх заалттай. Гэхдээ энэ өвөл эмнэлгүүд хатгаатай хүүхдийг хүнд, хөнгөн гэж ангилан хөнгөнийг нь гэрээр эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон бололтой.

0 Сэтгэгдэл