“Монголиан Турс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Оюун-Ухаантай ярилцлаа.

-Компанийнхаа талаар товч танилцуулаач. Хэдэн оноос эхлэн гадаад руу Монголчуудаа аялуулав?
-Манай компанийн хувьд 2000 онданхүүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар дотоодынхоо зах зээлд 14жил ажиллаад байна. Сүүлийн хоёр жил бид нар дотоодынхоо иргэдийг гадаадын улс орнууд руу аялуулах аялалыг зохион байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа.
-Урин цаг ирлээ. “Монголиан Турс”-ийнхан ямар аяллуудыг, хэдэн орон руу явуулахаар төлөвлөсөн бэ?
-Мэдээж урин цаг ирж байгаа болохоор хэд хэдэн аяллуудыг бид санал болгож байна. Манай компани зах зээлд юугаараа онцлогтой вэ гэвэл,Европ руу аялуулдгаараа ялгардаг. Энэ аялал маань ч өөрөө брэнд болсон аялал. Бидний нүүр царай болдог. Одоогийн байдлаар 200 орчим монголчуудаа зөвхөн Европын чиглэлд аялуулсан. Аялал маань маш чанартай, үйлчилгээний хувьд өндөр зэрэглэлтэй. Энгийнээр тайлбарлахад Европ руу чиглэсэн долоо хоногийн аялал зах зээлийн ханшаар 6 сая 500 мянган төгрөгний үнэтэй байхад манай компани төв европын зургаан улсын12 хотын дэлхийн долоон гайхамшгийн гурвыг үзэх 11 өдрийн аяллыг 6 сая 200 мянган төгрөгөөр зохион байгуулж, аялуулж байна.
Энэ бол Монголын зах зээл дээр байгаа хамгийн хямд үнэ. Мөн чанарын хувьд дээгүүрт орох брэнд аялал юм. Одоо Европт цаг агаарын таатай нөхцөл бүрдэж байна. Борооны улирал дууссан учраас манай аялал 4-р сарын 29, 5-р сарын 27, 6-р сарын 24-нд гарахаар аялагчдаа бүртгэж эхэлсэн. Энэ аяллыг сар болгон зохион байгуулж байгаа учраас Европ руу аялахаар зэхэж байгаа иргэдээ урьж байна.
-Аялалд бүртгүүлье гэвэл яаж бүртгүүлэх вэ?
-Европ руу аялахаар зэхэж байгаа иргэдээс юу шаардагдах вэ гэхээр хамгийн түрүүнд Шенгений орнуудын визтэй байх хэрэгтэй. Мэдээж хэрэг аялалд хэзээ бүртгүүлэх вэ гэдэг асуудлууд гарч ирнэ. Тиймээс тухайн хүн ямар аялалд, хэзээ явахыг хүсч байгаа гэдгээс шалтгаалаад бүртгүүлнэ. Жишээ нь, дөрөвдүгээр сарын 29-нд аялалд явах гэж байгаа хүн бол тухайн сарынхаа эхний 14 хоногт багтаан аялалын визэндээ орчихсон, онгоцны билетээ авчихсан, буудлаа захиалчихсан байх жишээтэй. Харин Азийн аялалууд бол ондоо.Учир нь визгүй учраас тухайн иргэн гадаад паспорттайгаа ирээд бүртгүүлэх боломжтой.
Бүртгэж буй аялалууд:
- 4/20-24 Жэжү шууд нислэг
- 4/10-17 Дубай-Истанбул
- 4/29-5/10 Франц-Итали-Щвейцарь-Австри-Герман-Турк
- 4/17-24 Дубай-Истанбул
- 5/04-08, 18-22 Жэжү шууд нислэг
- 5/10-17 Австрали
- 5/27 Франц-Итали-Щвейцарь-Австри-Герман-Турк
- 5-р сараас эхлэн Япон, Шанхай, Хонгконг, Сингапур-Малайз
Холбоо барих утас: 11-368-385 94368385 88080434
Европын аялалыг сонгосноор ямар давуу тал хүлээж байна вэ?
-Энэ бүх аялал өөр өөрийн гэсэн онцлогтой. Тусгай чиглэлийн, үзвэр үйлчилгээ, бизнесийн арга хэмжээнд оролцох, аль эсвэл зөвхөн амралт тал руугаа давамгайлсан аялалууд байна. Нөгөө талдаа танин мэдэхүйн чиглэлийн аялал байх жишээтэй. Тэр бүхэнд манай европын зургаан орны 12 хотын аялал орж байгаа юм. Өнөөдөр дэлхийд цор ганц Францын Парис хотын алдарт Луврын музей, дэлхийн долоон гайхамшгийн нэг Эйфелийн цамхаг, Италийн алдарт налуу цамхаг Писа, Ромын Колоссиум ордон гэх мэт дундад зууны үеийн, сэргэн мандалтын хийгээд одоо цагийн жуулчдын хамгийн их зорин очдог газар хийгээд үзмэрүүд.
Энэ бүхнийг багтаасан, үзсэн аялалыг цогцоор нь хүртэх нь давуу тал. Энгийнээр тайлбарлахад бүх төрлийн тээврийн үйлчилгээг авч чадна. Түүнчлэн аялж явахад нэгдүгээрт, хоол сайн байх хэрэгтэй, хоёрдугаарт, буудал сайн байх, гуравдугаарт, хөтөч сайн байх нь чухал. Энэ бүгдийг цөмийг нь хангаж, аялалыг маш сайн зохион байгуулж чадаж байна. Тиймээс урин цаг ирж байгаатай холбогдуулан манай компанийн сайтаар ороод энэхүү аялалуудыг маань сонирхоод, асууж тодруулах зүйлээ асууж тодруулаарай.
-Цаашид ямар, шинэ сонирхолтой аялалуудыг санал болгох вэ?
-Бид дан ганц Европын аялал гээд байхгүй, Азийн аялалуудыг зохион байгуулдаг. Цаашлаад таван тивийн аялалыг явуулахыг зорьж байна. Удахгүй 5-р сарын 10-наас эхлээд Австрали тивийн аялалыг зарлаж байгаа. Энэ аялал бол нэг ёсондоо бүхэл бүтэн шинэ тив, шинэ соёл иргэншилтэй танилцах аялал. Мөн БНСУ-ын Чэжүгийн аялал, АНЭУ-ын Дубай, Туркын-Истанбул намраас АНУ-ын зүүн баруун эрэг Канад гэсэн аялалуудад бүртгүүлэхийг санал болгож байна.





























