Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлнэ
Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсийн тооллогоор 294 908 хүн амьдардаг Баянзүрх дүүрэгт 0-4 насны 30 710, 5-9 насны 24 681, 10-14 насны 23 788, 15-19 насны 23 491 буюу нийт 102 670 хүүхэд амьдарч байна. Тиймээс анх удаа “Хүүхдэд ээлтэй орчин-Хүүхдийн оролцоо” сэдэвт анхдугаар чуулганыг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс санаачлан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ивээн тэтгэлгээр зохион байгуулав. Чуулганы нээлтэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Дүүргийн хэмжээнд бүтэн өнчин 660, хагас өнчин 3294 хүүхэд байдаг. Тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн халамж, асрамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 21 төв хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй 700 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлж байна. Үүнээс 30 хувь нь гэртээ буцах боломжтой гэсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулж, дүүргийн хүүхдийн холбооны гишүүдтэй уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тэднээс дэвшүүлсэн санал санаачилгыг 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Түүнчлэн тус дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Баясах, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа, Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхмийн багш, доктор Б.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг, Н.Уянга, Д.Мягмарсүрэн, Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ болон албаны бусад хүн тус чуулганд оролцлоо. Чуулганы үеэр Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхмийн багш нар “Хүүхдэд нөлөөлөх гэр бүлийн орчин түүний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал”, “Хүүхдэд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлэх арга зам”, “Сургуулийн боловсролын орчинг хүүхдэд ээлтэй болгох нь”, “Оролцоонд тулгуурлаж хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй” сэдвээр илтгэл тавилаа. Мөн чуулганд оролцож байгаа хүүхдүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргаж байгаагаараа онцлогтой хэмээн Баянзүрх дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа өгүүллээ. Ингээд 2013 онд хийсэн судалгааг танилцуулж байна.
Хүйсийн байдлаар авч үзвэл эрэгтэй 0-4 насны 15.320, 5-9 насны 12.017, 10-14 насны 11.866, 15-19 насны 11.408 нийт 50.611, эмэгтэй 0-4 насны 15.390, 5-9 насны 12.664, 10-14 насны 11.922, 15-19 насны 12.083нийт 52.059 байна.
Бусад тоон мэдээллийг дурдвал:
Сургууль завсардсан хүүхэд 143
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 462
ЕБС-д хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 1586
Дүйцсэн хөтөлбөрт хамрагдсан хүүхэд 1996
Хагас өнчин хүүхэд 3294
Бүтэн өнчин хүүхэд 660
Харьяалалгүй хүүхэд 30
Хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 24
Эрүүгийн хариуцлага хүлээж буй хүүхэд 54
Гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 113
Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд 167
Хичээлээс гадуур клуб, дугуйлан, хөтөлбөрт хамрагдсан хүүхэд 7159
Хүүхдийн амралт, сувилалд хамрагдсан хүүхэд /Эмчилгээ сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны хөнгөлөлт/ 53
Асрамж халамжийн төвийн хүүхдүүд /20 төвд/ 958
Өргөдөл, гомдол, хүсэлт гаргасан хүүхэд 90
Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын гишүүнчлэлтэй хүүхэд 538
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйлчилгээ авсан хүүхэд 358
4-дээш хүүхэдтэй өрхийн тоо 2162
Казах хүүхдийн тоо 268



Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсийн тооллогоор 294 908 хүн амьдардаг Баянзүрх дүүрэгт 0-4 насны 30 710, 5-9 насны 24 681, 10-14 насны 23 788, 15-19 насны 23 491 буюу нийт 102 670 хүүхэд амьдарч байна. Тиймээс анх удаа “Хүүхдэд ээлтэй орчин-Хүүхдийн оролцоо” сэдэвт анхдугаар чуулганыг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс санаачлан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ивээн тэтгэлгээр зохион байгуулав. Чуулганы нээлтэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Дүүргийн хэмжээнд бүтэн өнчин 660, хагас өнчин 3294 хүүхэд байдаг. Тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн халамж, асрамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 21 төв хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй 700 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлж байна. Үүнээс 30 хувь нь гэртээ буцах боломжтой гэсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулж, дүүргийн хүүхдийн холбооны гишүүдтэй уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тэднээс дэвшүүлсэн санал санаачилгыг 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.Түүнчлэн тус дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Баясах, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа, Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхмийн багш, доктор Б.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг, Н.Уянга, Д.Мягмарсүрэн, Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ болон албаны бусад хүн тус чуулганд оролцлоо. Чуулганы үеэр Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхмийн багш нар “Хүүхдэд нөлөөлөх гэр бүлийн орчин түүний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал”, “Хүүхдэд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлэх арга зам”, “Сургуулийн боловсролын орчинг хүүхдэд ээлтэй болгох нь”, “Оролцоонд тулгуурлаж хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй” сэдвээр илтгэл тавилаа. Мөн чуулганд оролцож байгаа хүүхдүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргаж байгаагаараа онцлогтой хэмээн Баянзүрх дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа өгүүллээ. Ингээд 2013 онд хийсэн судалгааг танилцуулж байна.
Хүйсийн байдлаар авч үзвэл эрэгтэй 0-4 насны 15.320, 5-9 насны 12.017, 10-14 насны 11.866, 15-19 насны 11.408 нийт 50.611, эмэгтэй 0-4 насны 15.390, 5-9 насны 12.664, 10-14 насны 11.922, 15-19 насны 12.083нийт 52.059 байна.
Бусад тоон мэдээллийг дурдвал:
Сургууль завсардсан хүүхэд 143
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 462
ЕБС-д хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 1586
Дүйцсэн хөтөлбөрт хамрагдсан хүүхэд 1996
Хагас өнчин хүүхэд 3294
Бүтэн өнчин хүүхэд 660
Харьяалалгүй хүүхэд 30
Хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 24
Эрүүгийн хариуцлага хүлээж буй хүүхэд 54
Гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 113
Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд 167
Хичээлээс гадуур клуб, дугуйлан, хөтөлбөрт хамрагдсан хүүхэд 7159
Хүүхдийн амралт, сувилалд хамрагдсан хүүхэд /Эмчилгээ сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны хөнгөлөлт/ 53
Асрамж халамжийн төвийн хүүхдүүд /20 төвд/ 958
Өргөдөл, гомдол, хүсэлт гаргасан хүүхэд 90
Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын гишүүнчлэлтэй хүүхэд 538
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйлчилгээ авсан хүүхэд 358
4-дээш хүүхэдтэй өрхийн тоо 2162
Казах хүүхдийн тоо 268




0 Сэтгэгдэл























