Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Уул уурхайгаас болж ундны ус хомсдож байгаад Өмнөговийн иргэд бухимдалтай байна
Ундны ус тулгамдсан асуудал болоод байгаа газруудын нэг бол Өмнөговь аймаг. Орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх болсон, мөн тус аймаг цаашид уул уурхайгаа хөгжүүлье гэвэл эхлээд нөөцийн талаар зарим судалгаа шинжилгээ хийх шаардлагатай тулгарч байгаа. Ялангуяа тус аймгийн Цогтцэций суманд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлсэнээр сумын 10 гаруй булаг шанд ширгэсэн байна. Энэ байдал нь эцэстээ орон нутагтаа малаа хариулах боломжгүй болж байгаад нутгийн малчид бухимдалтай байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан “Говийн бүсийн нөөц-уул уурхайн хөгжил” сэдэвт зөвлөгөөний үеэр энэ асуудал хөндөгдсөн юм.
Уул уурхайн хэрэглээнд ашиглаж байгаа усыг 250 м-ийн гүнээс доош уснаас гаргаж авдаг. Харин иргэдийн усны хэрэгцээ 20 м-ээс доош байдаг хэмээн уул уурхайн компаниуд тайлбарладаг. Гэтэл уурхайн ойролцоо худаг яагаад ширгээд байна гэдэгт Өмнөговийн иргэд бухимдаж буй. Энэ асуудал малчид уурхайн дунд маргаан дэгдээх болсон нь манай улсад энэ талаар хийсэн нарийн судалгаа шинжилгээ байдаггүйтэй холбоотой гэж БОНХ-наас тайлбар өгсөн юм.
Цогтцэций сумын орчимд уул уурхайн орчимд усгүй болох нь тодорхой, энэ гүний усыг уул уурхайд ашиглаад байх юм бол цаашид энэ байдлыг яаж шийдэх ёстой талаар иргэд албаны хүмүүсээс асууж байсан юм. Харин энэ асуултанд БОНХ-наас “Цогтцэций сум болон Оюу толгойн уурхайд манай ажлын хэсэг ажилласан. Бид говийн бүсэд 200 гаруй хяналтын цэг 200-г байгуулна. Ингэснээр уул уурхайн үс үнэхээр орон нутгийн иргэдэд нөөлөж байна уу, ашиглах уснаас хэтэрч байна уу үгүй гэдгийг тогтооно” хэмээн хариулт өгч байсан юм. Орон нутгийн удирдлагуудын хувьд ч энэ асуудлыг салбар яамнаас зөв бодлогоор зөв шийдээсэй гэж хүсч байгаа. Мөн өнөөдөр ийм байдал үүссэн нь өмнөх бодлогын алдаатай шийдвэр байсан гэдгийг ч тэд хэлж байгаа юм.
Ер нь Өмнөговь аймагт усны нөөцийг судалсан судалгүй байдаггүй. 1950-аад оноос усны нөөцийг тогтоох судалгааны ажил хийгдэж эхэлсэн ч тухайн үедээ төв суурин газрынх хийгдэж байснаас биш уул уурхайн олборлолтонд зориулж судалгаа огт хийгдээгүйг албаныхан хэлж байна. Харин манай улсад ийм судалгаа хийгдэхгүй байгаагийн гол хохирогч нь Өмнөговь аймаг болж байна. Тиймээс холбогдох судалгаа, хяналтыг хийж хууль эрх зүйн орчноо боловронгуй болгож ундны усны асуудлыг шийдэж өгөхийг Өмнөговийн иргэд хүсч байна.

0 Сэтгэгдэл