Билгийн

Доллар (USD)

2838.0

Улаанбаатар

+21°C
USD / 3607.0₮
CNY / 504.0₮
KRW / 2.69₮
SEK / 386.1₮
JPY / 24.61₮
RUB / 48.96₮
EUR / 4250.0₮
CHF / 4521.0₮
GBP / 4907.0₮
HKD / 460.4₮
CAD / 2641.0₮
AUD / 2393.0₮
SGD / 2838.0₮
NZD / 2193.0₮
TRY / 90.1₮
USD / 3607.0₮
CNY / 504.0₮
KRW / 2.69₮
SEK / 386.1₮
JPY / 24.61₮
RUB / 48.96₮
EUR / 4250.0₮
CHF / 4521.0₮
GBP / 4907.0₮
HKD / 460.4₮
CAD / 2641.0₮
AUD / 2393.0₮
SGD / 2838.0₮
NZD / 2193.0₮
TRY / 90.1₮
USD / 3607.0₮
CNY / 504.0₮
KRW / 2.69₮
SEK / 386.1₮
JPY / 24.61₮
RUB / 48.96₮
EUR / 4250.0₮
CHF / 4521.0₮
GBP / 4907.0₮
HKD / 460.4₮
CAD / 2641.0₮
AUD / 2393.0₮
SGD / 2838.0₮
NZD / 2193.0₮
TRY / 90.1₮
USD / 3607.0₮
CNY / 504.0₮
KRW / 2.69₮
SEK / 386.1₮
JPY / 24.61₮
RUB / 48.96₮
EUR / 4250.0₮
CHF / 4521.0₮
GBP / 4907.0₮
HKD / 460.4₮
CAD / 2641.0₮
AUD / 2393.0₮
SGD / 2838.0₮
NZD / 2193.0₮
TRY / 90.1₮
Зам барихаас илүү арчлалт шаардлагатай

Урин цаг ирсэнтэй хол­боотойгоор их хотыг хэрсэн 650 гаруй км зам дээр бүтээн байгуулалтын ажил өрнөж, зарим хэсэгт шинээр авто зам тавих төслүүд хэрэгжих хугацаа ойртов. Зам тээврийн эрэлт болон иргэдийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд энэ онд 40.4 км зам шинээр барихаар болсон. Мөн 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, зам гүүр барих, гадаргуун ус зайлуулах шугам, сүлжээ тавих, явган болон авто машины нүхэн гарц барих, байгалийн чулуун зам тавих зэрэг ажлыг энэ онд багтаан хийнэ.

Гэхдээ иргэд зам засварын ажилд тэр бүр ам сайтай байдаггүй. Учир нь, чанаргүй тавьсан замаа ирэх жил нь зассанаар түгжрэл үүсгэж, татварын мөнгөөр туйлж байна гэх шүүмжлэл гардаг. Хэдийгээр зам засвар, өргөтгөлийн ажил сүүлийн хоёр жилийн дотор огцом сайжирсан ч, зарим нэг балагтай компа­ниудын уршгаар шаардлага хангахгүй зам ашиглалтад оруулах үзэгдэл мэр, сэр бий. Харин дээрх байдлаас ангижрахын тулд, чанар, стандартад нийцсэн авто зам барих талаар замын байгууламжийн зураг төсөл болон барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудтай Нийслэлийн авто замын газар (НАЗГ)-аас уулзалт зохион байгуулав. 

Жил бүрийн өдийд ху­ралд­даг авто замын сал­ба­рынхан өнгөрсөн жил Хөгж­лийн банкнаас орж ирэх санхүүжилт гацсан, зам өргөтгөн шинэчлэхэд айл өрхүүд газар чөлөөлж өгөх­гүйн улмаас саатах болон инженерийн шугам сүлжээ, цахилгааны утас зэрэг асуудал тээр болж байгааг онцолж байсан. Харин энэ жилийн хувьд дээрх асуудлууд тө­дийлэн тулгарахгүй учир за­мын зураг төслийн ком­паниудын гаргадаг нийтлэг ал­даа дутагдлыг шүүн хэлэлц­лээ. Тухайлбал, зураг төслийн иж бүрдэл дутуу, инжене­рийн тооцооны үндэслэл тааруу, замын хучлагын бүтэц оновчтой бус, хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд зо­риул­­сан хөтөч хавтан дээр гэрлийн шон байрлуулдаг зэ­рэг алдааг зам, засварын ком­паниуд гаргаж байгааг ярив.
 
Зам барих материал шаардлага хангаагүй

Өнгөрсөн онд НАЗГ-ын лаборатор далангийн материалын шинжилгээ 89 удаа, элс чулуун материалын шинжилгээ 127, цемент болон эрдэс нунтаг, бетоны шинжилгээг 838, битум болон асфальтбетоны шинжилгээ 777, далангийн нягт тодорхойлох туршилт 1099 удаа, нийт 2930 шинжилгээ хийсэн байна. Гэвч зам, далан барихад ашиглаж байгаа байгалийн элс, чулууны үүрмэг материалуудын 90 хувь нь шаардлага хангаагүй байна. Харин асфальтбетон зуурмагийн үйлдвэрүүдийн ихэнх нь өнгөрсөн онд заво­даа шинэчилж ажил­ла­сан ч битумын далд агуу­лахыг цэвэрлэхгүй удаан хугацаанд ашиглах, битумыг лабораторын давтан шин­жилгээнд тогтмол хамруу­лахгүйн улмаас асфальтбетон хольцын чанарт сөрөг нө­лөө үзүүлсэн үйлдвэр цөөн­гүй байжээ. Дээрх дутагд­лыг тухай бүрт нь арилгуулж ажилласан бо­ловч зам барилгын ажил хэрэг­жүүлэх зун, намрын богино хугацаанд цаг алдаж, иргэдийг чирэгдүүлэх явдал гарч болзошгүй байдаг аж. Харин материалын шаардлага хангаагүй компанийн тоонд Улаанбаатар зам, засвар ашиглалтын корпорац багтсан бөгөөд “Нутгийн зам”, “Эйч Кэй Би интернэшнл холдинг”, “Самосон”, “Увт инвест”, “Арияа”, “Жинхэнэ зам” зэрэг компани багтжээ.

Хойд чиглэлд карьер дутагдалтай байна

Улаанбаатар хотын ба­руун чиглэлд Хан-Уул дүүр­гийн хэмжээнд хайрга, дайр­ганы карьер ашиглах тусгай зөвшөөрөлтэй нийт 32 аж, ахуй нэгж байдаг байна. Гэвч хотын хойд чиглэлд карьер байхгүй учраас замын ажилд ихээхэн хүндрэл учирдагийг замын компаниуд онцлов. Хотын хойд тал буюу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ар хустайн” карьер байсан ч нөөц нь дуусчээ. Харин НАЗГ-аас хэд, хэдэн тусгай зөвшөөрөлтэй хайрганы карьер санал болгож байна. Тухайлбал, БЗД-ийн II хорооны болон тус дүүргийн XX хороонд байрлах төв замаас 3.5 км зайтай олборлолт хийх боломжтой карьер байгаа аж. Гэхдээ түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах зөвлөмж, тавигдах шаардлага зэрэг нь холбогдох хуулийн дагуу зохицуулагддаг уч­раас хэд, хэдэн замын ком­пани карьерын лицензийн мар­гааны улмаас эрүүгийн хэрэгт татагдсан аж.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон хот орчимд 130 гаруй хайрга, дайрганы лицензтэй компаниуд үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээрээс зам засварын ажилд дайрга ашиглах нь чанар, стандартад илүү нийцэх аж.

Битум цаг агаарын нөхцөлд тохирохгүй

Жилийн жилд хийгдэж байгаа зам засвар арчилгаа муу хийснээс үүссэн асуудал гэдгийг замын компанийн зарим нэг төлөөлөл чухалч­лав. Үүнээс дутахгүй бас нэг асуудал нь зам барих ажилд ихээр ашиглагддаг битум гэх бүтээгдэхүүн. Битум нь эрс, тэс уур амьсгалтай манай улсын нөхцөлд тийм ч тохиромжтой биш бөгөөд халуунд нялцайсны улмаас авто замд зураас үүсгэж, хүйтэнд хөлдсөнөөс хагарч, бутардаг шинж чанартай аж. Мөн битум хучилттай зам өвөл хагарахад цас хун­гар­лаж, хавар, зун нь ус дүүрч авто замын нас­жил­тыг богиносгодог байна. Даш­рамд дуулгахад, бид за­мын зохисгүй ашиглалт, тээв­рийн хяналт үр өгөөж­гүй байгаагаас замын багтаам­жийг хангалттай ашиглаж чаддаггүй байна.  

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан