Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Т.Соёлхүү: Хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдвал зуслангийн газрыг өмчлүүлнэ
Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа газар өмчлүүлнэ хэмээн хотын захиргаа шийдвэрлэсэн.
Харин хэзээ өмчлүүлэх талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүтэй ярилцлаа.
-Нийслэлээс 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэр гаргаад удаж буй. Хэзээ газар өмчлөх ажил эхлэх вэ?
-НИТХ-ын тавдугаар сарын 30-ны тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийтдээ 15309 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр тогтсон. Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан ч, хэсэгчилсэн нь гараагүй учраас түр хүлээгдэж байна. Төлөвлөгөөгөөр ирэх сарын 1-нээс газар өмчлөлийн ажил эхлэх ёстой. Манай газрын хувьд бэлтгэл ажлаа хангаж байна.
-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Одоогийн байдлаар хэдэн хүн гэр бүлийн зориулалтаар газраа өмчилж авсан бэ?
-Хуульд өөрчлөлт орсноор газар өмчлөх хүний тоо нэмэгдсэн л дээ. Өнгөрсөн хугацаанд 100 мянган иргэн газраа өмчилж авсан. Харин НИТХ-аас тогтоосон 52 байршил бол олон хүнийг үл хөдлөх хөрөнгөтэй болох газар. Гэхдээ иргэд заавал хотод гэхгүй хөдөө орон нутагт ч газар өмчилж болно шүү дээ. Нээлттэй. Ямар ч гэсэн нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ирэх сард багтаж гарахааргүй бол тавдугаар сараас газар өмчлөл эхлэх байх аа.
-Гэр хорооллын иргэдийн хашааны газрын өмчлөл хэдэн хувьтай байна?
-Бид иргэдийн өмчлөлийн асуудлыг шуурхай шийдэж өгөхийг зорьж байна. Хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаад манайд өргөдлөө өгвөл заасан хугацаанд нь шийдвэрлэж өгч байгаа.
-Энэ хавраас гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжинэ. Гэтэл гэр хорооллыг дахин төлөвлөлт газар өмчлүүлэх ажилтай зөрчилдөх юм биш үү?
-Газрын тухай хуульд иргэн бүрт газар өмчлүүлнэ гэж заасан. Тэр хүн газраа өмчилж авсанаар худалдах, бэлэглэх буюу захиран зарцуулах эрхтэй болж байна гэсэн үг. Нэг ёсондоо, үл хөдлөх өмчтэй болсон тухайн хүний газар дахин төлөвлөлтөд багтсан бол тухайн гүйцэтгэгч компанийнхантай нөхцөлөө тохирч амьдарч буй орчноо өөрчлөх боломж олдож байна. Энэ утгаар нь л харах хэрэгтэй.
-Нэг хэсэг дүүргүүдийн газрын албанд давхардуулан олгосон, өмчлөлийнх нь газарт хууль бусаар хашаа, байшингаа барьсан гэх маргаан тасардаггүй байсан. Одоо байдал ямар байна?
-Эхнээсээ иймэрхүү маргаантай асуудал шийдэгдсэн. Яахав, мэр сэр гардаг. Газрын албаны хурлаараа авч хэлэлцээд хаана алдаа гарсан байна, түүнийг нь засдаг. Боломжгүй нэгнийх нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг даа.
-Энэ жилээс газар өмчлөлийг цахим хэлбэрээр авна гэж зарласан. Яаж авах юм бол оо?
-Нэг зүйл анхааруулахад, НИТХ-аас тогтоосон 52 байршилд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг л цахимаар авна. Харин хашааны газраа өмчлөх Болдоогийн хувьд хуучин журмаараа явна. Иргэн цахим машины санал болгож буй 52 байршлаас сонгоод л өөрийнхөө мэдээллийг оруулна. Гэхдээ тухайн иргэний сонгосон газрыг өмчлөх хүсэлт олон байвал машин автоматаар өөрөө сонголтоо хийнэ. Өөрөөр хэлбэл, тусгай программаараа сонгоно гэсэн үг. Энэ нь, газрын албаныхан танил талдаа өгдөг гэсэн хэл амыг цэгцлэх үүднээс нэвтрүүлсэн программ. Энэ программ одоохондоо бэлэн болоогүй байгаа.
-Тантай уулзсаных зуслангийн газрын өмчлөлийг асуухгүй орхиж болохгүй байх. Хотын өмнөх удирдлагууд зуслангийн газрыг цэгцэлсний дараа өмчлүүлнэ гэсэн шийдвэр гарган энэ асуудлыг түр хойш тавьсан шүү дээ?
-Зуслангийн газрын өмчлөл олон жил яригдсан. Өнгөрсөн жил Засаг даргын дэргэдэх мэргэжлийн агентлагууд, дүүргийн газрын алба хамтран Зуслангийн товчоо байгуулсан. Ямар ч гэсэн зуслангийн газрыг өмчлүүлэхдээ ерөнхий төлөвлөгөө хийсэн газарт өмчлүүлнэ. Нэг ёсондоо, судалгааны үндсэн дээр өмчлүүлнэ гэсэн үг. Эхний ээлжинд Ус болон Ойн тухай хууль зөрчин байшин барьсан айлуудын судалгааг гаргасан байгаа.
-Судалгаагаар ямар үр дүн гарав?
-Өмчлүүлэх газар бага байна гэж харагдсан. Яагаад гэвэл, ихэнх нь байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Усны болон Ойн тухай хууль зөрчин ойрхон байшин барилгаа барьсан нь их байсан. Нөгөөтэйгүүр, соц нийгмийн үед байгууллага бүрт байгуулж өгсөн зуслангийн газарт айлууд дураараа байшингаа барьснаас хоорондынх нь зай алдагдан эмнэлэг, гал унтраах машин орох нь байтугай явган хүн гарах зайгүй шигүү болсон шүү дээ. Тиймээс зуслангийн 26 амны хэсэгчилсэн төлөвлөгөө гарсны дараа өмчлүүлэх байх.
-Гэхдээ уулыг бүхэлд нь авсан, гол, усны дэргэд хаус барьсан айлуудын газрыг өмчлүүлэхгүй гэвэл их л эсэргүүцэлтэй тулгарах байх даа?
-Бид хуулиа л баримтална. Зөрчлөө арилгавал өмчлөх эрх нь үүснэ. Нэгэнт барьсан байшин гээд бид хуулиа зөрчиж болохгүй шүү дээ. Ер нь, шийдвэр гаргасан хүмүүстэй холбон ярих л асуудал. Манайхны эхлээд байшингаа дараа нь бичиг баримтаа хөөцөлддөг гажиг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна.
-Тэгэхээр хүлээлт үүсгэсэн зуслангийн газрыг өмчлүүлэх ажил хэзээ эхлэх вэ?
-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдвал өмчлөлийн асуудал яригдана. Тэгэхдээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнөөс аль амных нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргаснаас эхлэх байх.

Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа газар өмчлүүлнэ хэмээн хотын захиргаа шийдвэрлэсэн. Харин хэзээ өмчлүүлэх талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүтэй ярилцлаа.

0 Сэтгэгдэл