“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь
“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
“Оюутан-цэрэг”-үүд тавдугаар сард эрүүл мэндийн үзлэгт орно
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/202 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан-Цэрэг” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
Энэ захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, шаардлагатай зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон байна. Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт ирэх тавдугаар сард хамруулах юм.
Мөн зургаагаас наймдугаар сарын хооронд шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтад хамруулах аж.

0 Сэтгэгдэл