Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
АЧИЛТЫН ХУРААМЖ ГЭЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВДАГ НЬ ХУУЛЬ БУС УУ
Автомашины албан ёсны “хулгайч” гэж нэрлэгдэх болсон ачилтын компаниуд жолооч нарын хэтэвчийг сэгсрэх болсоор удаж байна. Түр зогсохыг хориглосон буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон жолооч нарын машиныг ачихаар шийдвэрлэсэн эл журам олон жолоочийн уур ундууцлыг төрүүлдэг. Өнгөрөгч зунаас эхлэн нийслэлийн Замын цагдаагийн газар хэд, хэдэн хувийн аж ахуйн нэгжтэй гэрээгээр ачилт гүйцэтгүүлэх болсноор дээрх албан ёсны автомашины “хулгай” эрчимжсэн гэхэд болно. Хэрэв хориотой газар зогссон бол машиныг нь Гурвалжингийн гүүрний хашаандаа аваачаад тавьчихна.
Нэгэнт л машинаа ачуулсан бол дор хаяж 70 мянган төгрөг төлөхөөс нааш унааныхаа барааг харахгүй. Энэ нь, жолооч нарыг хүнд байдалд оруулах болсон нь нууц биш. Машин унасан бүхний халаасанд 70 мянган төгрөг бэлэн байх нь ховор. Амьжиргаагаа арай хийн залгуулж байгаа өнөөгийн нийгэмд энэ татаас арай дэндсэн болохыг олон хүн хэлдэг. Түүнчлэн Улаанбаатар хотод гадна зориулалтын авто зогсоолтой объект хэд байдаг билээ гээд бодоод үзэхэд ч цагаа олоогүй ажил шиг санагдана.
Нөгөөтэйгүүр, хаа ч хамаагүй машинаа орхиод алга болдог, бусдынхаа хөдөлгөөнд саад учруулдаг сахилгагүй жолооч нартай хатуухан арга хэмжээ тооцох нь зүйн хэрэг байх талтай. Гэвч автомашиныг нь ачиж явдаг болсноор үнэхээр автозамын хөдөлгөөн эмх цэгцэндээ орсон уу гэвэл сайжирсан зүйл ажиглагдахгүй л байна. Зогсоол хайн нэг уулзвараас нөгөө хүртэл явж, байшинг хэдэнтээ тойрч бухимдсан жолооч нар зогсоолоо булаацалдан барьцалдахаас наагуур болох нь цөөнгүй. Багахан зогсоол дээр пиг чихсэн нь чихэр дээр шавсан ялаа шиг харагдах нь ч бий. Үнэн хэрэгтээ, энд тэнд очихоор зогсоол нь үргэлж дүүрэн байдаг нь өнөөгийн төрх байхад яалтай ч билээ.
Тэгвэл автомашин ачсаны төлбөрт машины моторын багтаамжаас шалтгаалан 70.000-80.000 төгрөг авч байгаа нь хууль зөрчсөн байх талтай гэх мэдээлэл сүүлийн үед интернэтээр тархах боллоо.
Анх 2005 онд тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 94 дүгээр тушаалын дагуу “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, зориулалтын чирэгч автомашин ашиглан тусгай хашаа талбайд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг удирдлага болгох ёстой ч нийслэлийн Засаг дарга зөрчсөн захирамж гаргасан гэнэ. Өөрөөр хэлбэл, төлбөр хураамж авах асуудлыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга батлах ёстой байтал Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожид даалгасан нь буруу байж. Хууль зүйн яамнаас баталсан журмын 4.1.1, 4.1.2-т хураамжийг зах зээлийн тухайн үеийн үнэ ханшийг үндэслэн нэгж километрээр тооцон авах, дуудлагаар очих, журмын хашаанд хүргэх болон ачиж буулгах зардлын нийлбэрээр тооцно гэж заасан ч Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож үл харгалзан автомашины моторын багтаамжаар нь ангилан 70-80 мянган төгрөг хэмээн дур мэдэн тогтоосон нь журам зөрчсөн үйлдэл болжээ.
Дунд оврын ачигч автомашин ирж, буцахдаа ихдээ л 20 километр явдаг гэж бодоход 70, 80 мянган төгрөгийн зардал гарахгүй нь мэдээж. Энэ мөнгөний ихэнх нь гэрээгээр ачдаг хувийн компаниудад ордог нь ч дамжиггүй. Иймэрхүү байдлаар сэтгэж, тооцсон иргэд ШӨХТГ-т гомдол гаргаад ч нааштай хариу авч чадаагүй аж. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн С.Энхбатаас тодруулахад, “Албан ёсны гэрээтэй таван аж ахуйн нэгж энэ ажлыг гүйцэтгэдэг юм байна билээ. Тэдэнтэй холбоотой болон авч байгаа хураамжийн асуудлаар манайд олон гомдол ирж байгаа. Тиймээс нэгдсэн шалгалт явуулахаар төлөвлөн удирдамж боловсруулсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргад хандсан албан бичиг бэлдсэн байгаа” гэв.
Энэ үнэхээр хууль зөрчсөн асуудал мөн эсэхийг тодруулахаар хэд хэдэн газарт утас цохисон боловч албаныхантай холбогдож чадсангүй. Нийслэлийн замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн нь “Манайд хамаагүй” гэсэн хариу өгсөн бол Замын цагдаагийн Удирдлагын төвөөс “дарга байхгүй” гэсэн юм.
Юутай ч, ШӨХТГ-аас шалгаад жолооч нарыг хэцүүдүүлдэг энэ хураамж хэр үндэслэлтэй болох талаар удахгүй мэдээлэх биз ээ.
Автомашины албан ёсны “хулгайч” гэж нэрлэгдэх болсон ачилтын компаниуд жолооч нарын хэтэвчийг сэгсрэх болсоор удаж байна. Түр зогсохыг хориглосон буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон жолооч нарын машиныг ачихаар шийдвэрлэсэн эл журам олон жолоочийн уур ундууцлыг төрүүлдэг. Өнгөрөгч зунаас эхлэн нийслэлийн Замын цагдаагийн газар хэд, хэдэн хувийн аж ахуйн нэгжтэй гэрээгээр ачилт гүйцэтгүүлэх болсноор дээрх албан ёсны автомашины “хулгай” эрчимжсэн гэхэд болно. Хэрэв хориотой газар зогссон бол машиныг нь Гурвалжингийн гүүрний хашаандаа аваачаад тавьчихна. Нэгэнт л машинаа ачуулсан бол дор хаяж 70 мянган төгрөг төлөхөөс нааш унааныхаа барааг харахгүй. Энэ нь, жолооч нарыг хүнд байдалд оруулах болсон нь нууц биш. Машин унасан бүхний халаасанд 70 мянган төгрөг бэлэн байх нь ховор. Амьжиргаагаа арай хийн залгуулж байгаа өнөөгийн нийгэмд энэ татаас арай дэндсэн болохыг олон хүн хэлдэг. Түүнчлэн Улаанбаатар хотод гадна зориулалтын авто зогсоолтой объект хэд байдаг билээ гээд бодоод үзэхэд ч цагаа олоогүй ажил шиг санагдана.
Нөгөөтэйгүүр, хаа ч хамаагүй машинаа орхиод алга болдог, бусдынхаа хөдөлгөөнд саад учруулдаг сахилгагүй жолооч нартай хатуухан арга хэмжээ тооцох нь зүйн хэрэг байх талтай. Гэвч автомашиныг нь ачиж явдаг болсноор үнэхээр автозамын хөдөлгөөн эмх цэгцэндээ орсон уу гэвэл сайжирсан зүйл ажиглагдахгүй л байна. Зогсоол хайн нэг уулзвараас нөгөө хүртэл явж, байшинг хэдэнтээ тойрч бухимдсан жолооч нар зогсоолоо булаацалдан барьцалдахаас наагуур болох нь цөөнгүй. Багахан зогсоол дээр пиг чихсэн нь чихэр дээр шавсан ялаа шиг харагдах нь ч бий. Үнэн хэрэгтээ, энд тэнд очихоор зогсоол нь үргэлж дүүрэн байдаг нь өнөөгийн төрх байхад яалтай ч билээ.
Тэгвэл автомашин ачсаны төлбөрт машины моторын багтаамжаас шалтгаалан 70.000-80.000 төгрөг авч байгаа нь хууль зөрчсөн байх талтай гэх мэдээлэл сүүлийн үед интернэтээр тархах боллоо.
Анх 2005 онд тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 94 дүгээр тушаалын дагуу “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, зориулалтын чирэгч автомашин ашиглан тусгай хашаа талбайд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг удирдлага болгох ёстой ч нийслэлийн Засаг дарга зөрчсөн захирамж гаргасан гэнэ. Өөрөөр хэлбэл, төлбөр хураамж авах асуудлыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга батлах ёстой байтал Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожид даалгасан нь буруу байж. Хууль зүйн яамнаас баталсан журмын 4.1.1, 4.1.2-т хураамжийг зах зээлийн тухайн үеийн үнэ ханшийг үндэслэн нэгж километрээр тооцон авах, дуудлагаар очих, журмын хашаанд хүргэх болон ачиж буулгах зардлын нийлбэрээр тооцно гэж заасан ч Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож үл харгалзан автомашины моторын багтаамжаар нь ангилан 70-80 мянган төгрөг хэмээн дур мэдэн тогтоосон нь журам зөрчсөн үйлдэл болжээ.
Дунд оврын ачигч автомашин ирж, буцахдаа ихдээ л 20 километр явдаг гэж бодоход 70, 80 мянган төгрөгийн зардал гарахгүй нь мэдээж. Энэ мөнгөний ихэнх нь гэрээгээр ачдаг хувийн компаниудад ордог нь ч дамжиггүй. Иймэрхүү байдлаар сэтгэж, тооцсон иргэд ШӨХТГ-т гомдол гаргаад ч нааштай хариу авч чадаагүй аж. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн С.Энхбатаас тодруулахад, “Албан ёсны гэрээтэй таван аж ахуйн нэгж энэ ажлыг гүйцэтгэдэг юм байна билээ. Тэдэнтэй холбоотой болон авч байгаа хураамжийн асуудлаар манайд олон гомдол ирж байгаа. Тиймээс нэгдсэн шалгалт явуулахаар төлөвлөн удирдамж боловсруулсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргад хандсан албан бичиг бэлдсэн байгаа” гэв.
Энэ үнэхээр хууль зөрчсөн асуудал мөн эсэхийг тодруулахаар хэд хэдэн газарт утас цохисон боловч албаныхантай холбогдож чадсангүй. Нийслэлийн замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн нь “Манайд хамаагүй” гэсэн хариу өгсөн бол Замын цагдаагийн Удирдлагын төвөөс “дарга байхгүй” гэсэн юм.
Юутай ч, ШӨХТГ-аас шалгаад жолооч нарыг хэцүүдүүлдэг энэ хураамж хэр үндэслэлтэй болох талаар удахгүй мэдээлэх биз ээ.
Г.Болортунгалаг








0 Сэтгэгдэл























