Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Өмнөдийг байтугай АНУ-ыг заналхийлдэг БНАСАУ-ын ардын арми
Умард.Өмнөд 2 Солонгос нэгдчих юм бол дэлхийд дийлдэхгүй хүчтэй төм гүрэн болох юм байна л даа!
Өмнөдийг байтугай АНУ-ыг заналхийлдэг БНАСАУ-ын ардын арми
Өмнөдийг байтугай Умард Солонгосын арми Өмнөд Солонгосын батлан хамгаалах байгууламжуудыг дүрсэлсэн бай ашиглан хээрийн сургууль хийж эхэллээ гэж өмнөдийн “Ренхап” агентлаг мэдээллээ. Хээрийн сургуулийн үеэр их бууны анги нэгтгэлүүд хамгаалалтын байруудыг сөнөөх, эзлэх чиглэлээр сургуулилахдаа өмнөдийн цэргийн объектуудыг дүрсэлсэн бай бууджээ. Үүний өмнө БНАСАУ ойрын болон дунд тусгалын пуужин харваж сургуулилсан юм. Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургууль болж байгаатай холбогдуулан умардынхан ийн хариу барьж байгаа юм. /Хэвлэлийн мэдээ. 2014,03,27 /

Өмнөд Солонгос, АНУ-ыг өдөөн хатгавал хариуг нь барина, хатуу цээрлүүлнэ хэмээдэг БНАСАУ-ын арми батлан хамгаалах хүчин чадал ер нь ямар юм бэ гэсэн асуулт гарна.
2013 оны мэдээгээр БНАСАУ батлан хамгаалах салбартаа таван тэрбум ам.доллар төсөвлөн зарцуулсан гэж байгаа. Гэхдээ энэ улс 2009 онд батлан хамгаалах төсөвтөө 9,0 тэрбум ам.доллар зарцуулсан нь өөрсдийнх нь албан ёсоор зарласан мэдээллээс бараг 15 дахин их байна гэж military-informant.com сайтад бичиж байсан удаа бий.
Харин Тагнуулын төв газрын 2011 оны үнэлгээгээр БНАСАУ хүн амын худалдан авах чадвараараа 228 улсаас 197 дугаар байрт жагсч байжээ.
Солонгосын Ардын зэвсэгт хүчний бүтэц
24,7 сая хүн амтай энэ улс байнгын армидаа 1 сая 190 мянган хүн бүхий зэвсэгт хүчинтэй. Нөөцийн дөрвөн сая хүн бас бий. Солонгосын Ардын армийн бүрэлдэхүүнд Хуурай замын цэрэг, Агаарын нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, Тусгай ажиллагааны хүчин багтана. Энд Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэрэг 15, Улсыг аюулаас хамгаалах яамны 20 мянга, Ажилчин тариачны улаан гвардийн 1,4-3,8 сая цэрэг, залуучуудын улаан гвардийн 0,7-1,0 сая цэрэг, сургалтын отрядын 50, ардын хамгаалалтын отрядын 100 мянган хүнтэй хүчин байна гэсэн үг. Үүн дээр дайчилгааны нөөцөд 4,7 сая хүн бас бий.
Хуурай замын цэрэг
5-12 жилийн хугацаатай энэ алба 1,02 сая орчим хүнтэй. Хуурай замын цэрэг нь 20 корпус, явган цэргийн 27 дивиз, танкийн 15, механикжсан 14, их бууны 21, пуужингийн есөн бригадаас бүрдэнэ. Зэвсэглэлд нь байлдааны үндсэн 3500, хөнгөн 560 танк, 2500 хуягт тээвэрлэгч, артиллерийн 10400 зэвсэг, 7500 миномёт, тактикийн пуужингийн 34 суурь, оператив тактикийн пуужингийн 30 суурь, зенитийн 11000 суурь бий.
Агаарын цэргийн хүчин
БНАСАУ 1100 орчим онгоц, нисдэг тэрэгтэйгээрээ дэлхийд дээгүүрт орно. Гэхдээ ихэнх нь Зөвлөлтийн болон Хятадын хуучирсан загвар гэдэг. Агаарын цэргийн хүчинд нь байлдааны 590 онгоц байгаагийн ихэнх нь МиГ-17, 19, 21 байгаа бол Су-25 34 ширхэг, МиГ -29 20 байгаа бол цэргийн тээврийн 300 онгоц байгаа.
Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчинд Зенитийн 9000 орчим тоноглол байгаа. Мөн өөрөө явагч Зенитийн ЗСУ-57, ЗСУ-23-4 “Шилка” төхөөрөмж байгаа.
Тэнгисийн цэргийн хүчин
Тэнгисийн цэргийн хүчин нь хоёр флотоос бүрдэнэ. Зүүн флот нь Япон тэнгист үүрэг гүйцэтгэдэг бол баруун флот нь Солонгосын булан, Шар тэнгист үүрэг гүйцэтгэдэг. 60 гаруй мянган хүнтэй тэнгисийн цэргийн хүчинд 650 хөлөг, усан доогуур шумбагч 100 завь, пуужингийн 40, торпедын 134, артиллерийн 108, десантын 203 хөнгөн хөлөгтэй.
Зэвсэглэлд нь хөлөг сөнөөгч П-15 “термит” загварын хөлөг эсэргүүцэх пуужин байгаа. Эргийн хамгаалалтын хоёр хороо нь “Силкуорм”, болон С-2 “Сопка” бүхий 52 комплекс, 288 их буутай.
Пуужинт цэрэг
1.Ойрын тусгалтай “Точка-У” пуужин нь 100-120 км зайд тусна. Мөн 320 км-ийн тусгалтай “Хвансон-5” пуужин бий. Харин “Хвансон-6” нь 700 км-ийын тусгалтай. 1990 онд зэвсэглэлд оруулсан энэ пуужин 300-600 ширхэг байгаа.
2.Дунд тусгалын “Нодон-1” нь 1300 км зайд тусна. Харин “Нодон-2” нь 4000 км-ийн тусгалтай. 2009 онд зэвсэглэлд оруулсан “Мусудан” пуужин нь 2500-4000 км-д тусдаг, нийт 200 бий.
3. Тив алгасагч баллистик “Хвансон-13” пуужин зургаан нэгж байгаа нь 5500-7500 км-ийн тусгалтай.
Тусгай ажиллагааны хүчин
Солонгосын Ардын армийн тусгай цэргийн хүчин нь 88-121 мянган хүнтэй. Энэ хүчин тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагаа гүйцэтгэх үндсэн үүрэгтэй. Мөн дайсны ард ажиллагаа явуулах, Засгийн газрын эсрэг үйл ажиллагаатай тэмцэх дотоодын аюулгүй байдлыг сахиулах үүрэг гүйцэтгэнэ.
Энэ хүчин явган цэргийн, тагнуулын, мэргэн буудлагын гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. 23 бригад, 18 тусгай батальоноос бүрдэнэ.
Цөмийн хөтөлбөр
Умард Солонгос 1990-ээд оноос цөмийн хөтөлбөр идэвхтэй хэрэгжүүлж ирсэн. 1990 оны хоёрдугаар сарын 22-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллагын тэргүүн Владимир Крючков ЗХУ-ын Коммунист намын Төв хороонд “БНАСАУ-д цөмийн зэвсэг бүтээх асуудал” гэсэн захидал бичиж байж. Энэ захидалд Пхенанпукто мужийн Ёнбенд цөмийн судалгааны төв ажиллаж цөмийн анхны дэлбэлэх төхөөрөг бүтээсэн тухай дурдсан нь бий. Хамгийн сүүлийн мэдээгээр 6-12 цөмийн цэнэг бүтээсэн гэсэн мэдээ байгаа. БНАСАУ цөмийн зэвсгээ гурван ч удаа туршиж 6-10 килотоннын хүчин чадалтай 12-15 цөмийн зэвсэг, төрөл бүрийн тээвэрлэгч бий.

0 Сэтгэгдэл
2014.03.28