Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгэлийн хаттай бүсгүйд итгэлийн бэлэг бариарай
Өвчин хэлж биш хийсэж ирдэг хэмээн монголчууд ярьдаг. Харин өөрийнхөө эрүүл мэндэд аюултайг мэдсээр байж хэвлийдээ бүрэлдэж буй бяцхан үрээ хорвоод мэндлүүлэхийн тулд зориг гаргасан нэгэн бүсгүй насан туршдаа суумгай болох аюултай болоод байна. Гурван хүүхдийн эх, Батлан хамгаалах их сургуулийн 2010 оны онц төгсөгч тэрбээр халуун сэтгэлт Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсч байна.
Дуу хууранд дуртай монголчууддаа зориулан тэрбээр “Сүүн сэтгэлийн цацал” нэртэй хандивын тоглолт маргааш хийх гэж байгаа юм. Тоглолтод ардын жүжигчин Ө.Баярмагнай, гавьяат жүжигчин Г.Батбаяр, Ж.Одмаа, Б.Жагдаг, Ж.Уранчимэг, С.Бархас, соёлын тэргүүний ажилтан “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулга, “Монгол эр хүн” дуугаараа олонд танигдсан дуучин Б.Батболд, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, ӨМӨЗО-ны дуучин Ургаа болон “Гэгээн алсын одод” наадмын тэргүүн, дэд байрын шагналт авьяастнууд оролцох юм. Гуравдугаар сарын 29-ний 13.00 цагт “UB палас”-ын концертын их танхимд болох энэ тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй.  
Хайртай дуучдынхаа тоглолтыг үзэж, Монголын нэгэн сайхан гэр бүлд аз жаргал гэрэл гэгээ бэлэглээрэй. Мялхаагийн Энхзул хэмээх энэ бүсгүйг олон хүн танихгүй байж болох ч суга таяг тулан явсаар хоёр ч их сургуулийг онц сайн дүнтэй төгсөж, амьдралын төлөө зүтгэж явааг нь анги хамт олон болоод найз нөхөд нь цөм мэднэ. Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс өөрийгөө тусгаарлалгүй сэтгэлдээ итгэлийн гал бадраан тэмүүлж байгаа түүнд туслахыг хүсвэл Хаан банкны 5039311450 тоот дансаар хандив өргөх боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан