Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Монголд автомашин үйлдвэрлэх цаг ойртсоор
АНХНЫ МОНЕЛ ЗУРАГТЫН ИХЭНХ НЬ ЭКСПОРТЛОГДОЖ БАЙСАН. МОНЕЛИЙН ЭКСПОРТ ЛАВ 6 ЖИЛ ЇРГЭЛЖИЛСЭН
Нэг литр шатахууны үнээр 100 гаруй км явдаг автомашинтай болвол ямар вэ. Хүрээлэн буй орчинд ч, түрийвчинд ч ээлтэй машин их хотын хөдөлгөөнд хэрэгтэй. Одоогоор манай нөхцөлд хамгийн багадаа 100 км-т дөрвөн литрээс дээш шатахуун зарцуулдаг автомашин л бий. Тэр нь хэдхэн жилийн өмнөөс манайд орж ирсэн цахилгаан болон бензин хөдөлгүүрийн хосолсон хувилбар Нybrid машин. Орж ирсэн он цаг нь дэлхий нийтээс жаахан хожуу ч нийтлэг хэрэглээ болж чадсан нь Нybrid их хотын замын хөдөлгөөнд нийцсэн гэдгийг харуулна. Ингэхээр хотын ачаалалтай замд шатахуун бага зарцуулдаг, овор багатай машин тохиромжтой болж байна.

Гэсэн ч хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр илүү ухаалаг, хямд, байгальд ээлтэй хэрэглээг эрж, түүнийг бүтээх болсон энэ үед их хотын хамгийн оновчтой сонголт Нybrid хөдөлгүүр байхаа нэгэнт больжээ. Дэлхийн олон оронд нөхцөл байдалдаа тохирсон хэрэглээг бий болгож байна. Тэгвэл томоохон машин үйлдвэрлэгчийн ядаж нэг эд ангийг эх орондоо үйлдвэрлэхийг мөрөөдөж байсан манай улсад ийм ухаалаг хэрэглээ бий болгох цаг ирсэн гэдгийг өнгөрсөн баасан гарагт харав. Учир нь, Монгол Улс цаг үеийн хөгжлөөс хоцрохгүй, цахилгаан хөдөлгүүрт авто машин манай орны нөхцөлд хэрхэн зохицохыг судалж эхэллээ.
ШУТИС БНСУ-ын “КОЙКА” байгууллагатай хамтран “Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн туршилт, судалгаа” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Судалгаа хийх зорилгоор бүрэн цахилгаан хөдөлгүүртэй зургаан авто машиныг баасан гарагт ШУТИС-д хүлээлгэн өглөө.
Машин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Зам, тээврийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батзаяа, БНСУ-ын “КОЙКА” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын-Ёл, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун нар оролцож тууз хайчлав.

АНУ-д үйлдвэрлэв
Хэдийгээр ШУТИС-ийнхан гадаадын шошготой зургаан машин хүлээн авсан ч тун удахгүй “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго цахилгаан хөдөлгүүртэй машины хаа нэг хэсэгт тамгална гэдэгт итгэж болно.
Судалгаанд ашиглагдах зургаан машин нь АНУ-ын “Vantage Vehicle” компанид үйлдвэрлэсэн “Vantage” маркийн, бүрэн хөдөлгүүрт цахилгаан автомашин. Үүнийг мульти тестерийн багажийн хамт “Койка” болон ШУТИС-ийн хамтын хөрөнгө оруулалтаар оруулж ирж байгаа аж. Төслийн нийт өртөг нь 80 мянган ам.доллар хэдий ч манай талаас зөвхөн тээвэрлэлт, гаалийн татвар зэрэг зардлыг гаргасан юм билээ.

Эдгээр бүрэн цахилгаан машиныг 220 Вольтоор 4-6 цаг цэнэглэхэд 100 хүртэл км явна. Одоогийн цахилгааны өртгөөр тооцож үзвэл дээр хэлсэнчлэн 1-2 литр шатахууны мөнгөөр 100 орчим км явна гэсэн үг. Мэдээж энэ бол зогсолтгүй явах тохиолдолд. Тиймээс илүү олон км явах боломж бий.
Цахилгаан хөдөлгүүрт машиныг өндөр хурдны, бага хурдны гэж ангилдаг. Бага хурдны машиныг хот доторх хөдөлгөөнд, өндөр хурдны машиныг хот хооронд зорчиход ашигладаг байна. Гэхдээ ШУТИС-ийн инженер, оюутнуудын судалгаа хийх эдгээр машин цагт 40-50 км хурдлах боломжтой. Хотын хөдөлгөөнд зориулагдсан гэсэн үг.
Мөн тус машины нэг онцлог бол механик, автомат араа солих горим байхгүй. Зөвхөн урагшлах, ухрах гэсэн хоёр тохируулгатай. Үүнийг унтраалга мэт жижигхэн товчлуур дараад л тохируулчихна. Учир нь энэ бол хурдан давхихад зориулагдаагүй учраас дээрх хоёр үйлдэл байхад л хангалттай юм билээ.
Ямар ч үйлчилгээнд тохируулж сонголтоо хийсэн болно
Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй өөрөө явагч хэрэгслийг өмнө нь гольфийн талбай, унадаг дугуй зэрэгт ашигладаг байснаар харьцуулж үзэхэд ч тэр, хурд, зарцуулах зардал зэргийг тооцсон ч ийм машины хэрэглээ хязгаартай мэт төсөөлөгдөнө. Гэхдээ дээрх зургаан машин өөр өөрийн зориулалттай. Нийтийн зорчих үйлчилгээ, ачаа ачих, хөргүүртэй, хагас ачааны, өргөгчтэй гээд л. Үүнээсээ хамаараад бүгд өөр өөр загвар хийцтэй. Бас авто машинд байх шаардлагатай бүх зүйл бий. Үйлдвэрлэгчид нь эдгээр машиныг 4-5 жил хэвийн ажиллана гэжээ.
Гэсэн ч эдэлгээний хугацааг уртасгах болон чанарыг сайжруулж, Монголын нөхцөлд нийцүүлэх судалгааг ШУТИС-ынхан хариуцана. Тэд цахилгаан автомашин бүрт GPS суурилуулж параметрийн хэмжилтийг алсын асалтын зайнаас авах, “Super capacitor”-ийн технологийг нарны зайн хураагууртай хослуулан ашиглах боломж, Монголын нөхцөлд цахилгаан автомашин хэрэглэх зөвлөмж боловсруулах, боловсон хүчин бэлтгэх талыг илүү барьж ажиллах юм билээ.
Монгол оюутнуудын бүтээсэн бүрэн цахилгаан хөдөлгүүр
Машин хүлээн авах үеэр ШУТИС-ийн оюутнууд өөрсдийн бүтээсэн бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий машинаа танилцуулсан юм. Гэхдээ үүнийг мэдээж ахуй хэрэглээнд, одоо шууд зам дээр гараад унаж болохгүй ч сайжруулах боломжтой. Үүнээс харахад бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий машиныг тун удахгүй Монголд үйлдвэрлэх нь. Улаанбаатар хотын агаарын бохирдол бууруулах ажлын санхүүжилт олгох хүрээнд БОАЖЯ-наас “Цахилгаан тээвэр” компанийнханд 1.5 тэрбум төгрөгийн, есөн дуобус угсарч, үйлдвэрлэхээр болсон. Тэгвэл “JEA-800F” шинэ загварын хосолмол хөдөлгүүртэй 36 суудал, 110 хүний багтаамжтай эхний дуобусууд аль хэдийнэ үйлчилгээнд гараад буй. Казахстан руу хүртэл экспортолсон. Тиймээс дэмжлэг эзэндээ хүрч чадвал Монгол инженерийн ур ухаан дэлхий нийтээс хоцрохгүй.
Цахилгаан машин үйлдвэрлэж, туршсан нь
Бүрэн цахилгаан хөдөлгүүр дэлхий нийтийн хэрэглээ, сонирхол татаж байгааг дээр дурдсан. Үүний хэрээр дэлхийн олон оронд туршилт хийсэн байдаг. Тэдгээрийн нэг жишээ бол 4.1 секундын хугацаанд 100 км/ц хүртэл хурд авдаг, 370 км/ц хүртэл хурдлах чадвартай, нэг удаа бүрэн цэнэглээд 300 км хүртэлх зай туулдаг, дөнгөж гурван ам.долларын цахилгаан эрчим хүч зарцуулдаг машин. “Үнэхээр супер” гэж дуу алдмаар үзүүлэлтүүд. Тус бүр 60 кВт-ын найман ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үүсгэх хүч нь 800 морины хүчтэй тэнцэнэ. Энэ бол шинэ үеийн цахилгаан машины дүр төрхийг тодорхойлсон дөрвөн хүний суудалтай “Eliica” автомашины 2005 онд бүтээсэн хоёр дахь загварын үзүүлэлтүүд юм. Шатахуунаар ажилладаг автомашинууд дундаас хамгийн өндөр хурдтай Formula-1 уралдааны машинууд 700 морины хүчээр хөдөлдөг. Зөвхөн үүнтэй харьцуулахад л уг цахилгаан машин ямар өндөр хүчин чадалтай гэдгийг ойлгож болно. Гэхдээ энэ загварыг их сургуулийн лабораторын нөхцөлд гар аргаар бүтээсэн гэхэд хилсдэхгүй. Хэрэв үйлдвэрлэлийн технологиор бүтээвэл илүү өндөр үзүүлэлттэй байх боломж байсныг дурдах хэрэгтэй.
Хамгийн анх 1970-аад оны үед тохиолдсон нефтийн хямралын дараа үйлдвэрлэгчид болон эрдэмтэд эрчим хүчний шинэ төрлийн эх үүсвэрийг автомашинд ашиглах оролдлогууд хийж эхэлсэн байдаг. Тэдний нэг болох Японы Кэйё их сургуулийн профессор Шимизү Хироши 1982 оноос цахилгаан автомашины судалгаагаа эхлүүлжээ. Тухайн үед цахилгаан энергиэр автомашин ажиллуулах технологи боловсруулахад хэт өндөр өртөг шаардагдаж байсан учир ихэнх судалгаа хангалттай ахиц гаралгүйгээр зогсонги байдалд орж байв. Харин профессор Шимизү 20-иод жилийн судалгааны явцад цахилгаан машины туршилтын таван загвар бүтээсэн байна. Энэ туршлагадаа тулгуурлан лити ионы батерей бүхий Eliica (Electric Lithium-Ion Car) хэмээх найман дугуйт шинэ загварын цахилгаан машины эхний загварыг 2002 онд бүтээж 312 км/ц хурдлуулжээ. Мөн 2004 онд Eliica Model-H хэмээх хоёр дахь загварыг бүтээж дээд хурдыг 370 км/ц-т хүргэж чадсан байна. Гэхдээ тэрээр машиныг зөвхөн цахилгаанаар хөдөлдөг болгохыг зориогүй. Харин хөдөлгүүрийн хүч чадлыг дээд хэмжээгээр ашиглахын тулд автомашины үндсэн бүтцийг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Үүний тулд туршилт хийсэн нь амжилттай болсноор дээрх “Үнэхээр супер” үзүүлэлт бүхий бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий автомашин бүтсэн юм билээ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Тэгвэл нэгэнт галт тэрэг хөдөлж, судалгаа хийгээд эхэлсэн учраас бид үр дүнг хүлээх л үлдэж байна. Монголд үйлдвэрлэсэн цахилгаан машинаар зугаалах мөч ойртсоор л.

“Vantage” маркийн бүрэн хөдөлгүүрт цахилгаан автомашины дээд хурд 40-50 км/цаг

Долоон хүний суудалтай бага оврын цахилгаан хөдөлгүүрт автомашин
АНУ-д үйлдвэрлэв
Хэдийгээр ШУТИС-ийнхан гадаадын шошготой зургаан машин хүлээн авсан ч тун удахгүй “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго цахилгаан хөдөлгүүртэй машины хаа нэг хэсэгт тамгална гэдэгт итгэж болно.
Судалгаанд ашиглагдах зургаан машин нь АНУ-ын “Vantage Vehicle” компанид үйлдвэрлэсэн “Vantage” маркийн, бүрэн хөдөлгүүрт цахилгаан автомашин. Үүнийг мульти тестерийн багажийн хамт “Койка” болон ШУТИС-ийн хамтын хөрөнгө оруулалтаар оруулж ирж байгаа аж. Төслийн нийт өртөг нь 80 мянган ам.доллар хэдий ч манай талаас зөвхөн тээвэрлэлт, гаалийн татвар зэрэг зардлыг гаргасан юм билээ.

ШУТИС-ийн оюутнуудын бүтээсэн бүрэн цахилгаан хөдөлгүүрт өөрөө явагч хэрэгсэл
Эдгээр бүрэн цахилгаан машиныг 220 Вольтоор 4-6 цаг цэнэглэхэд 100 хүртэл км явна. Одоогийн цахилгааны өртгөөр тооцож үзвэл дээр хэлсэнчлэн 1-2 литр шатахууны мөнгөөр 100 орчим км явна гэсэн үг. Мэдээж энэ бол зогсолтгүй явах тохиолдолд. Тиймээс илүү олон км явах боломж бий.
Цахилгаан хөдөлгүүрт машиныг өндөр хурдны, бага хурдны гэж ангилдаг. Бага хурдны машиныг хот доторх хөдөлгөөнд, өндөр хурдны машиныг хот хооронд зорчиход ашигладаг байна. Гэхдээ ШУТИС-ийн инженер, оюутнуудын судалгаа хийх эдгээр машин цагт 40-50 км хурдлах боломжтой. Хотын хөдөлгөөнд зориулагдсан гэсэн үг.
Мөн тус машины нэг онцлог бол механик, автомат араа солих горим байхгүй. Зөвхөн урагшлах, ухрах гэсэн хоёр тохируулгатай. Үүнийг унтраалга мэт жижигхэн товчлуур дараад л тохируулчихна. Учир нь энэ бол хурдан давхихад зориулагдаагүй учраас дээрх хоёр үйлдэл байхад л хангалттай юм билээ.
Ямар ч үйлчилгээнд тохируулж сонголтоо хийсэн болно
Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй өөрөө явагч хэрэгслийг өмнө нь гольфийн талбай, унадаг дугуй зэрэгт ашигладаг байснаар харьцуулж үзэхэд ч тэр, хурд, зарцуулах зардал зэргийг тооцсон ч ийм машины хэрэглээ хязгаартай мэт төсөөлөгдөнө. Гэхдээ дээрх зургаан машин өөр өөрийн зориулалттай. Нийтийн зорчих үйлчилгээ, ачаа ачих, хөргүүртэй, хагас ачааны, өргөгчтэй гээд л. Үүнээсээ хамаараад бүгд өөр өөр загвар хийцтэй. Бас авто машинд байх шаардлагатай бүх зүйл бий. Үйлдвэрлэгчид нь эдгээр машиныг 4-5 жил хэвийн ажиллана гэжээ.
Гэсэн ч эдэлгээний хугацааг уртасгах болон чанарыг сайжруулж, Монголын нөхцөлд нийцүүлэх судалгааг ШУТИС-ынхан хариуцана. Тэд цахилгаан автомашин бүрт GPS суурилуулж параметрийн хэмжилтийг алсын асалтын зайнаас авах, “Super capacitor”-ийн технологийг нарны зайн хураагууртай хослуулан ашиглах боломж, Монголын нөхцөлд цахилгаан автомашин хэрэглэх зөвлөмж боловсруулах, боловсон хүчин бэлтгэх талыг илүү барьж ажиллах юм билээ.
Монгол оюутнуудын бүтээсэн бүрэн цахилгаан хөдөлгүүр
Машин хүлээн авах үеэр ШУТИС-ийн оюутнууд өөрсдийн бүтээсэн бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий машинаа танилцуулсан юм. Гэхдээ үүнийг мэдээж ахуй хэрэглээнд, одоо шууд зам дээр гараад унаж болохгүй ч сайжруулах боломжтой. Үүнээс харахад бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий машиныг тун удахгүй Монголд үйлдвэрлэх нь. Улаанбаатар хотын агаарын бохирдол бууруулах ажлын санхүүжилт олгох хүрээнд БОАЖЯ-наас “Цахилгаан тээвэр” компанийнханд 1.5 тэрбум төгрөгийн, есөн дуобус угсарч, үйлдвэрлэхээр болсон. Тэгвэл “JEA-800F” шинэ загварын хосолмол хөдөлгүүртэй 36 суудал, 110 хүний багтаамжтай эхний дуобусууд аль хэдийнэ үйлчилгээнд гараад буй. Казахстан руу хүртэл экспортолсон. Тиймээс дэмжлэг эзэндээ хүрч чадвал Монгол инженерийн ур ухаан дэлхий нийтээс хоцрохгүй.
Цахилгаан машин үйлдвэрлэж, туршсан нь
Бүрэн цахилгаан хөдөлгүүр дэлхий нийтийн хэрэглээ, сонирхол татаж байгааг дээр дурдсан. Үүний хэрээр дэлхийн олон оронд туршилт хийсэн байдаг. Тэдгээрийн нэг жишээ бол 4.1 секундын хугацаанд 100 км/ц хүртэл хурд авдаг, 370 км/ц хүртэл хурдлах чадвартай, нэг удаа бүрэн цэнэглээд 300 км хүртэлх зай туулдаг, дөнгөж гурван ам.долларын цахилгаан эрчим хүч зарцуулдаг машин. “Үнэхээр супер” гэж дуу алдмаар үзүүлэлтүүд. Тус бүр 60 кВт-ын найман ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үүсгэх хүч нь 800 морины хүчтэй тэнцэнэ. Энэ бол шинэ үеийн цахилгаан машины дүр төрхийг тодорхойлсон дөрвөн хүний суудалтай “Eliica” автомашины 2005 онд бүтээсэн хоёр дахь загварын үзүүлэлтүүд юм. Шатахуунаар ажилладаг автомашинууд дундаас хамгийн өндөр хурдтай Formula-1 уралдааны машинууд 700 морины хүчээр хөдөлдөг. Зөвхөн үүнтэй харьцуулахад л уг цахилгаан машин ямар өндөр хүчин чадалтай гэдгийг ойлгож болно. Гэхдээ энэ загварыг их сургуулийн лабораторын нөхцөлд гар аргаар бүтээсэн гэхэд хилсдэхгүй. Хэрэв үйлдвэрлэлийн технологиор бүтээвэл илүү өндөр үзүүлэлттэй байх боломж байсныг дурдах хэрэгтэй.
Хамгийн анх 1970-аад оны үед тохиолдсон нефтийн хямралын дараа үйлдвэрлэгчид болон эрдэмтэд эрчим хүчний шинэ төрлийн эх үүсвэрийг автомашинд ашиглах оролдлогууд хийж эхэлсэн байдаг. Тэдний нэг болох Японы Кэйё их сургуулийн профессор Шимизү Хироши 1982 оноос цахилгаан автомашины судалгаагаа эхлүүлжээ. Тухайн үед цахилгаан энергиэр автомашин ажиллуулах технологи боловсруулахад хэт өндөр өртөг шаардагдаж байсан учир ихэнх судалгаа хангалттай ахиц гаралгүйгээр зогсонги байдалд орж байв. Харин профессор Шимизү 20-иод жилийн судалгааны явцад цахилгаан машины туршилтын таван загвар бүтээсэн байна. Энэ туршлагадаа тулгуурлан лити ионы батерей бүхий Eliica (Electric Lithium-Ion Car) хэмээх найман дугуйт шинэ загварын цахилгаан машины эхний загварыг 2002 онд бүтээж 312 км/ц хурдлуулжээ. Мөн 2004 онд Eliica Model-H хэмээх хоёр дахь загварыг бүтээж дээд хурдыг 370 км/ц-т хүргэж чадсан байна. Гэхдээ тэрээр машиныг зөвхөн цахилгаанаар хөдөлдөг болгохыг зориогүй. Харин хөдөлгүүрийн хүч чадлыг дээд хэмжээгээр ашиглахын тулд автомашины үндсэн бүтцийг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Үүний тулд туршилт хийсэн нь амжилттай болсноор дээрх “Үнэхээр супер” үзүүлэлт бүхий бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий автомашин бүтсэн юм билээ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Тэгвэл нэгэнт галт тэрэг хөдөлж, судалгаа хийгээд эхэлсэн учраас бид үр дүнг хүлээх л үлдэж байна. Монголд үйлдвэрлэсэн цахилгаан машинаар зугаалах мөч ойртсоор л.

0 Сэтгэгдэл
Зочин
Залуусдаа амжилт хүсье.Жижиг дунд үйлдвэрийн төсөл бичиж бас Засаг төрөөс дэмжлэг авч ажлаа амжуулаарай.
2014.03.31
2014.03.31