Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Дөрвөн сарын нэгээн...
Үсэн дээр чинь хог наалдчихаж, гутлын үдээс чинь тайлагдчихаж гэх мэтээр бусдыг гэмгүйгээр хууран хөгжилддөг дөрөвдүгээр сарын 1-ний инээдмийн баяр үүсээд бараг найман зуун жил өнгөрчээ.
Энэ өдөр хүмүүс бие биенээ хөнгөхөн хуурч, бас багахан чадаж өөрсдийгөө баясгадаг заншилтай. Мөн энэ өдөр огт санаанд оромгүй өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа олон түмэнд хүрдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бусдыг хуурах их аянд нэгддэг уламжлал тогтоод удаж байна. Үзэгчид, уншигч, хүлээн авагчдаа хөөрхөн дөнгөсөн дотоод, гадаадын хэвлэлийнхний дөнгөлтүүдээс сонирхуулъя.
90-ээд оны дуулиант явдлууд
Олон улсын сэтгvvлч Г.Жаргалсайхан ёстой л дөрвөн сарын 1-н гэмээр хөгжилтэй, хуурмаг явдлын гэрч болсон нэгэн гэдэг. 90-ээд онд жинхэнэ шуугиан тарьсан олон ч хөгтэй явдлын тухай тэрээр дараах дурсамжийг дэлгэсэн байдаг.
Байна уу, Ромбу гариг уу?
“...Нэг өдөр дарга “Жагаа, чамайг Ерөнхий сайд уулзъя гэж байна” гэв. Ерөнхий сайд гээд байгаа нь Д.Бямбасүрэн гуай. “За Жаргалсайхаан, манай Ерөнхийлөгчийн Тамгын газарт “Ромбу” гэдэг харь гаригтай холбоо барьдаг Ч.Дашцэрэн гэдэг хүн ирлээ. Тэр хүн манай улсын хувь заяаг шийдэх магадлалтай. Гурав хоногийн дараа Богд уулан дээрээс харь гаригийнхантай холбоо барина. Түүнтэй уулз” гэлээ. Юун харь гариг билээ гэж их гайхсан ч Ерөнхий сайд хэлсэн юм болохоор техник хэрэгслээ аваад төв шуудангийн урд талын хуучин Содном даргынх байсан байранд, өнөөх айлд орлоо. Тэгсэн нэг дээлтэй хүн сууж байна. “Танин мэдэхүйн “Тулах цэг” нэвтрүүлгээс явж байна. Та одоо харь гаригийнхантай холбоо барих гэж байна уу” гэхэд “Тийм ээ, намайг маргааш өглөө долоон цагт холбоонд ор гэсэн” гэлээ. Холбоо тогтоох өглөө нь би зургаан цагт очлоо.
Машиндаа суугаад хөдлөх гэтэл нөгөө хүрэн дээлтэй хүн “Жаргалсайхаан, цай авна шүү, холбоонд орохоор ам их цангадаг юм” гэж байна. Тэгэхээр нь гурван халуун сав цай авчихлаа. Миний нөгөө том сэтгүүлч ч өнгөрсөн, “УАЗ-469”-ийн хонины хонхорт гурван сав цайгаа тэврээд суулаа. Бид хэд Зайсан толгой өнгөрөөд жаахан явж байтал “За, намайг холбоонд ор гээд дуудаж байна” гээд нөгөө дээлтэй ах буугаад уул өөд гүйлээ. Намайг цай ав гэсэн болохоор халуун савтай цайг нь тэврээд, манай оператор камераа бариад гүйлээ. Уулын оройд хамт гарах гэтэл “За би холбоонд орлоо, холдоцгоо” гэж байна. Тэгээд гараа алдалж гурав, дөрөв эргэлдэж байснаа унаад өгсөн. Газар тийчилж байхдаа ”Жаргалсайхан цай, цай, дээл яр” гэлээ. Би ч хэлснээр нь хийсэн. Гэтэл цээж нь урт урт улаан зураас болчихсон байсан. Харин нөгөө хүрэн дээлт маань “Би Монгол Улсыг аварлаа. Манай улс ямар азтай юм бэ. Ромбу гаригтай ярьсан чинь танай улс хөгжинө гэж байна” гэлээ. Тэгээд нэвтрүүлгээ Ерөнхий сайдад үзүүлтэл маш сайхан болж гэж магтууллаа. Нэвтрүүлгийн дараа Ч.Дашцэрэн гуай Ерөнхийлөгчийн үзмэрч болсон доо.”

Ямар сонин үстэй хүн бэ
Нэг айлаас гал гарлаа гэдэг мэдээ хэдэн арван удаа аваад залхсан Гал командынхан аргаа барахдаа үндэсний телевиз рvv ярьж, нvднээсээ гал гаргадаг эмэгтэйн талаар мэдээлснээр энэ сенсаац эхэлсэн юм. Кино vйлдвэрийн ард байдаг тэр айлд галынхан 47 удаа дуудлагаар очсон юм билээ. Энэ хачирхалтай явдлын талаар нэвтрvvлэг хийх гэж манай телевизийн мундаг сэтгүүлчид очсон байгаа юм. Б.Бадар-Ууган агсан, Ш.Гvрбазар, З.Алтай, Ш.Ёолк, дээр нь тухайн vед далд ертөнцийн талаар нэвтрvүлэг хийж гаршсан Г.Жаргалсайхан гээд. Тэд Өнөрмаа бүсгүйг гал гаргадаг гэж үнэхээр итгэсэн байгаа юм. Ямар сайндаа л Өнөрмаагийн сонирхож, харсан зvйл нь шатчихдаг гэж сонссон учраас парик Жагаагийн хиймэл үсийг “Ямар сонин vстэй хvн бэ” гэж хараад аягvй бол шатаачихна гээд сэтгүүлч Ш.Ёолкийг урдаа оруулж байсан гэдэг шүү.
Энэ мундаг сэтгүүлчид эл сэдвээрээ сэтгэл судлаач, ШУА-ийн физикийн хvрээлэнгийн цахилгаан энергийг судалдаг эрдэмтэн, гал командын дарга гэсэн бvрэлдэхvvнтэй нэвтрүүлэг хийж, үзэгчдэд улам бүр итгэл үнэмшил төрүүлж орхисон билээ.
Нэвтрvvлэг нь “Эрхэм хvндэт vзэгчид ээ, Монгол Улсад нvднээсээ гал гаргадаг нэгэн бvсгvй байна” гэж ирээд л их сvржин эхэлж байсансан.
Харь гаригийнхан буусан нь
Сонсголонгийн гvvрний дэргэд харь гаригийнхан буулаа гэсэн бас нэгэн сенсаац гарч билээ. Бас л Г.Жаргалсайхан нэвтрvvлэг хийж байлаа. Тэгэхэд Монголын радио, “Цагийн хvрд”-ийнхэн ч тэнд очжээ. Сэтгvvлч Г.Жаргалсайханыг очиход наадам болж байгаа юм шиг бөөн хvн цугларсан байсан гэдэг. Сэтгvvлчид харь гаригийнхан хаана байна, хэн харсан юм бэ гэхэд нь нэг жаахан хvvхэд “Лам дээлтэй, ишгэн туруутай хvн орж, гараад байсан гээд траншейны нvх рvv зааж байсан аж. Цугларсан олны дунд өөр харсан хvн байна уу гэж асуухад нөгөө хvv “Өвсний манаачийн хvvхэд харсан” гэж гэнэ. Сэтгvvлчид өвсний манаачийнд очтол таван настай жаахан хvvхэд би харсан, намайг хазсан гэж. Юуных нь, лам дээлтэй ишгэн туруутай харь гаригийн хvн байхав дээ. Улаанбаатарт тэр өдөр бөөн сенсаац болж билээ.

Дайсандаа баярын мэнд хүргэсэн нь
Дэлхийн нэгдүгээр дайн ид үргэлжилж байсан 1915 оны дөрөвдүгээр сарын 1. Францын бөмбөгдөгч онгоц Германы бааз дээгүүр эргэлдэн нисэхдээ аварга том бөмбөг хаячихаад одов. Герман цэргүүд сандралдан тал бүрт тарж зугтсан ч, ямар ч дэлбэрэх чимээ сонссонгүй. Гайхсан цэргүүд аварга том бөмбөг руу эмээсээр дөхөж очтол маш том хийлсэн бөмбөг байх нь тэр.
Бөмбөг дээр “Дөрвөн сарын 1” гэсэн бичиг дурайж байв. Дайны үед ч хөгжилдөх цаг гардаг л байж.
Төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх вэ
1979 оны энэ өдөр Лондоны “Капитал” радио нэгэн хачирхалтай мэдээлэл дамжуулжээ. Тэдний мэдээлснээр Их Британи олон жилийн турш цагаа урагшлуулж, хойшлуулахдаа алдаа гаргаснаас дэлхийн бусад улсаас 48 цагаар түрүүлжээ. Тиймээс бусад улстай нэг ижил цагтай болохын тулд дөрөвдүгээр сарын 5 болон 12-ны өдрийг тэр чигт нь алгасахаар Засгийн газар шийдсэн гэнэ. Гайхсан сонсогчид радио руу утасдаж, янз бүрийн л зүйл асууж, лавласны дотор нэг компанийн захирал тэр хоёр өдрийн цалинг ажилчиддаа хэрхэн бодож олгох тухай асуусан бол бас нэгэн бүсгүй дөрөвдүгээр сарын 5-нд болдог төрсөн өдрөө хэзээ тэмдэглэхээ гайхан асуусан байна.

Марадона Оросын хөлбөмбөгчидтэй нэгдэх шахсан нь
Аргентиний алдарт хөлбөмбөгчин Д.Марадона Зөвлөлтийн хөлбөмбөгийн Спартак багт орох гэж байгаа тухай мэдээлэл оросуудыг нэг их баярлуулж, барууныхны гайхашруулсан явдал 1988 оны дөрөвдүгээр сарын 1-нд болжээ.
“Известия” сонинд бичснээр Спартак баг Д.Марадонатай зургаан сая ам.долларын гэрээ байгуулахаар тохирсон байна. Оросын нэр хүндтэй “Известия” сонинд гарсан энэ мэдээлэлд итгэсэн “AP” агентлаг олон улсад ч энэ тухай цацжээ.
Гэвч Оросын хэвлэлүүд ч бас хошигнож чаддаг болохыг “Известия” маргааш өдөр нь дэлхий нийтэд зарласан юм.
Оцон шувуу нисч сурчээ
BBC телевиз 2008 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Эволюцийн зүүд зэрэглээ” хэмээх цувралаараа үзэгчдийг гайхашруулсан нэгэн мэдээ дамжуулжээ. Тэр бол томхон ч алхаж чаддаггүй оцон шувуу нисч сурсан тухай мэдээ байв. Зөвхөн ингэж мэдээлээд зогсохгүй пенгвинүүд тэнгэрт дүүлэн нисч байгааг харуулсан дүрс бичлэг олныг бүр балмагдуулжээ. Шувуу нэртэй ч, хэзээ ч нисч байгаагүй энэ амьтны тухай дүрс бичлэг тэр даруй интернэтэд тархаж, тухайн үед онлайнаар хамгийн их үзэгчтэй видео болж амжжээ. Гэвч дээрх дүрс бичлэгийн араас оцон шувуунууд хэрхэн компьютер графикийн тусламжтайгаар нисдэг болсоныг тайлбарласан дүрс бичлэг залган гарч, үзэгчдийн эргэлзээг тайлжээ.
Сократын булшийг олов
1995 оны дөрөвдүгээр сарын 1-нд Грекийн Соёлын яам суут гүн ухаантан Сократын булшийг олсон тухай нийтэд зарлажээ. Яамны мэдээлснээр метроны шугам барьж байсан ажилчид газар ухаж байхдаа эртний булш олсон нь Сократынх болж таарчээ. Мэдээж, яамны албаны хүмүүс энэ тухай мэдээлсэн учир бүх хэвлэл итгэж мэдээллийг цацсан байна. Гэвч мэдээлэл олон нийтэд хүрсэн хойно яамны түшмэд тэднийг дөнгөснөө хэлсэн юм.
ineedemtei unen bolson uil yavdliig dahin durssand bayarlalaa. bid bugdere ter dashtseren ,gal gargadag onormaa nart sain madluulsan daa. kkkk
hugjiltei blaa
***** hulihduulchila
hahaha 4 sariin 1
haahahaha
хулхидуулсан ч гэсэн гоё мэдээлэл уншлаа
b.sevjidmaad mash ih bayarlalaa, zugaatai bailaa.
хамгийн инээдтэй нь үзмэрч дашцэрэн гуай л байна ичих булчирхай гэж байхгүй хүн дээ
Үсэн дээр чинь хог наалдчихаж, гутлын үдээс чинь тайлагдчихаж гэх мэтээр бусдыг гэмгүйгээр хууран хөгжилддөг дөрөвдүгээр сарын 1-ний инээдмийн баяр үүсээд бараг найман зуун жил өнгөрчээ.Энэ өдөр хүмүүс бие биенээ хөнгөхөн хуурч, бас багахан чадаж өөрсдийгөө баясгадаг заншилтай. Мөн энэ өдөр огт санаанд оромгүй өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа олон түмэнд хүрдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бусдыг хуурах их аянд нэгддэг уламжлал тогтоод удаж байна. Үзэгчид, уншигч, хүлээн авагчдаа хөөрхөн дөнгөсөн дотоод, гадаадын хэвлэлийнхний дөнгөлтүүдээс сонирхуулъя.
90-ээд оны дуулиант явдлууд
Олон улсын сэтгvvлч Г.Жаргалсайхан ёстой л дөрвөн сарын 1-н гэмээр хөгжилтэй, хуурмаг явдлын гэрч болсон нэгэн гэдэг. 90-ээд онд жинхэнэ шуугиан тарьсан олон ч хөгтэй явдлын тухай тэрээр дараах дурсамжийг дэлгэсэн байдаг.
Байна уу, Ромбу гариг уу?
“...Нэг өдөр дарга “Жагаа, чамайг Ерөнхий сайд уулзъя гэж байна” гэв. Ерөнхий сайд гээд байгаа нь Д.Бямбасүрэн гуай. “За Жаргалсайхаан, манай Ерөнхийлөгчийн Тамгын газарт “Ромбу” гэдэг харь гаригтай холбоо барьдаг Ч.Дашцэрэн гэдэг хүн ирлээ. Тэр хүн манай улсын хувь заяаг шийдэх магадлалтай. Гурав хоногийн дараа Богд уулан дээрээс харь гаригийнхантай холбоо барина. Түүнтэй уулз” гэлээ. Юун харь гариг билээ гэж их гайхсан ч Ерөнхий сайд хэлсэн юм болохоор техник хэрэгслээ аваад төв шуудангийн урд талын хуучин Содном даргынх байсан байранд, өнөөх айлд орлоо. Тэгсэн нэг дээлтэй хүн сууж байна. “Танин мэдэхүйн “Тулах цэг” нэвтрүүлгээс явж байна. Та одоо харь гаригийнхантай холбоо барих гэж байна уу” гэхэд “Тийм ээ, намайг маргааш өглөө долоон цагт холбоонд ор гэсэн” гэлээ. Холбоо тогтоох өглөө нь би зургаан цагт очлоо.
Машиндаа суугаад хөдлөх гэтэл нөгөө хүрэн дээлтэй хүн “Жаргалсайхаан, цай авна шүү, холбоонд орохоор ам их цангадаг юм” гэж байна. Тэгэхээр нь гурван халуун сав цай авчихлаа. Миний нөгөө том сэтгүүлч ч өнгөрсөн, “УАЗ-469”-ийн хонины хонхорт гурван сав цайгаа тэврээд суулаа. Бид хэд Зайсан толгой өнгөрөөд жаахан явж байтал “За, намайг холбоонд ор гээд дуудаж байна” гээд нөгөө дээлтэй ах буугаад уул өөд гүйлээ. Намайг цай ав гэсэн болохоор халуун савтай цайг нь тэврээд, манай оператор камераа бариад гүйлээ. Уулын оройд хамт гарах гэтэл “За би холбоонд орлоо, холдоцгоо” гэж байна. Тэгээд гараа алдалж гурав, дөрөв эргэлдэж байснаа унаад өгсөн. Газар тийчилж байхдаа ”Жаргалсайхан цай, цай, дээл яр” гэлээ. Би ч хэлснээр нь хийсэн. Гэтэл цээж нь урт урт улаан зураас болчихсон байсан. Харин нөгөө хүрэн дээлт маань “Би Монгол Улсыг аварлаа. Манай улс ямар азтай юм бэ. Ромбу гаригтай ярьсан чинь танай улс хөгжинө гэж байна” гэлээ. Тэгээд нэвтрүүлгээ Ерөнхий сайдад үзүүлтэл маш сайхан болж гэж магтууллаа. Нэвтрүүлгийн дараа Ч.Дашцэрэн гуай Ерөнхийлөгчийн үзмэрч болсон доо.”

Ямар сонин үстэй хүн бэ
Нэг айлаас гал гарлаа гэдэг мэдээ хэдэн арван удаа аваад залхсан Гал командынхан аргаа барахдаа үндэсний телевиз рvv ярьж, нvднээсээ гал гаргадаг эмэгтэйн талаар мэдээлснээр энэ сенсаац эхэлсэн юм. Кино vйлдвэрийн ард байдаг тэр айлд галынхан 47 удаа дуудлагаар очсон юм билээ. Энэ хачирхалтай явдлын талаар нэвтрvvлэг хийх гэж манай телевизийн мундаг сэтгүүлчид очсон байгаа юм. Б.Бадар-Ууган агсан, Ш.Гvрбазар, З.Алтай, Ш.Ёолк, дээр нь тухайн vед далд ертөнцийн талаар нэвтрvүлэг хийж гаршсан Г.Жаргалсайхан гээд. Тэд Өнөрмаа бүсгүйг гал гаргадаг гэж үнэхээр итгэсэн байгаа юм. Ямар сайндаа л Өнөрмаагийн сонирхож, харсан зvйл нь шатчихдаг гэж сонссон учраас парик Жагаагийн хиймэл үсийг “Ямар сонин vстэй хvн бэ” гэж хараад аягvй бол шатаачихна гээд сэтгүүлч Ш.Ёолкийг урдаа оруулж байсан гэдэг шүү.
Энэ мундаг сэтгүүлчид эл сэдвээрээ сэтгэл судлаач, ШУА-ийн физикийн хvрээлэнгийн цахилгаан энергийг судалдаг эрдэмтэн, гал командын дарга гэсэн бvрэлдэхvvнтэй нэвтрүүлэг хийж, үзэгчдэд улам бүр итгэл үнэмшил төрүүлж орхисон билээ.
Нэвтрvvлэг нь “Эрхэм хvндэт vзэгчид ээ, Монгол Улсад нvднээсээ гал гаргадаг нэгэн бvсгvй байна” гэж ирээд л их сvржин эхэлж байсансан.
Харь гаригийнхан буусан нь
Сонсголонгийн гvvрний дэргэд харь гаригийнхан буулаа гэсэн бас нэгэн сенсаац гарч билээ. Бас л Г.Жаргалсайхан нэвтрvvлэг хийж байлаа. Тэгэхэд Монголын радио, “Цагийн хvрд”-ийнхэн ч тэнд очжээ. Сэтгvvлч Г.Жаргалсайханыг очиход наадам болж байгаа юм шиг бөөн хvн цугларсан байсан гэдэг. Сэтгvvлчид харь гаригийнхан хаана байна, хэн харсан юм бэ гэхэд нь нэг жаахан хvvхэд “Лам дээлтэй, ишгэн туруутай хvн орж, гараад байсан гээд траншейны нvх рvv зааж байсан аж. Цугларсан олны дунд өөр харсан хvн байна уу гэж асуухад нөгөө хvv “Өвсний манаачийн хvvхэд харсан” гэж гэнэ. Сэтгvvлчид өвсний манаачийнд очтол таван настай жаахан хvvхэд би харсан, намайг хазсан гэж. Юуных нь, лам дээлтэй ишгэн туруутай харь гаригийн хvн байхав дээ. Улаанбаатарт тэр өдөр бөөн сенсаац болж билээ.

Дайсандаа баярын мэнд хүргэсэн нь
Дэлхийн нэгдүгээр дайн ид үргэлжилж байсан 1915 оны дөрөвдүгээр сарын 1. Францын бөмбөгдөгч онгоц Германы бааз дээгүүр эргэлдэн нисэхдээ аварга том бөмбөг хаячихаад одов. Герман цэргүүд сандралдан тал бүрт тарж зугтсан ч, ямар ч дэлбэрэх чимээ сонссонгүй. Гайхсан цэргүүд аварга том бөмбөг руу эмээсээр дөхөж очтол маш том хийлсэн бөмбөг байх нь тэр.
Бөмбөг дээр “Дөрвөн сарын 1” гэсэн бичиг дурайж байв. Дайны үед ч хөгжилдөх цаг гардаг л байж.
Төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх вэ
1979 оны энэ өдөр Лондоны “Капитал” радио нэгэн хачирхалтай мэдээлэл дамжуулжээ. Тэдний мэдээлснээр Их Британи олон жилийн турш цагаа урагшлуулж, хойшлуулахдаа алдаа гаргаснаас дэлхийн бусад улсаас 48 цагаар түрүүлжээ. Тиймээс бусад улстай нэг ижил цагтай болохын тулд дөрөвдүгээр сарын 5 болон 12-ны өдрийг тэр чигт нь алгасахаар Засгийн газар шийдсэн гэнэ. Гайхсан сонсогчид радио руу утасдаж, янз бүрийн л зүйл асууж, лавласны дотор нэг компанийн захирал тэр хоёр өдрийн цалинг ажилчиддаа хэрхэн бодож олгох тухай асуусан бол бас нэгэн бүсгүй дөрөвдүгээр сарын 5-нд болдог төрсөн өдрөө хэзээ тэмдэглэхээ гайхан асуусан байна.

Марадона Оросын хөлбөмбөгчидтэй нэгдэх шахсан нь
Аргентиний алдарт хөлбөмбөгчин Д.Марадона Зөвлөлтийн хөлбөмбөгийн Спартак багт орох гэж байгаа тухай мэдээлэл оросуудыг нэг их баярлуулж, барууныхны гайхашруулсан явдал 1988 оны дөрөвдүгээр сарын 1-нд болжээ.
“Известия” сонинд бичснээр Спартак баг Д.Марадонатай зургаан сая ам.долларын гэрээ байгуулахаар тохирсон байна. Оросын нэр хүндтэй “Известия” сонинд гарсан энэ мэдээлэлд итгэсэн “AP” агентлаг олон улсад ч энэ тухай цацжээ.
Гэвч Оросын хэвлэлүүд ч бас хошигнож чаддаг болохыг “Известия” маргааш өдөр нь дэлхий нийтэд зарласан юм.
Оцон шувуу нисч сурчээ
BBC телевиз 2008 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Эволюцийн зүүд зэрэглээ” хэмээх цувралаараа үзэгчдийг гайхашруулсан нэгэн мэдээ дамжуулжээ. Тэр бол томхон ч алхаж чаддаггүй оцон шувуу нисч сурсан тухай мэдээ байв. Зөвхөн ингэж мэдээлээд зогсохгүй пенгвинүүд тэнгэрт дүүлэн нисч байгааг харуулсан дүрс бичлэг олныг бүр балмагдуулжээ. Шувуу нэртэй ч, хэзээ ч нисч байгаагүй энэ амьтны тухай дүрс бичлэг тэр даруй интернэтэд тархаж, тухайн үед онлайнаар хамгийн их үзэгчтэй видео болж амжжээ. Гэвч дээрх дүрс бичлэгийн араас оцон шувуунууд хэрхэн компьютер графикийн тусламжтайгаар нисдэг болсоныг тайлбарласан дүрс бичлэг залган гарч, үзэгчдийн эргэлзээг тайлжээ.
Сократын булшийг олов
1995 оны дөрөвдүгээр сарын 1-нд Грекийн Соёлын яам суут гүн ухаантан Сократын булшийг олсон тухай нийтэд зарлажээ. Яамны мэдээлснээр метроны шугам барьж байсан ажилчид газар ухаж байхдаа эртний булш олсон нь Сократынх болж таарчээ. Мэдээж, яамны албаны хүмүүс энэ тухай мэдээлсэн учир бүх хэвлэл итгэж мэдээллийг цацсан байна. Гэвч мэдээлэл олон нийтэд хүрсэн хойно яамны түшмэд тэднийг дөнгөснөө хэлсэн юм.
Б.СЭВЖИДМАА


0 Сэтгэгдэл
Goomaraljin
Yoo yamar tneg um be?
2014.04.02
2014.04.01
2014.04.01
2014.04.01
2014.04.01
2014.04.01
2014.04.01
2014.04.01
2014.04.01























