Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хан-Уул дүүргийн иргэд фейсбүүкээр нэгдэнэ
Бууриа сэлгээд удаагүй Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа төрийн үйлчилгээний байгууллагууд шинэ байраа “Иргэдэд үйлчлэх төв” гэж хаягласан нь саяхан. Тэгвэл иргэдтэйгээ ойр ажилладаг тус дүүргийн удирдлага, ИТХ-ынхан өргөдөл гомдлын хорооны ээлжит хурлаараа 2013 оны тайлан болон зарим асуудлын талаар хэлэлцжээ. Бусад дүүрэгт байдаггүй Өргөдөл гомдлын хороог Хан-Уул дүүргийн ИТХ-аас санаачлан ажиллуулдаг болсон аж.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын Өргөдөл гомдлын хорооны дарга Н.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн онд иргэдээс хэр их өргөдөл, гомдол ирэв. Голчлон ямар асуудлаар хандсан байх юм?
-Дүүргийн долоон хэлтэст хандаж 2349 өргөдөл, гомдол ирсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 1111 төв, нийслэлийн 1200 төв, иргэдийг хүлээн авах төв, байгууллага гэсэн дөрвөн сувгаар ирсэн гэсэн үг л дээ. Ангилж үзэхэд дийлэнх нь хог тээвэрлэлт, дараа нь СӨХ-ны үйл ажиллагааны доголдол болон гэр хүссэн, хорооны үйл ажиллагаа, гэрлэн чимэглэлтэй холбоотой өргөдөл, гомдол байсан. Бүгдийг нь зохих түвшинд шийдвэрлэсэн. Тухайлбал, хог тээвэрлэлтийн ажил сайжирсан. 16 хороог хоёр бүсэд хувааж нэгд нь ТҮК, нөгөө бүсэд нь “Эко орчин” ТББ-ынхныг ажиллуулах зохицуулалт хийсэн.
-Цаашид өргөдөл гомдол авах ажлыг сайжруулах хэрэгтэй байх. Энэ тухайд төлөвлөсөн ажил бий юү?
-Иргэдийн хурал төрийн үйл ажиллагааг хянах, санал хүсэлт гаргах үндсэн үүрэгтэй. Түүнээс хэрэгжүүлэгч биш. Гэхдээ иргэдтэйгээ илүү ойр байх үүднээс цахим сүлжээг дүүргийнхээ бүх хороо, СӨХ-нд ажиллуулахаар болсон. Ажлын хэсгийг би ахлах юм. Өнөөдөр Монгол Улсад 700 мянга гаруй хүн фейсбүүк ашигладаг. Тэр утгаараа эхний ээлжинд төрөөс ямар нэг хөрөнгө мөнгө гаргуулахгүйгээр олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк ашиглая гэж байгаа юм.
Эхний ээлжинд хороо, СӨХ-дод фейсбүүк групп нээ гэсэн шаардлага тавьж, сургалт зохион байгуулж эхэлсэн. Ингэснээр өөрийн СӨХ эсвэл хорооны группт нэгдсэн оршин суугчдын гомдол, шүүмжлэлийг ажилдаа тусгаж ажиллах ёстой. Өнөөдөр хорооныхоо даргыг ч танихгүй иргэн олон бий. Таньдаг байлаа ч ажил, албанаасаа шалтгаалан тэр бүр гомдол, санал хэлэх боломжгүй. Тиймээс ийм групптэй болсноор заавал хороо, СӨХ дээр очилгүй ажил, гэрээсээ өөрийн гомдол, саналаа хэлэх боломжтой юм. СӨХ гэхэд айл бүрийн хаалгыг нүдэлгүйгээр фейсбүүк группээрээ дамжуулан оршин суугчдаасаа санал асуулга аван ажлаа явуулбал илүү үр дүнтэй байх болов уу. Иргэдийн саналыг тусгаад ирэхээр СӨХ, хорооны ажил сайжраад зогсохгүй, дүүрэгт ирдэг гомдлын хувь буурах юм.
-Өнөөдрийн хурлаар газар өмчлүүлэх бүртгэлийн бэлтгэл хэр хангагдсан талаар ярилцана гэсэн?
-Нийслэлээс иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авахаар шийдвэрлэж, журмыг нь гаргахаар болсон. Тиймээс бид ямар санаачилга гаргасан бэ гэхээр УИХ-ын гишүүн Болд, Оюунгэрэл нарын ажлын албатай хамтран хороо бүртээ иргэдэд туслах залуучуудыг ажиллуулъя гэсэн юм. Саяхан Буянт-Ухаа хорооллын квотын бүртгэлийг цахим хэлбэрээр авахад зарим иргэн учраа олохгүй байсан шүү дээ. Иймд хороо бүрт компьютертой хүн суулган иргэдийг бүртгүүлэхэд нь туслуулах талаар өнөөдрийн хурлаараа тохиролцох юм. Орон сууцны квотын бүртгэлд туслах ажилтан ажиллуулсан нь үр дүнтэй болсон. Энэ туршлагыг газрын бүртгэл дээр ч хэрэгжүүлж зохион байгуулаач, хөрөнгө мөнгөөр дэмжье гэсэн саналыг манай тойргоос гарсан УИХ-ын гишүүд анх тавьсан.
-Хоёрдугаар хорооны иргэд дахин төлөвлөлтөд оруулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан гэж сонссон. Дахин төлөвлөлт хийх шаардлагатай байршил танай дүүрэгт хэд байна вэ?
-Хан-Уул дүүргийн хэмжээнд дахин төлөвлөлтөд орох нэн шаардлагатай хоёр байршил байгаа.
Био комбинатын “Нэхмэлийн шар”-ын 19 болон “Мишээл экспо”-гийн баруун талд байршилтай БҮК 53, 54 буюу хуучнаар байшин үйлдвэрлэх комбинатын ажилчдын байр. БҮК-ын хоёр байрны орчин нөхцөл үнэхээр хүнд. Хотын төвд хэрнээ бие засах газар нь гадна, усаа паарнаасаа авдаг байх жишээтэй. Хувийн өмч гэдэг утгаараа иргэд нь “Бид орчин нөхцөлөө сайжруулахын тулд дахин төлөвлөлтөд хамрагдмаар байна. Барилгын компаниудын тавьсан саналыг дэмжин нэгдсэн байдлаар зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтээ дүүргийн удирдлагуудад өгсөн.
-Энэ байршилд дахин төлөвлөлт хийх хүсэлтэй компани байгаа юу?
-Бид БҮК-ын 53, 54 дүгээр байрны оршин суугчид хүсэлт тавьсантай холбогдуулан иргэдийнх нь болон барилгын компанийнхны байр суурийг сонсох гэж байна. Одоогоор ганц, хоёр компани хүсэлтээ илэрхийлсэн. Хэрэв энэ байршилд дахин төлөвлөлт хийх хүсэлтэй, чадвар туршлагатай компани байвал Хан-Уул дүүрэгт хандаарай гэж хэлмээр байна. Хүсэлт гаргасан компанид л даатгах нь өрөөсгөл. Аль болох олон компанийн өрсөлдөөнөөр хоёр талын нөхцөл, боломж сайжирна. Оршин суугчдад чанартай, том талбайтай байр амласан нь сонгон шалгарах учиртай.

0 Сэтгэгдэл