Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Авто худалдааны цогцолбор” -ын ажлын хэсгийг байгуулав

“Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагуудыг сонгон шалгаруулж, томилох ажлыг энэ сарын 5-10-ны өдөр хийнэ хэмээн нийслэлээс мэдэгдлээ. 

 Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулсан байна. “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлын хүрээнд үйлдвэрийн газрын үйл ажиллагааг эхлүүлж бүтээн байгуулалттай холбоотой бүхий л ажил, үйлчилгээг дээрх ажлын хэсгээс зохион байгуулах аж. Түүнчлэн ажлын хэсгээс сонгон шалгаруулалт, төсвийн хуваарилалт хийх, хяналт тавьж ажиллах юм байна. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахлах гэнэ. Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг зохион байгуулах ажлын  удирдамжийг гаргасан байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд ийнхүү цогцолбор сүндэрлэх нь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан