Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хийжүүлсэн ундааны сурталчилгаанд хориг тавиад өгөөч
Хөгжим бүжгийн дунд сургуулийн цайны газрын буфетны цонхон дээр наасан “Хүүхдэд худалдахыг хориглосон бүтээгдэхүүн” гэх жагсаалт содон тусав. Энэ жагсаалтад кока кола ундаанаас эхлээд бүх төрлийн хийжүүлсэн ундаа, шарсан төмс, шаржигнуур, хиамтай ороомог гэх мэтээр үргэлжилнэ. Үнэндээ, дэлхийн хөгжилтэй олон оронд хүүхэд хүмүүжиж буй орчинд энэ мэт хүнсийг худалдах нь байтугай сурталчилахыг хориглодог. Харин манайд энэ талаарх журам, дүрэм юу ч алга. Сурагчдынхаа эрүүл мэндийг анхаарсан ерөнхий боловсролын ганц, хоёр сургуулийн удирдлага л ийнхүү нэр заан худалдахыг хориглодог аж.
Хэдэн жилийн өмнө сүртэйхэн нээлтээ хийсэн “Эрүүл хүүхэд” аяны үзлэгт хамрагдсан бага насны хүүхдүүдийн 90- ээд хувь нь шүдний өвчлөлтэй байгааг энэ үеэр зарласан санагдана. Хэдий үр хүүхдэдээ юу идүүлж, уулгах нь эцэг, эхийн мэдэх хэрэг ч, ирээдүйд эрүүл мэндийн салбарт үүсэх хүндрэлийн дохио болсон хэрэг.
Жишээ авъя. Хүүхэд багачуул, томчуудын уух дуртай хийжүүлсэн ундаа нь шүд гэлтгүй эрүүл мэндэд олон төрлийн муу үр дагавар авчирч болзошгүйг судлаачид анхааруулдаг. Тухайлбал, кока кола уудаг эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин, тархины цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчүүдийнхээс хавьгүй илүү байгааг эрдэмтэд тогтоожээ. Насанд хүрсэн хүн хоногт 16-18 граммаас их сахар хэрэглэвэл эрүүл мэндэд нь хортой. Гэтэл энэ ундааны нэг литрт 100 грамм сахар агуулагддаг гэхээр эрүүл мэндэд ямар үр дагавар авчрах нь тодорхой. Наад зах нь энэ ундааны хэрэглээг хэтрүүлбэл судасны хатуурал, яс сийрэгжилт, бөөрний чулуужилт үүсгэнэ гээд сөрөг үр дагаврыг нь тоочоод барахгүй. Тиймдээ ч дэлхийн олон орон хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд дээрх бүтээгдэхүүнийг хүүхэд хүмүүжиж буй сургууль, цэцэрлэгийн ойр орчимд сурталчилах, борлуулахыг хориглодог аж.
70 шахам жилийн түүхтэй кока кола ундааг “MCS Кока кола” ХХК Монголдоо үйлдвэрлэх болсоор бараг 10-аад жилийн нүүр үзэв. Энэ хугацаанд бүтээгдэхүүнээ зах замбараагүй сурталчилж ирсэн нь ч нууц биш. Хүнсний жижиг дэлгүүр, мухлагуудын бараг 50-иас илүү нь энэ бүтээгдэхүүнийг сурталчилсан хаяг өлгөсөн. Азаар сургуулиудад худалдахыг хориглож гэсээр жагсаалт хадсан цайны газрын эзнээс энэ талаар асуухад “Сургуулийн захиргаа биш БШУ-ны сайдын тушаалаар зарахгүй байгаа” гэв. Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийн төлөө нэлээд нааштай алхам хийж дээ гэх бодлоор дээрх тушаалыг олох гэж хэдэн газар руу утас цохив. НЗАА-ны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Бидэнд мэдээлэл байхгүй. БШУЯ-наас асуу” гэв. Харин нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн “Эрүүл мэндийн болон БШУ-ны сайд нар “Үдийн цай” хөтөлбөрт тавигдах шаардлага гэсэн утгатай хамтарсан тушаал гаргаж байсан. Үүний дараа 2013 оны зургадугаар сард Эрүүл мэндийн сайд сургуулийн буфетээр зарахыг хориглосон бүтээгдэхүүний талаарх тушаал гаргасан” хэмээлээ. Харамсалтай нь, Эрүүл мэндийн яамны цахим хуудсан дахь сайдын тушаал шийдвэрээс дээрхийг олж чадсангүй. Аль нэг яамны сайд нь ямар ч гэсэн цагаан цаасан дээр хараар бичих нь бичсэн л бололтой. Харин мөрдөгдөж байгаа эсэх нь бүрхэг. Учир нь, миний мэдэх хэд, хэдэн сургууль хийжүүлсэн ундаагаар хүүхдүүдэд үйлчилсэн хэвээр байгаа. Нөгөөтэйгүүр, дээрх тушаал, шийдвэрийн талаар холбогдох албаныхан тодорхой мэдээлэлгүй байхад яаж цайны газрын тогооч үйлчлэгч мэдэх билээ дээ. Даяаршиж буй энэ нийгэмд органик хүнсний тухай их ярих болсон. Үүнтэй зэрэгцэн эрүүл мэндэд сөрөг бүтээгдэхүүний нэрийг ч үндэслэлтэйгээр зарлаж, тэр дундаа генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнд дэлхий нийт анхаарлаа хандуулж эхэлсэн.
Өмнөд Африкийн Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес 2012 оны арванхоёрдугаар сарын 21 буюу дэлхий сөнөнө хэмээн шуугисан тэр өдөр “Coca Cola “ ундааг өөрийн улсын нутаг дэвсгэрт худалдах болон үйлдвэрлэхийг хориглосон шийдвэр гаргаж байсан гэдэг. Энэ тухай Гадаад хэргийн сайд нь “Чухам энэ өдөр л кока кола ундаа төгсгөл болох ёстой” гэжээ. Мөн Азербайжан улсад сургуулийн ойр орчимд дээрх бүтээгдэхүүнийг худалдахыг албан ёсоор хориглосон аж. Дэлхийн төв гэгдэх АНУ-д ч энэ ундааны худалдааг хорьж байсан удаатай гэнэ. Хамгийн наад захын жишээ нь, Нью-Йорк хотын захиргаа өөрийн хотод Coca Cola болон түүний нэрийн бүтээгдэхүүнийг маш бага савалгаатай буюу 450 граммаас ихгүй бол борлуулж болно гэсэн нь иргэдийнхээ эрүүл мэндийг бодсоных... Өөрөөр хэлбэл, манай улс эрүүл мэндэд сөрөг хүнсний бүтээгдэхүүнийг хорьж цагддаггүй юм аа гэхэд ядаж ирээдүй хойч болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, анхаарах цаг нэгэнт болжээ.
Учир нь, хийжүүлсэн ундаа хүний биед ямар сөрөг үр дагавартай болохыг харуулсан олон туршилт, эмгэнэлтэй мэдээлэл интернэтэд бий. Тухайлбал, хүүхдэд бүтэн сарын турш хийжүүлсэн ундаа уулгахад шүдний паалан нь ховхорч, яс нь эрс сийрэгжсэн. Түүнчлэн хүний хумсыг хийжүүлсэн ундаанд хийгээд орхиход дөрөв хоногийн дараа уусан алга болсон бол Хятадад “Coca Cola” компанийн бүтээгдэхүүнээс болж хүүхдийн амь эрсэдсэн гэх мэдээлэл ч шуугиан тарьсан. Харин манай улсын хувьд хүний биед хортой хүнсний талаарх авч хэрэгжүүлж буй “зоригтой” бодлого алга.
Согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарласны дараа архи пиво үйлдвэрлэгчид далд хэлбэрийн сурталчилгаагаар бараагаа борлуулж байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Үүнтэй адил хийжүүлсэн ундаа хортой, хүүхдэд сурталчилах нь буруу гэх яриа гарахын хэрээр сурталчилгааны арга нь нарийсч мэдэх л юм. Саяхан “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” гэдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож буй хүүхдийн өмнө “Fanta” нэртэй хийжүүлсэн ундаа тавьж. Иймэрхүү нэвтрүүлгийг ивээн тэтгэх нэрээр өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах нь хэр зөв бэ. Ялангуяа яс нь бэхжиж байгаа өсвөр насныхныг сурталчилгаандаа тоглуулах нь хэр зохистой вэ. Бодох л асуудал...
Жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?Хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.Та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.

Хор холбогдлыг нь таниулаад өг
mcs gj xxk bol hyatadiin hurungu oruulalttai mgliin ard tumnii hurungu buyu tenderiig bulhaigaar avj mungu oldog tm l ard tumnii esreg xxk shu dee mungu l olj bvl ard tumen huuhed ogt hamaagui
hiijuulsen undaag ih hereglevel yasnii siiregjilted nolooldog ni unen, shinjleh uhaanii undestei batlagdsan. Cola-g yagaad huuhded muu gej er shuuljilj baina ve gevel, hiijuulsen deeree bas kofein aguuldag bolohoor ter, tuunees gadna mash ih chihertei.Yamar ch hun huuhdedee coffee ogdoggui murtloo yagaad cola ogood baidgiig bi oilgodoggui. Medlegguinh l baih daa. Chiher iheer hereglevel buduun bolohoos gadna, eldev sahariin uvchtei bolno, shud muutai bolno. Deerh niitlel uneniig l bichsen baina.
Монголчууд үнэхээр тэнэг юм. Дэлхий дахинд зөвшөөрөгдсөн ундааг монголчууд л хэрэглэхээр хор болоод байгаа юм байх даа. Тэнэгүүд ундуунаас өөр ямарч батарлгаагүй хүнс хэрэглэдэг байж
Яг зов. Одоо энэ ЭМ СИ ЭС ийн хийж байгаа хорыг болиулах хэрэгтэй.
ЮМ БОЛГОНЫГ ХОРИОД БАЙ .
neeree mongold uildverlej bga buteegdehuuniig mongold bish gadaadad shinjluulsen n deer bh tegehgui bol hezeech uneniig medehgui
hudlaa dandaa tregeh yum haana cocacola undaa bolon hiijuulsen undaag horigloson yum ter afrikiin orond l gants baih er n tegeed ch mongold uildverlej bga ter yanz buriin undaaniihaa ehleed nariin shinjileed daraa ni delhiid tanigdsan buteegdehuund gomdol tavi mongold uildverlej bga buh juus hytad ulsaas nairuulsan siropoo avdag shtee ene buteegdehuunuudiig sain shalgaval ayguidvel gedesnii buh nyan ene ter barag buh torliin ovchinii shinj ilerndee ene ayguidvel mongoliin geh nertei hujaa kompaniudiin l bodlogo biz ter goyo vitafit ene teree sain shalgaad uz haanaas yaj hiij baigaag n bas undesnii uildverlegch gej nerlehees chaashgui buh yum n hytadiin hamgiin hymd siropuud shtee
Хөгжим бүжгийн дунд сургуулийн цайны газрын буфетны цонхон дээр наасан “Хүүхдэд худалдахыг хориглосон бүтээгдэхүүн” гэх жагсаалт содон тусав. Энэ жагсаалтад кока кола ундаанаас эхлээд бүх төрлийн хийжүүлсэн ундаа, шарсан төмс, шаржигнуур, хиамтай ороомог гэх мэтээр үргэлжилнэ. Үнэндээ, дэлхийн хөгжилтэй олон оронд хүүхэд хүмүүжиж буй орчинд энэ мэт хүнсийг худалдах нь байтугай сурталчилахыг хориглодог. Харин манайд энэ талаарх журам, дүрэм юу ч алга. Сурагчдынхаа эрүүл мэндийг анхаарсан ерөнхий боловсролын ганц, хоёр сургуулийн удирдлага л ийнхүү нэр заан худалдахыг хориглодог аж. Хэдэн жилийн өмнө сүртэйхэн нээлтээ хийсэн “Эрүүл хүүхэд” аяны үзлэгт хамрагдсан бага насны хүүхдүүдийн 90- ээд хувь нь шүдний өвчлөлтэй байгааг энэ үеэр зарласан санагдана. Хэдий үр хүүхдэдээ юу идүүлж, уулгах нь эцэг, эхийн мэдэх хэрэг ч, ирээдүйд эрүүл мэндийн салбарт үүсэх хүндрэлийн дохио болсон хэрэг.
Жишээ авъя. Хүүхэд багачуул, томчуудын уух дуртай хийжүүлсэн ундаа нь шүд гэлтгүй эрүүл мэндэд олон төрлийн муу үр дагавар авчирч болзошгүйг судлаачид анхааруулдаг. Тухайлбал, кока кола уудаг эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин, тархины цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчүүдийнхээс хавьгүй илүү байгааг эрдэмтэд тогтоожээ. Насанд хүрсэн хүн хоногт 16-18 граммаас их сахар хэрэглэвэл эрүүл мэндэд нь хортой. Гэтэл энэ ундааны нэг литрт 100 грамм сахар агуулагддаг гэхээр эрүүл мэндэд ямар үр дагавар авчрах нь тодорхой. Наад зах нь энэ ундааны хэрэглээг хэтрүүлбэл судасны хатуурал, яс сийрэгжилт, бөөрний чулуужилт үүсгэнэ гээд сөрөг үр дагаврыг нь тоочоод барахгүй. Тиймдээ ч дэлхийн олон орон хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд дээрх бүтээгдэхүүнийг хүүхэд хүмүүжиж буй сургууль, цэцэрлэгийн ойр орчимд сурталчилах, борлуулахыг хориглодог аж.
70 шахам жилийн түүхтэй кока кола ундааг “MCS Кока кола” ХХК Монголдоо үйлдвэрлэх болсоор бараг 10-аад жилийн нүүр үзэв. Энэ хугацаанд бүтээгдэхүүнээ зах замбараагүй сурталчилж ирсэн нь ч нууц биш. Хүнсний жижиг дэлгүүр, мухлагуудын бараг 50-иас илүү нь энэ бүтээгдэхүүнийг сурталчилсан хаяг өлгөсөн. Азаар сургуулиудад худалдахыг хориглож гэсээр жагсаалт хадсан цайны газрын эзнээс энэ талаар асуухад “Сургуулийн захиргаа биш БШУ-ны сайдын тушаалаар зарахгүй байгаа” гэв. Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийн төлөө нэлээд нааштай алхам хийж дээ гэх бодлоор дээрх тушаалыг олох гэж хэдэн газар руу утас цохив. НЗАА-ны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Бидэнд мэдээлэл байхгүй. БШУЯ-наас асуу” гэв. Харин нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн “Эрүүл мэндийн болон БШУ-ны сайд нар “Үдийн цай” хөтөлбөрт тавигдах шаардлага гэсэн утгатай хамтарсан тушаал гаргаж байсан. Үүний дараа 2013 оны зургадугаар сард Эрүүл мэндийн сайд сургуулийн буфетээр зарахыг хориглосон бүтээгдэхүүний талаарх тушаал гаргасан” хэмээлээ. Харамсалтай нь, Эрүүл мэндийн яамны цахим хуудсан дахь сайдын тушаал шийдвэрээс дээрхийг олж чадсангүй. Аль нэг яамны сайд нь ямар ч гэсэн цагаан цаасан дээр хараар бичих нь бичсэн л бололтой. Харин мөрдөгдөж байгаа эсэх нь бүрхэг. Учир нь, миний мэдэх хэд, хэдэн сургууль хийжүүлсэн ундаагаар хүүхдүүдэд үйлчилсэн хэвээр байгаа. Нөгөөтэйгүүр, дээрх тушаал, шийдвэрийн талаар холбогдох албаныхан тодорхой мэдээлэлгүй байхад яаж цайны газрын тогооч үйлчлэгч мэдэх билээ дээ. Даяаршиж буй энэ нийгэмд органик хүнсний тухай их ярих болсон. Үүнтэй зэрэгцэн эрүүл мэндэд сөрөг бүтээгдэхүүний нэрийг ч үндэслэлтэйгээр зарлаж, тэр дундаа генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнд дэлхий нийт анхаарлаа хандуулж эхэлсэн.
Өмнөд Африкийн Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес 2012 оны арванхоёрдугаар сарын 21 буюу дэлхий сөнөнө хэмээн шуугисан тэр өдөр “Coca Cola “ ундааг өөрийн улсын нутаг дэвсгэрт худалдах болон үйлдвэрлэхийг хориглосон шийдвэр гаргаж байсан гэдэг. Энэ тухай Гадаад хэргийн сайд нь “Чухам энэ өдөр л кока кола ундаа төгсгөл болох ёстой” гэжээ. Мөн Азербайжан улсад сургуулийн ойр орчимд дээрх бүтээгдэхүүнийг худалдахыг албан ёсоор хориглосон аж. Дэлхийн төв гэгдэх АНУ-д ч энэ ундааны худалдааг хорьж байсан удаатай гэнэ. Хамгийн наад захын жишээ нь, Нью-Йорк хотын захиргаа өөрийн хотод Coca Cola болон түүний нэрийн бүтээгдэхүүнийг маш бага савалгаатай буюу 450 граммаас ихгүй бол борлуулж болно гэсэн нь иргэдийнхээ эрүүл мэндийг бодсоных... Өөрөөр хэлбэл, манай улс эрүүл мэндэд сөрөг хүнсний бүтээгдэхүүнийг хорьж цагддаггүй юм аа гэхэд ядаж ирээдүй хойч болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, анхаарах цаг нэгэнт болжээ.
Учир нь, хийжүүлсэн ундаа хүний биед ямар сөрөг үр дагавартай болохыг харуулсан олон туршилт, эмгэнэлтэй мэдээлэл интернэтэд бий. Тухайлбал, хүүхдэд бүтэн сарын турш хийжүүлсэн ундаа уулгахад шүдний паалан нь ховхорч, яс нь эрс сийрэгжсэн. Түүнчлэн хүний хумсыг хийжүүлсэн ундаанд хийгээд орхиход дөрөв хоногийн дараа уусан алга болсон бол Хятадад “Coca Cola” компанийн бүтээгдэхүүнээс болж хүүхдийн амь эрсэдсэн гэх мэдээлэл ч шуугиан тарьсан. Харин манай улсын хувьд хүний биед хортой хүнсний талаарх авч хэрэгжүүлж буй “зоригтой” бодлого алга.
Согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарласны дараа архи пиво үйлдвэрлэгчид далд хэлбэрийн сурталчилгаагаар бараагаа борлуулж байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Үүнтэй адил хийжүүлсэн ундаа хортой, хүүхдэд сурталчилах нь буруу гэх яриа гарахын хэрээр сурталчилгааны арга нь нарийсч мэдэх л юм. Саяхан “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” гэдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож буй хүүхдийн өмнө “Fanta” нэртэй хийжүүлсэн ундаа тавьж. Иймэрхүү нэвтрүүлгийг ивээн тэтгэх нэрээр өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах нь хэр зөв бэ. Ялангуяа яс нь бэхжиж байгаа өсвөр насныхныг сурталчилгаандаа тоглуулах нь хэр зохистой вэ. Бодох л асуудал...
Г.Болортунгалаг
0 Сэтгэгдэл
Жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?
Жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?Хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.Та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014.04.07
2014.04.07
2014.04.07
2014.04.05
2014.04.04
2014.04.04
2014.04.04
2014.04.04
2014.04.04
2014.04.04
2014.04.04