Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ж.Өлзийбаатар: Говь надад өгөөжөө өгсөн
Улаанбаатар Төмөр замын Вагоны аж ахуйн албаны урд хэсгийн вагоны аюулгүй байдал хариуцсан байцаагч Ж.Өлзийбаатартай ярилцлаа. Тэрээр вагончид дундаа хамгийн ахмад нь. Тиймээс түүний үг хүн бүрт хүрч чаддаг бас түүнийг багш хэмээн хүндэтгэх хүн олон. “Элдэвтэй хүн” хэмээн өргөмжлөгдөж хэвлэлийн хуудаснаа гарч байсан түүнтэй ярилцахад залуу нас гэдэг алдаж болохгүй цаг хугацаа байдгийг ойлгосон. Сайншандын Техник үйлчилгээний газарт сүүлийн 10 гаруй жил байрлан урд замд аялах галт тэргэнд хяналт тавих түүний амьдралын нэгэн гэрэл гэгээ нь таван настай бяцхан охин нь. “Уг нь, ах нь хангай газрын хүүхэд. Гэхдээ амьдралынхаа олон жилийг говьд ажиллаж өнгөрүүллээ. Говь ч надад их өгөөжөө өгсөн” хэмээн ярих тэрээр энэ оны эхээр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн дээд одон “Алтан гадас”-аар энгэрээ мялаажээ. “1981 оны зургадугаар сарын 21-нд Салхитын Техник үйлчилгээний газарт шууд хоёрдугаар зэрэгтэй ажилд орж байлаа. Дагалдан, нэгдүгээр зэрэг хоёрыг шат алгасаад 45 хоног ажиллаад ахлах үзэгч болчихсон юм” хэмээн яриагаа эхэлсэн түүний амьдралын мөр бүхэн дурсамж, дурдатгалаар дүүрэн өнгөрчээ. Тэр их далай шиг дурсамжийн эрэгт хөлөө дүрээд авлаа.

-Төмөр замчны амьдралд хэрхэн хөл тавьсан талаар яриагаа эхэлье. Таны амьдрал төмөр замыг л дагаж өрнөжээ?
-Ах нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийнх. 1979 онд цэргээс халагдаж ирсэн, механик мэргэжилтэй залуу Сангийн аж ахуйд ажилд орлоо. Тэр үед золгүй явдал тохиолдоод ажилдаа тэнцэхгүй юм байна гэж халшраад байж байтал Салхитаас ирсэн ах маань “Намайг дагаад яв. Вагон үзэгч бол” гээд л уруу татсан. Тэгэхэд төмөр замд шинэ төгссөн залуучуудыг ажилд авч байлаа.
-Механикийн мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ. Та Төмөр замд очихоосоо өмнө орос хэл мэддэг байсан гэсэн?
-Тэр үед чинь дунд мэргэжил гэж эзэмшдэг байлаа. ОХУ-ын Омск хотод Хөдөө аж ахуйн автын чиглэлээр сурч ирээд цэрэгт явсан юм л даа. Хоёр гурван жил ОХУ-д ногоотой шөл ууж, номын дуу сонссон юм болохоор хэл гайгүй сурсан байсан. Омск намайг сурч байхад хаалттай хот байлаа. Тэндээс их зүйл сурсан.
-Орост сураад ирсэн механик тухайн үедээ бас л эрэлттэй байсан байх. Тэгээд ирмэгцээ цэрэгт мордсон гэхээр залуу насны ид хав буцалж байж дээ?
-ОХУ-аас долдугаар сарын 4-нд төгсч ирээд 20-нд нь цэрэгт явчихсан. Намайг иртэл цэргийн бүртгэл дуусчихсан ч үеийн хүүхдүүд цэрэгт яваад л их сайхан. Тэгээд цэрэг ачсан машин дээр нь үсрээд л суучихсан. Дулаанханд очсон чинь нэр, цэргийн батлах ч байдаггүй. Тэгж л цэрэгт хөгтэй явж байлаа. 1979 онд цэргээс халагдаж ирээд мэргэжлийнхээ ажлыг хийх гэсэн боловч аваарт орж, гурван сар шахам эмнэлэгт хэвтээд дараа нь механикжсан терм дээр моторист хийж байгаад л төмөр замтай амьдралаа холбосон доо.
-Тэгээд л ахыгаа дагаад Салхитыг зорьсон хэрэг үү?
-Тийм ээ, ах маань “Миний дүү шиг залуу хүмүүс л тэнд хэрэгтэй” гээд. Тэгээд очтол одоо тэтгэвэртээ суусан Лувсандагва гээд дарга хүлээж авсан. Бид түүнийг “мангаа” л гэдэг юм. Нэг их том биетэй. Одоо 87 хүрч байна уу даа. Намайг очтол Лу дарга хүлээж аваад “Юу хийдэг вэ” гэхээр нь Сангийн аж ахуйд механик, моторист хийж байснаа хэллээ, хөдөө аж ахуйн механизатрийн мэргэжилтэй, цэрэгт явсан гэтэл “Манай вагонд ойрхон мэргэжил байна” гээд л дуун дээр авсан даа. Шууд хоёрдугаар зэрэгтэй, слесарийн ажилд 375 төгрөгийн цалинтай орж байлаа. Тэр болгон гал тэргээр явж үзээгүй хүн чинь онигоо шиг л юм болсон. Лувсандагва дарга бүх бичиг баримтыг маань бүрдүүлж өгөөд “За одоо чи Зүүнхараагийн вагон депо дээр очоод тушаалаа гаргуулаад ир. Чётны галт тэргээр явчих” гээд хэлсэн. Мэддэг хүн шиг гараад л хүнээс асууж чаддаггүй. Бүх бичиг баримтаа авч халаасандаа хийчихээд гартал хоёр танил маань Өлзий чётныд суух нь уу л гэнэ. Тэгнэ л гэлээ. Асууж чаддаггүй. Тэгж байх хооронд хоёр ч чётны өнгөрчихөж. Тэгсэн бас нэг танил маань ирээд хаачих нь вэ гэж асууснаа сая хоёр ч чётны явчихлаа. Суухгүй гэхээр нь “Өө тийм үү” гээд л тоосон ч шинжгүй хэлчихээд л жаахан ойлгож байгаа юм л даа. Өглөө 10 цагт гэрээсээ гарсан хүн чинь өдрийн 16 өнгөрч байхад сая нэг чётныдоо суусан. Тэгээд бас хоосонд нь суухгүй мод ачсан толгой дээр гараад суучихсан. Тэгж тэгж 20 цаг өнгөрөөж Зүүнхараа дээр буугаад шууд сангийн аж ахуй орж аав, ээж дээрээ хоночихоод өглөө Депо ортол “Чамайг өчигдөр явуулсан гэсэн. Хаагуур яваад ирэв” гэж байна шүү. Аавындаа очиж хоночихоод ирлээ л гэсэн. Нөгөө хөглөсөнөө ярихгүй байгаа юм л даа. Тэгээд л хойно сурч байсны хүчээр хоёрдугаар зэрэгтэй ажилд орсон.

-Чётны, нечётныгоо мэдэхгүй хүн хоёрдугаар зэргийн ажил хийх хэр хүнд байв?
-Залуу хүн болохоор хүнээс юм асуухаасаа ичнэ. Асуугаад ч мэдэхгүй юм чинь. Тэр үед ахлах вагон үзэгч Дашдорж, Чингисва гэж хоёр хүн байлаа. Настай хүмүүс болохоор бидэнд их юм хэлж өгнө. Бид ч хэлсэн үгийг нь их сайн хүлээж авдаг. Одоо ч тийм юм байхаа больж. Сар гаруй болоод шал өөр болж байгаа юм. Зүгшрээд. Тэр хооронд гуравдугаар зэрэг авчихаж байгаа юм аа, бас. Цэргээс ирсэн, ид шижигнэж байгаа залуу хар ажилдаа ч сайн болохоор намайг хайрладаг байсан юм. 45 хоночихоод ахлахын шалгалт өгөхөөр очлоо. Вагон депогийн засвар хариуцсан орлогч Амар гэж дарга байсан. Надаас ганцхан юм асуугаад л унагачихсан.
-Хэцүү асуулт байж дээ...?
-Нэг дугуй зураад дотор нь К үсэг тавьчихаад энэ юуны тэмдэглэгээ вэ гэдэг юм байна. Уг нь хамгийн амархан юм. Вагон ширэм, хуванцар колодкатай байхгүй юу. Хуванцарыг нь компенсатор колодка гэдэг. Үрэлтийн хүч маш өндөртэй учраас нэг халаад барихаараа зуурчихдаг. Тиймээс К үсэг тавиад дугуй зурсан нь вагон үзэгчид тохируулгыг нь шалгахыг анхааруулдаг юм билээ. Ганцхан тэрийг мэдээгүй болохоор өөрийгөө голоод л гарсан. Лувсандагва дарга, Амар дарга гэсэн олон мундаг хүмүүсийн ачаар л өдий зэрэгтэй явж байна даа. Тэднээс сурч мэдэх зүйл их байсан.

-Шалгалтдаа уначихаад очиход итгэл хүлээлгэж явуулсан даргынхаа нүүрийг харах халуун байсан биз?
-Лувсандагва дарга “Чи юу мэдсэнгүй вэ” гээд л ууртай асуулаа. Амархан асуултад унаснаа хэлсэнгүй. Хүмүүсээс асуулгүй ном харж байж мэдсэн. Миний багш нар ёстой агуу хүмүүс байсан. Лхамсүрэн гэж багш маань “Би зүгээр л вагоны техникч хүн. Гэхдээ би инженерүүдтэй ямагт зэрэгцэж байсан. Заримдаа урд нь явсан” гэж ярьдаг байв. Чадвартай л даа. Мундаг инженерүүдээс гадна мундаг ахлахууд их зүйл хэлж өгнө. Хөхийн Дорж гэж хүн байлаа, Чингисва, Дашдорж гээд л. Чингисва ахлах бол агуу. Нэг удаа 30-аад вагонд засвар хийнэ. Тэгэхдээ маш их колотка солино. Нэг вагонд л дор хаяж дөрвийг солино. Хамгийн дээд тал нь нэг удаагийн ээлжинд гарахдаа л 210 колотка сольж байсан. Нэг нь л 17 кг, 90 минутад солих ёстой. Ёстой залуу насны хүчээр шажигнуулаад л гарчихдаг байж дээ.
-Тэгээд хэзээ шалгалтдаа тэнцсэн бэ?
-10 хонолгүй очоод л шалгалтаа өгөөд тэнцсэн. Тэгж ахлах болчихоод 1990 -1992 он хүртэл Салхитын Техник үйлчилгээний газрынхаа даргаар ажилласан. Тэндээсээ Багахангайн Техник үйлчилгээний газрын даргаар томилогдож нэг жил ажиллаад Замын-Үүдийн Техник үйлчилгээний газрын даргаар шилжиж 2004 он хүртэл ажиллаж, түүнээс хойш одоо хүртэл албаны байцаагч хийж байх шив. Төмөр замд ажиллаад 33 жилийн нүүр үзэж байна.
-Гурван өөр газар ажиллаж байжээ. Хангай, говь гээд л газар бүрийн зам өөрийн гэсэн онцлогтой байх?
-Салхит бол гурван бэлчир, уулын дэглэмтэй. Суган уруудантай. 18 мянган метрийн өндөрлөгтэй. Тийм газар өгсөж, уруудна гэсэн үг. Тэнд хамгийн гол нь уулын дэглэм тавина. Жирийн байдлаар явбал ниснэ. Тэгэхээр уулын дэглэмийг нарийн тавьдаг газар учраас аюулгүй ажиллагааг маш нарийн хянах хэрэг гардаг. Энэ мэтчилэн газар бүрийн онцлог гэж бий л дээ.

-Төмөр замын тухай сэдвийг түр хойш тавья. Таныг сумын заан цолтой гэж дуулсан. Энэ их ажлын хажуугаар хэзээ сумын цол авчихсан юм бэ?
-Залуу нас сайхан. Миний залууд урлаг спорт сонирхдоггүй, оролддоггүй хүн гэж байгаагүй. Шөнөжин ээлжинд гарчихаад л маргааш нь зааланд барилдаад, шатар тоглоод л гүйж байна. Тэглээ гээд ажлаа таслачих юм бол шууд л шуурхай хуралдаад хурлаар хэлэлцэнэ. 1980 оны наадмаар намайг Салхитад очоогүй байхад Лувсандагва дарга зангилаандаа тав давж, түрүүлээд сумын начин болж байсан юм билээ. Тэр үеийн дарга нар ажилд авах хүнийхээ урлаг, спортын авьяасыг хамгийн түрүүнд асууна. Би чинь дуулна, самбо, чөлөөт бөх оролдоно бас 1974 онд аймгийнхаа радиогоор “Аз жаргалын эрэлчин” жүжиг тоглож, Боролдойгийн дүрийг бүтээсэн. Багаасаа янз бүрийн зүйл оролдоод сурчихсан учраас юм юманд л оролцоно. Тэгж явсаар 1989 онд сумын заан болж байсан. Сумдаа хоёр түрүүлж, шөвгийн дөрөвт олон удаа үлдэж байлаа. ОХУ-ын чөлөөтийн гурав, Монголын нэгдүгээр зэрэгтэй. Одоо тэрийгээ ярихаас ичнэ ээ.
Одоогийн хүүхдүүдийн нэг шүүмжлэлтэй зүйл нь ажилд гарна гэж нэг унтана, гарч байна гэж унтана. 24 цагийн хэдийг нь ажил амьдралдаа зориулах юм бүү мэд. Одоо бол нэг ч колотка солих шаардлагагүй болчихсон. Тэгэхэд л ядарснаа гайхах юм.
-Наадмын дэвжээн дээр дэвээд явж байхад авьяастай, ажилтай хүүгээрээ аав, ээж хоёр бахархана биз?
-Аав маань 1990 онд өөд болчихсон юм. Ээж бол залуугаараа бурхан болсон. Ах нь ээжээсээ наймуулаа. Яг дунд хүүхэд. Аавынхаа гар дээр л өсч, өндийсөн дөө. Манайх нутагтаа хурдтай ганц айл байсан. Морио би унана. Гийнгоолно.
-Хурдан хүлгийн дэлэн дээр өссөн учраас тэр хэрээрээ хийморьтой явж л дээ?
-10 гаруй жил морь унасан. Наймдугаар ангидаа ороод чөлөөт, самбо хөөгөөд бүдүүрч мориноос хасагдсан даа.

-Бөх, морь, шагай гээд та эрийн гурван наадмыг гүйцээжээ. Эр хүний бахархал шүү дээ?
-Нум татаж үзсэн. Болмоор л юм билээ. Гэхдээ одоо ч өнгөрлөө дөө.
-Шагайн харвааны улсын мэргэн гэдэг сур харвааны цолоос дутахгүй л хөдөлмөр биз дээ?
-Тийм дээ. Шагайн харваагаар дэд мэргэн цол 2006 онд хүртсэн. Харин улсын мэргэн цолыг энэ жил “Алтан гадас”-тайгаа цуг авсан. Улсын наадамд нэг удаа гуравдугаар байрт шалгарч, улсын аваргад шагналт байруудад шалгарч байсан.
-Та дээр багш нарынхаа тухай ярьсан. Одоо харин та өөрөө олон вагончдын багш болжээ?
-1990 онд Салхитын Техник үйлчилгээний газрын дарга болохдоо л урлаг, спортын авьяастай шижигнэсэн хэдэн залуу авъя гэж бодсон. Тэгээд Салхитдаа л танхай гэгддэг, дөнгөж арван жилээ төгссөн таван залууд итгэл хүлээлгэж ажилд авсан. Сагсны баг л авчихаж байгаа юм. Тэр үед би ч өөрөө тэднээс дутахааргүй байсан учраас хэнийг нь ч бариад авсан дороо хийчихнэ гэж бодсон хэрэг. Тийм хүүхдүүд аваад тэр жилдээ спортын ихэнх төрөлд нь түрүүлээд зангилааны аварга болж байлаа. Сахилгагүй хүүхдүүдтэй харилцах харин ч амархан байдаг юм шүү. Ямар ч байсан Салхитын ажилтнуудаа сахилга алдлаа гэж цалингаас нь хасч байсангүй. Өөр аргаар л хариуцлага тооцчихно.
Замын-Үүдэд ид хэцүү үед нь очсон. Ардчилал гарчихсан, архидалт ихтэй. Өглөө ажилдаа эрүүл ирсэн хүн орой буухаараа аль хэдийн хэлээ хазчихсан байна. Шөнө хаалга цохино. Нөхөртөө зодуулчихлаа дарга аа гээд л хүүхнүүд хүрээд ирдэг тийм л хэцүү үе байсан. Тэрийг л цэгцэнд нь оруулж байлаа.
-Гэр бүл гэдэг хүний амьдралын нэгэн гэрэл гэгээ. Гэр бүл, ханиа танилцуулаач?
-Ханьтайгаа 2008 онд айл гэр болж, гэр бүлийг маань бататгаж хөөрхөн охин төрсөн. Одоо таван настай. Хань маань Сайншандын дунд сургуульд багшилдаг. 28 жил боловсролын салбарт ажилласан. Говь надад их өгөөжөө өгсөн.

0 Сэтгэгдэл