
Хаврын хуурайшилт эхэлж буйтай
холбогдуулан өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчин
ногоон хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын ойн сан бүхий газар нь
түймрийн эрсдэлтэй бүсийн аюултай ангилалд багтдаг ба НОБГ-т сүүлийн
нэг долоо хоногт задгай гал гарсан гэх дуудлага 60 орчим иржээ.
Тодруулбал, урин дулаан цаг болсонтой холбоотой иргэд зуслангийн хашааны
өвс шатаах зорилгоор гал тавьж улмаар 12 байшин шатаж, нэг хүн амь
насаа алджээ. Тиймээс Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын
даргын тушаал гарч, хаврын хуурайшилтын үе буюу 4 дүгээр сарын 10-наас 6
дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийслэлийн ногоон бүсэд зорчих, амралт
зугаалга зохион байгуулах, автомашин нэвтрэх зэрэгт хориг тавив.
Түүнчлэн дээрх хугацаанд ойн сан орчимд 40 байгаль хамгаалагч, 35 морьт
эргүүл болон иргэд сайн дураараа хяналт тавих ажээ.
Өнгөрсөн жил
нийслэлийн ногоон бүсэд 5 удаа ой хээрийн түймэр гарсан. Үүний улмаас
улсад 40 орчим сая төгрөгийн хохирол учирч байжээ. Харин энэ жилийн
хувьд гал түймрээс урьдчилан сэргийлэх ажилд 27 сая төгрөг зарцуулаад
байна.























