Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын авиакомпани олон улсын нээлттэй тендерт ялжээ

Монголын агаарын тээврийн “Томас Эйр” ХХК Энэтхэгийн Засгийн газраас зарласан олон улсын нээлттэй тендерт ялалт байгуулжээ. Тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Survey India-аас өнгөрсөн нэгдүгээр сард зарласан Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад зориулсан агаа­рын зураглалын ажлын дөр­вөн шаттай тендерт дэлхийн долоон улсын 10 га­руй компани өрсөлдсөн байна. Австрали, Канад, Франц, Индонез, Испани, Мон­гол зэрэг орнын авиа­­ком­пани тендерт өрсөлд­сөнөөс Монголын 100 ху­вийн хөрөнгө оруулалттай “Томас Эйр” ХХК шалгарсан байна. Ийнхүү дотоодын авиакомпани дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай мөр зэрэгцэн өндөр технологийн үйлчилгээний салбарт олон улсад өрсөлдөх чадвартай гэдгээ нотолж чадсан байна.

2013 оны борооны улир­лын үед Энэтхэгийн Утта­­ракханд мужийн дэд бүтэц болон хот байгуулалтад нэ­лээд хохирол учирсны улмаас Энэтхэгийн Засгийн газраас Гималайн нурууны урд хэсгээр хот байгуулалт, тө­мөр зам, хурдны замын нө­хөн сэргээлт, бүтээн бай­­­­­­­­­­­­­­гуу­лалтын томоохон төсөл хэрэгжүүлэхээр бол­жээ. Тий­мээс олон улсын авиа­ком­паниудын дунд нээлттэй тендер зарласан бөгөөд Мон­голын “Томас Эйр” компани ялалт байгуулж чадсан байна. Энэ нь Монгол Улсын Иргэ­ний нисэхийн салбараас хийж буй хоёр дахь экспорт болж бай­­­­­­гаа юм. Өмнө нь “МИАТ” ХК Бангладеш Улсад “Боинг” агаарын хөлгөө, нисэх ба­гийн бүрэлдэхүүнтэй нь хамт түрээслүүлж, олон улсад Монголын иргэний агаарын тээв­рийн нэр хүндийг өр­гөж байсан юм. “Томас Эйр” ХХК нь бага оврын агаа­рын хөлөгтэй Монголын до­лоон авиа компанийн нэг юм. Тус компани 2011 онд бай­гуулагдаж өдгөө гур­ван агаарын хөлөгтэй үйл ажил­лагаагаа явуулдаг бө­гөөд HART aviation болон EASА-гийн шалгалтад тэнцсэн олон ул­сын стандарт хангасан үйл ажил­лагаа явуулж байгаа ажээ.  



0 Сэтгэгдэл
Bayar hurgeye, gegeetei l medeelel bna amjilt husiye.
ner ni mongol kompani bish yum shig sonsogdoj bna daa
GL with it man!
Хамгийн их уншсан