Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төсөл
өргөн барьж, хэвлэлийнхний анхаарлыг өөртөө чиглүүлж чадсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү
мохож эхэлсэн сурагтай.

Хууль зүйн сайдыг хууль зөрчиж хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлага хангахгүй гэх гурван үндэслэлээр огцруулах тухай тогтоолын төсөл санаачлан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьж чадсан ч өнөөдөр энэхүү төслөө эргүүлэн татаж магадгүй сурагтай. Учир нь тэр бол МАХН-ын гишүүн, МАХН-ыг төлөөлж УИХ-д сууж байгаа нэгэн гэдгийг санах ёстой. МАХН-ын тэргүүн хатагтай О.Цолмон О.Баасанхүү гишүүнийг хэний төлөө явах ёстой, хэнд үйлчлэх ёстой вэ гэдгийг нь сануулж нэг сайн жавтий хүртээсэн гэнэ. Өөрийгөө их шударга, хэнээс ч юунаас ч айхгүй хэмээн энд тэнд бардам хэлж шударга царайлж чаддаг О.Баасанхүү гишүүн одоо өөрийнхөө байр суурийг хэр хамгаалж чаддагаа харуулах хэрэгтэй боллоо.























