"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Монгол цагдаагийн сүр доройтох учиргүй
Хувцас ямар хамаа байнаа миний Монголчуудаа наад сэтгэлгээнээсээ сал л даа боломжийн болсон гэж бодож байгаа. цагдаа гээд нэг л хүйтэн нөхөд харагддаг байсан одоо бол дотны туслагч шиг л харагдаж байна
Нүдний булай шиг юм өмсүүлчихээд юугаа солиороод байгаа юм бэ.
Цагдаа ийм хуюцас өмсөөд сүр сүлд нь доройтсон юм л алга. Бичих, хийх юмгүй хүмүүсийн л байх даа
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн байгууллагын тогтолцоонд далайцтай өөрчлөлт хийнэ гэж салбарын сайд нь мэдэгдэж байсан нь саяхан. Тэгвэл шинэчлэл нь нүд ирмэхийн зуур биелэлээ олов. Бараг долоо хоногийн өмнө албан хаагчдын цолыг өөрчлөх тушаал гарч, олон жил халуунд халж, хүйтэнд хөрч явсан дээгүүр цолтой зарим нь “жижиг хоёр одтой” хоцорсон бол бизнес сэлтхэн хийж яваад байгууллагадаа эргэн орсон нэг нь дэд хурандаа цол хүртэв. Эх толгой нь олдохгүй цолны өөрчлөлтийг ойлгож сөхөөрч байтал нүд бүлтийм бас нэг шинэчлэлт хийсэн нь дүрэмт хувцас. Өнөөг хүртэл төрийнхөө цагдааг харан сүрдэж эмээж явсан бид шинэхэн дүрэмт хувцсыг хараад мэл гайхав. Твиттер, facebook, сайтуудад бичсэн иргэдийн сэтгэгдэл ч нотолно.

Мануухай, байгаль хамгаалагч, байрны жижүүр шиг гэсэн сэтгэгдлээс эхлээд адуучин, алиа салбадай шиг харагдаж байна гэх шүүмжлэл ч хөвөрч. Сайшаасан сэтгэгдэл хайгаад олсонгүй.
Олны хэл амны бай болсон энэ хувцасны загварыг ЦЕГ-ынхан ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи дизайны сургуулийн багш нартай хамтран гаргасан гэдэг.
Тэдний хэлснээр шинэ дүрэмт хувцас өөлөх юмгүй. Тухайлбал, гутал нь олон улсын цэрэг, хүчний байгууллагын хувцасны стандартад нийцсэн ус нэвтэрдэггүй хэрнээ чийг татдаггүй шидтэй. Харин богино ханцуйтай цамц нь материал сайтай, эдэлгээ даахаас гадна индүүдэх ч хэрэггүй. Бүх хувцас нь хөдөлгөөнд саад болохгүй гэсэн магтаалын үгсийг албаныхан өгч байна. Гагцхүү, иргэдийн шүүмжлэлд өртсөн нь хувцас биш малгай гэнэ. ЦЕГ-т болсон хэвлэлийн хурлын үеэр албаныхан “Цагдаа таван төрлийн малгайтай байх ёстой. Энэ бол зөвхөн нэг нь. Орчин үед манай цагдаа нарын өмнө нь өмсч байсан малгайг аль ч улсын цагдаа, хүчний байгууллагынхан хэрэглэхээ больсон. Толгой дээр нь тогтохгүй, хажуугаар машин явахад л өнхрөөд уначихдаг байсан. Хүн баривчлах үед малгай нь унавал хүнээ барих уу эсвэл малгайгаа авах уу гэдэг хэцүү байдалд ордог. Харин шинэ малгай нь шаардлагатай үед хумиад халаасандаа хийчихэж болох сайн талтай” гэсэн тайлбар өгөв. Цагдаагийнхан ийм тайлбар өгсөн ч иргэдийн шүүмж тасрахгүй л байна. Учир нь, алиалагчийн малгай дээр ардын шүтээн зохисонгүй гэх хүн ч байх аж. Төрийн минь сүлд өршөө хэмээн сүслэн залбирдаг монголчууд цагдаагийн шинэ дүрэмт хувцсанд тийм ч амар дасахгүй байж мэднэ. Монголд гэмт хэргийн тоо буурахгүй, харин ч ноцтой нь нэмэгдэж байхад цагдаадаа харуул хамгаалалтын хувцас өмсгөн үйлчилгээний ажилтан болгох нь зохисгүй гэх шүүмж ч дуулдах болсон. Америкчууд том биетэй тулдаа шовгор оройтой бүрх малгай зохидог байж болох талтай. Харин монголчуудын царайнд ийм загварын малгай огтхон ч зохисонгүй. Хуучнаа бодвол зохимж нь сайнгүй болохоос чанарын хувьд шинэ нь илүү байх. Гэхдээ мэдээлэл өгсөн эрхмүүд хуучин хувцсаа эдэлгээ муутай, амархан урагдаж, ганддаг гэхчлэн амаа олохгүй муулах нь “Идэж идэж пөөх” гэдгийн үлгэрийг санагдуулсныг ч нуух юун.
Үндэсний үйлдвэрлэгчдээ голов уу
Цагдаагийн шинэ дүрэмт хувцсыг Турк улсад үйлдвэрлэсэн нь мөн л хэл ам дагуулсаар байна. Уг нь, худалдан авах ажиллагааны тухай хуульд зааснаар төрийн болон орон нутгийн байгууллага өөрийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгч нараас худалдан авах ёстой гэсэн үг, өгүүлбэр бий. Харин цагдаагийн байгууллагад хамаардаггүй бололтой. Энэ талаар ЦЕГ-ын хувцасны ахлах мэргэжилтэн Г.Ганболд “Өнгөрсөн оны есдүгээр сард загвар батлагдсан. Тэгэхээр хувцсаа тэр ондоо багтааж бэлтгэхгүй бол төсөвлөгдсөн мөнгө буцаагддаг. Тийм учраас худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах шаардлага гарсан. Дотоодынхоо томоохон компаниудад урилга явуулсан ч сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх ажил ид явж байгаа учраас 2013 онд танай хувцсыг оёох ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд нээлттэй тендер зарлахад 22 компани оролцсоны хоёр, гурав нь гадаадынх байсан. Туркийг сонгосон шалтгаан нь үнийн хувьд хямд, чанартай, маш хурдан хугацаанд үйлдвэрлэж өгнө гэсэн нөхцөл тавьсан. Үндсэндээ, нэг сарын дотор л үйлдвэрлэж өгсөн. Манайд ийм хүчин чадалтай компани ховор. Бид шинээр баталсан 18 нэр төрлийн хувцсаа бүгдийг нь гадаадад хийлгээгүй. Аль болох дотоодын үйлдвэрлэгчдээ оролцуулахыг эрмэлзэж байгаа. Жишээ нь, ханцуйн тэмдэг, суран бүс, өвлийн гутал хувцсаа монгол компаниудаар хийлгэнэ” гэв.
Нэг цагдааг дөрвөн улирлын иж бүрэн хувцсаар хангахад нэг сая 200 мянга орчим төгрөг шаардагдах гэнэ. Хувцас шинэчлэхдээ төрөөс нэмж мөнгө гаргуулаагүй, тухайн жилийн төсөвт цагдаагийн дүрэмт хувцасны хангалтад зориулж тусгасан мөнгөөр шинэчилсэн гэх тайлбар нэмэв. 3.5 тэрбум төгрөг төсөвт суусны дагуу энэ дүндээ таарсан худалдан авалт хийсэн гэнэ.
Харин нөгөө талд Монголын оёдлын үйлдвэрүүдийн холбооны тэргүүн н.Жаргалмаа “Манай компаниуд цагдаагийн хувцас оёх бүрэн боломжтой” гэсэн бол Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэр сул зогсч байгаа дуулдсан. Эх орны эдийн засаг хүндхэн энэ үед томхон компаниуд завгүй байлаа ч жижигт нь хувааж оёулах боломж байсан нь гарцаагүй. Үндэсний 130 гаруй оёдлын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байхад цагдаагийн хувцсыг дотооддоо үйлдвэрлээгүйд гомдоллох хүн олон. Нэгэнт оёод тараасан хувцсыг өөлөөд нэмэргүй биз. Шинэ хувцсыг замынх, эргүүлийнх гэж ялгахгүй бүгд өмсөнө. Ингэхдээ замын цагдаа нар цагаан бүсээрээ ялгарах аж. Дашрамд, манай улс 1921 оноос хойш цагдаагийн дүрэмт хувцсанд 12 удаа томоохон шинэчлэлт хийжээ. Хуучин хувцсаа хураалгах уу, хаях уу гэсэн асуултад “Сүүлийн хоёр, гурван жил хангалт хийгээгүй болохоор олигтой хувцас манай цагдаа нарт үлдээгүй байх. Тэр хувцсыг өмсөх хугацаа нь дууссан болохоор яахаа өөрсдөө мэд” гэсэн хариу өгч байна лээ шүү.

Г.ТУНГАЛАГ
0 Сэтгэгдэл
zochin
Ulsiin sur tseregtee tsergiin sur jagsaaldaa
2014.04.10
2014.04.10
2014.04.09
2014.04.09