Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ямар ч байсан Путинд хайртай

Сүүлийн үед Крымийн хойг, Украйны зүүн нутагт өрнөж байгаа үйл явдлаас болоод Өрнөдийн төрийн өндөрлөг, сонин хэвлэлийн хамгийн дургүй хүн нь манай хойд хөршийн Ерөнхийлөгч Путин болж хувирсан. Барууны мэдээллийн бүх том агентлаг, сонин сайтууд Путинийг Гитлертэй, ОХУ-ыг 1933 оноос хойшхи нацист Германтай зүйрлэх болсон. Улс төрийн удирдлагууд нь Путинийг бодит амьдралаас тасарсан хэнээрхэлтэй дарангуйлагч гээд хүн амынх нь дийлэнх хэсэг Крымийн хойгийг нэгтгэснийг дэмжлээ гэж цөөнгүй тооны урлаг соёлынхон Орост хийх байсан аялан тоглолтоо цуцалсан нь наад захын жишээ.
Гэтэл бодит байдал дээр Өрнөдийн эгэл жирийн иргэд огт өөр бодолтой байдаг бололтой. Үүний нэг баталгаа нь нутагтаа төдийгүй дэлхий дахинаа алдартай “The Independent” сониноос явуулсан санал асуулга. Их Британид сүүлийн үеэд ихээхэн нэрд гараад байгаа Нэгдсэн вант улсын тусгаар тогтнолын намын дарга Найжел Фаражийн хийсэн мэдэгдлийн дараа тус сонин ийм өвөрмөц гэмээр санал асуулга явуулжээ. Найжел Фараж “Улс төрийн зүтгэлтний хувьд Путин Сирийн хямралыг гялалзтал шийдсэн үйлдэл нь миний бахархлыг төрүүлдэг ” гээд Европын холбоог Сири, Ливи, Украйнд үймээн дэгдээж төрийн эргэлт гарахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж шууд буруутгасан юм. Үүний дараа “The Independent” сонин уншигчдынхаа дунд “Таны хамгийн хайртай төрийн тэргүүн хэн бэ?” гэсэн санал асуулга явуулж. Гэтэл санал асуулгад оролцсон 46 мянган хүний 92 хувь нь Путинийг хамгийн хартай төрийн тэргүүн гэж нэрлэсэн нь сониныг болон Британийн улс төрийн удирдлагыг ихэд гайхшруулжээ. Харьцуулахад, АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обамаг хайртай удирдагч гэж үздэг гэсэн хүн ердөө хоёр хувь байсан бол Ангела Меркель гурван хувьтай, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон арай ядан нэг хувийн санал авсан байна.
“The Independent” нь 1986 онд үүсгэн байгуулагдсан өдөр тутмын сонин. Либерал демократ намтай үзэл бодлын хувьд ойрхон, хүний эрхийн асуудалд онцгой анхаарал тавьдаг. 2009 онд өдөр болгон 183 мянган ширхэг хэвлэгдэн гарч байсан бол 2013 онд 67,7 мянган хувиар хэвлэгджээ. 2010 онд тус сониныг Оросын олигарх Александр Лебедев худалдан авсан ч сонин олон жилийн турш алдагдалтай ажилласан тул энэ оны нэгдүгээр сард худалдахаар шийдсэн аж. Оросын олигархын сонин болохоор эзнийхээ бизнесийн эрх ашгийг хамгаалахын тулд ийм санал асуулга явуулсан гэж буруутгаж болох.
Гэтэл үүнээс өмнө “YouGov” агентлагаас санал асуулга явуулахад АНУ-ын иргэдийн дийлэнх ч Путинийг Обамагаас хавьгүй хүчирхэг удирдагч гэсэн хариу өгсөн байх юм.
Бүх Оросын олон нийтийн саналыг судлах төвөөс гуравдугаар сарын сүүлээр явуулсан судалгаанаар Оросын хүн амын 82,3 хувь нь Путинийг дэмжиж байгаа юм.
Путиний рейтинг сүүлийн хоёр сарын дотор ийнхүү огцом өсөхөд хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Нэгдүгээрт, Сочийн өвлийн Олимп болон Паралимпын тоглолтыг алан хядах халдлага элдэв заналхийлэл, хүчтэй шүүмжлэл гаргалгүй, аюулгүй байдал ба зохион байгуулалтын маш өндөр түвшинд зохион байгуулж чадсан явдал. Хоёрдугаарт, Украйнд гарсан төрийн эргэлтийн дараа Америк, Европын холбоо хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн ч цус асгаруулалгүй, дайн тулаан хийлгүйгээр Крымийн хойгийг Орост нэгтгэсэн.
Оросын сөрөг хүчнийг дэмжигч, эрх баригчдын талаар бодит асуулга явуулдаг гэж Өрнөдөд үнэлэгддэг “Левада”төвөөс гуравдугаар сарын сүүлээр явуулсан судалгаагаар Оросын иргэдийн 63 хувь нь Владимир Путин төр, засгийн бүх эрх мэдлийг гартаа авч байгаа нь Орост сайнаар нөлөөлж байна гэж үзжээ. Өнгөрсөн оны мөн үед явуулсан асуулгад оросуудын 43 хувь нь ийм бодолтой байсан гэхээр Сочийн Олимп ба Крымийн хойгийг нэгтгэсэн явдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь харагдаж байна гэвэл хэтрүүлэг болохгүй биз.
Товчхон хэлэхэд Путинийг дэлхийн аль ч улсын төрийн тэргүүнд байхгүй өндөр рейтингтэй байгаа гэдгийг дэмжигчид нь төдийгүй дайснууд нь хүлээн зөвшөөрсөн хэрэг. Хэрэв яг одоо Орост Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан бол Путин бүх өрсөлдөгчдөө эхний тойрогт л “далаар нь тавина” гэдэг нь энэ бүх асуулгаас харагдаж байгаа юм. Дэлхийн ардчилсан өөр аль ч улсын төрийн тэргүүн ийм өндөр рейтинггүй байгаа билээ.

0 Сэтгэгдэл