Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Царцаасан барилгууды асуудлыг хойшлуулав
2014 оны төсөвт 0 дүнтэй царцаасан 243 объектод хийсэн аудитын дүгнэлтийг өчигдөр үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүд Төвсийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Улаан, Аудитын газрын дарга А.Зангад, Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Болор нараас асуулт асуув. Тойрогт нь хийх ёстой бүтээн байгуулалтын ажлуудаас алийг нь хасч, альд нь хөрөнгө оруулалт өгөхийг гишүүд сонирхож байлаа. Үүнээс гадна авлигажсан төсөв байсан уу, үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шалгах ёстой гэв. Дүгнэлтийг хэлэлцэж шийдээд Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар болсон юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг асуудалд завсарлага авлаа. Засгийн газар ам.долларын ханшийг 1348 төгрөг барина гэсэн нь тодорхойгүй, Аудитынхан авлигажсан эсэхийг тодруулаагүй, УИХ, яам, агентлагууд хувийн хэвшилтэй уялдаатай ажиллаж чадаагүй учир дахиж нягталж шалгах зүйл байна гэв.
Харин завсарлага авсанд ажлын хэсгийн ахлагч Б.Болор “Төсөв, бүтээн байгуулалттай холбоотой чухал асуудлыг зориуд улстөржүүлж байгаад харамсч байна. Дахиад хэд хоног цаг хугацаа алдах болчихлоо” гэсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Царцаасан объектуудын дийлэнх нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр. Ужгирсан асуудлыг зогсоох ёстой. Хойшлох тусам хүүхдүүд хохирч байна. 140 тэрбум төгрөгтөө багтааж хүүхэдтэй холбоотой бүтээн байгуулалтаа 2014 ондоо багтааж хийе гэж байхад хойш нь таатаад байх зүйл алга. Гэтэл Байнгын хороондоо оролцож ирц бүрдүүлээгүй мөртлөө энэ ажлыг хойшлууллаа” хэмээн байр сууриа илэрхийллээ. Ажлын тав хоногийн завсарлага авсан учир дараагийн долоо хоног болтол хойшилж байгаа юм.

0 Сэтгэгдэл