Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Д.Батмөнх: Эдийн засгийн хүндрэлийн ёроол нь 2014 он
Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батмөнхтэй цаг үе, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүмүүс янз янзаар тайлбарлах юм. Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс ерөнхийдөө 2010 оноос хойш түүхий эд давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй болсон. 2011 онд нүүрсний борлуулалт өндөр байж, Хятадад нүүрсний хэрэглээ өсч, дагаад үнэ нь ч нэмэгдсэн. Мөн Оюу толгойн ид хөрөнгө оруулалт, бүтээн босгох ажил өрнөж гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөн шүү дээ. Нийгэм тэр аяараа сайн ойлгох ёстой нэг зүйл байна. Аль ч улсын эдийн засаг зах зээлийн багтаамжаараа яригддаг. Манай орны хувьд гурван сая хүрэхгүй хүн амтайн тэн хагас нь нийслэлд төвлөрчихсөн. Ингээд харахаар манай зах зээлийг сонирхоод орж ирэх гадаадын том компани алга. Гэхдээ Монголын газар доор алмазаас бусад эрдэс баялаг байгааг мэдээд түүнд л хөрөнгө оруулъя гэж байсан. Гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг дагаад маш олон ажлын байр бий болдог шүү дээ. 2000 он гэхэд өрөмдлөгийн үндэсний компани нэг ч байгаагүй. Гэтэл 2011 он гэхэд бараг 100-гаад компани бий болсон. Энэ бүгд өнөөх гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнд л үүссэн юм. Гэвч уул уурхай зогсчихоор хайгуул хийх шаардлагагүй, зах зээлгүй болж өрөмдлөгийн компаниуд үүдээ барьсан. Ингэхээр ажилгүйдэл болж харагдаад, өнөөх эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө.
-Гэхдээ энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-2014 оны хувьд эхний хагас жил дуустал тийм ч сайн үр дүн харагдахгүй байгаа. Төсвийн орлого 30-аад хувийн тасалдалтай. Ер нь, хэцүүхэн жил болох төлөвтэй. Гэвч үүний эсрэг Засгийн газар ээлжит хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар болсон. Ерөнхий сайд үүнийг зарлах байх. Хүнд хэцүү байна гээд суугаад байх бус арга сэдэж хүндрэлээс гарах л хэрэгтэй. Дэлхийн төлвийг харахад ганцхан Америкийн эдийн засаг л жаахан сэргэлттэй. Бусад нь бүгд буурч байгаа. Дээр нь, эдийн засагт хүчтэй нөлөөлдөг цаад хүчин зүйл болох улс төрийн нөхцөл байдал таагүй боллоо. Сая Украйны асуудлаас болж дэлхийн хэвлэлүүдэд хүйтэн дайн дахин эхэллээ гэж бичиж байна. Орос хүчирхэгжээд ирэхээр Узбекстан, Казакстан гээд том улсууд дахиад дагахаа илэрхийллээ. Мөн Оросын хамгийн ойрын хамтрагч Хятад гэдэг улс бий. Хэрэв дэлхийн эдийн засаг хуваагдчихвал рубль үнэд орно гэсэн үг. Бүх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг, шатахууныхаа дийлэнхийг Оросоос авдаг манай улсын хувьд рублийн ханш чангарах нь эрсдэл юм.
-Засгийн газраас 888 төсөл шалгаруулсан нь бизнес эрхлэгчдэд боломж болж харагдах ч олон нийт, сөрөг хүчинд шүүмжлэл боллоо?
-Дахин дахин хэлэх ёстой нэг зүйл бол бидний байгуулж байгаа нийгэмд хүн өөрөө өөрийнхөө төлөө л хичээх ёстой. Засгийн газар ердөө бодлогын түвшинд ажиллаад бусдыг хүн өөрөө хийх явдал. Ардчилсан нам олонх болохдоо ганцхан л зүйл хэлсэн. Бид урьдынх шиг бэлэн мөнгө тараахгүй, бизнес эрхлэх боломж бий болгоно гэж. Тийм болохоор экспортоо дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдээ дуусгалаа. Тэднийг арилжааны банкууд руу явуулсан, Засгийн газар үүнийг дахин хэлэлцэнэ. Ингэхдээ одоо төсөл нь 30-аас илүү хувьтай байгаа үйлдвэрийг эхний ээлжинд босгох юм. Нөгөөтэйгүүр, импортын жагсаалтад хамгийн их эзлэхүүнтэй, их мөнгөөр авдаг барааныхаа ядаж 50 хувийг өөрсдөө хийдэг болчихъё гэсэн. Түрүү жил бид 90 сая ам.долларын цемент авчээ. Гэтэл тэр түүхий эдийг дотоодоос 100 хувь хангах бололцоотой. Тэгэхээр цементийн үйлдвэрлэлд 90 сая ам.долларын эрэлт байна гэж үзнэ. Цаашид иймэрхүү томоохон, ач холбогдолтой, импортод ихээхэн хэмжээ эзэлдэг төслийг түлхүү дэмжинэ.
-Эдийн засаг бүхэлдээ уул уурхайгаас хамаардаг байсан бол сүүлийн үед барилгын салбар хүч түрж орж ирлээ. Энэ салбарын эдийн засаг дахь өгөөж хэр найдвартай вэ?
-Барилга угаасаа аль ч улсад “бүүм” бизнес байдаг. Зөвхөн Улаанбаатар хотод 180 мянган гэр бий. Түүнээс гадна хуучин байраа шинэчлэх хүсэлтэй хүн олон. Монголд барилга нэг номерын бизнес болж байгаа ч худалдаж авах иргэдийн халааснаас шууд хамаардаг. Хэрэв ажилчид хямраад эхэлбэл дагаад барилгын салбар донслох учраас ойрын 20-иод жилдээ эдийн засгийн хөдөлгөх хүч нь уул уурхай хэвээрээ байх болов уу. Гагцхүү уул уурхайгаас олж буй мөнгөө буцаагаад жигд, зөв тараах нь чухал. Орж, гарах урсгалыг зөв удирдъя. Түүнээс гадна удахгүй Баялгийн сангийн тухай хууль батлах байх. Бид гэнэт их орлого олбол тараагаад идчихдэг тогтолцооноос ангижиръя гэсэн. Одоо манай Баялгийн сан, Хүний хөгжлийн сан өртэй байгаа шүү дээ. Яагаад гэхээр мөнгө орж ирэхээр өгье гээд зээлээд урдчилаад тараачихсан. Ер нь, аль ч орны эдийн засгийн хөдөлгөөн өгсөж, уруудсан парабол хэлбэрт хөдөлдөг. 2014 он бол биднийхээр хамгийн доод, ёроол үе, үүнээс цааш сайхан болно. Товчхондоо хүнд үе нь бидэнд таарсан, гэвч даван туулна.
-Ханшийн өөрчлөлтөд хамгийн их өртдөг иргэд байдлыг ажиглаж сууна. Хүндрэлийн хамгийн доод түвшин энэ жил гэвэл хойшид үргэлж өсч, дэвжих хэрэг үү?
-Энэ оны гурав, дөрөвдүгээр улирлаас эхлээд эдийн засаг сэргэх хандлага гарч ирнэ. Олон жил эдийн засгийн буруу тогтолцоотой, чөлөөт зах зээл гэдэг рүү хэт туйлширч, бүгдийг сул хаяж ирсэн. Анх удаа Засгийн газар орсон чинь баахан сөрөг зүйл гарч ирсэн. Үүний эсрэг хууль батлаад, хаахаар хамаг мөнгө нь гараад явчихсан шүү дээ. Одоо бид түүнийг цэгцэлнэ. Ашигт малтмалын тухай хууль батлагдвал шууд орж ирэх тэрбум гаруй ам.доллар хүлээж байх жишээтэй. Ердөө нөхцөл байдал аятайхан болохыг хүлээж байгаа юм. Яагаад гэвэл тэр хөрөнгө оруулагч өөрөө нэг компани шүү дээ. Ялгаагүй мөнгөөрөө ямар нэг юм хийх шаардлагатай. Барилгын салбарт мөнгө оруулах нь ойлгомжтой болчихлоо. Гэвч зах зээл рүү төгрөг хийхээр эргээд ханшид нөлөөлдөг. Ийм нөлөөг зогсоохын тулд гадагшаа экспортолдог бүтээгдэхүүнээ нэмэх, эсвэл богино хугацаанд маневр хийх хэрэгтэй. Жишээ нь, банк санхүүгийн байгууллагууд аль болох их ам.долларын эх үүсвэр татаад, 5-10 жилийн хугацаатай зээл авч болно. Одоо 20 хувиар өсчихсөн ам.долларын ханш валют орж ирэхийн хэрээр суларна шүү дээ. Тэр сулрал нь өөрөө 6-10 хувийн хүүнийхээ төлбөрийг нөхөхөөр эрсдэлгүй. Хүүгүй зээл авч төлж байгаагаас ялгаагүй юм.
-Гадаад хөрөнгө оруулалт улс төр, хуулиас болж хямарсан нь том сургамж боллоо. Цаашид энэ салбарт төрөөс хүчтэй нөлөөлөхгүй гэх баталгаа бий юу?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг бид УИХ-ын гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар өөрчлөх бололцоотой гээд баталчихсан. Уг хууль нь сайн болсон, нөгөө талаас улс төрийн практикт гуравны хоёрын саналаар өөрчлөлт оруулах нь бараг бололцоогүй. Одоо Ашигт малтмалын тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Энэ хуулиа бид хэтэрхий либерал байдлаар батлаад, түүнээс болж лицензийн наймаа гарсан. Тэр бүү хэл манай улсын газар нутгийн 80 хувь нь лицензтэй болсон үе ч бий. Гэхдээ үүнийг шийдэх боломжтой. Эхлээд бид бүх зүйлийг үнэнээр нь ялгаж, мэдэх шаардлагатай байсан юм. Чухам хэн нь ажил хийх гээд яваа вэ гэдгийг мэдэхийг хүссэн. Тэр олон лиценз дотор тодорхой хэмжээнд хөрөнгөө гаргачихсан, хайгуулаа хийгээд ажиллая гэсэн компаниуд бий шүү дээ. Гэвч тухайн үед аль нь вэ гэдгийг мэдэх бололцоогүй, ялгаж чадахгүй байсан юм. Ялгая гээд л орсон бол өнөөх авлига, арын хаалга гэдэг буруу зүйл яригдах байсан. Харин одоо шүүж, ялгаж болж байна. Энэ хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хууль яригдах байх.
-Таныхаар бол ам.доллар, валютын урсгал манайх руу хэчнээн их чиглэлээ ч ханш тэгтлээ буурахгүй, тогтвортой байх нь ээ?
-Тийм ээ. Ер нь, 1400-1500 төгрөгийг бид бодитой ханш гэж харж байгаа. Гэтэл эдийн засаг тийм гэж хараахан хэлэхгүй байна. Ханш гэдэг зүйлээ бид чөлөөтэй тавья гээд шийдчихсэн. Яагаад гэвэл хатуу барьдаг байвал гадаад хөрөнгө оруулалт зогсчих юм. Тэд ч бас ханшийн тооцоолол хийж байгаа, ам.доллар оруулж ирээд ашиг олохыг хичээж байгаа. Энэ улсын эдийн засаг овоо явна, хэсэг валют оруулж ирээд хөрөнгө болгочихоод 2-3 жилийн дараа гарахад надад ашигтай гэсэн тооцоо л яваа. Эцсийн дүндээ бид өөрсдөдөө л найдах хэрэгтэй шүү дээ. Амьдрал хэцүү, хүнд байгаа ч бид амьдрах л ёстой. Шинэчлэлийн Засгийн газар үе үеийн засаглал шиг дөрвөн жилийн хугацаанд хийх ажлаа үргэлжлүүлээд л явна. Тэгэхдээ цаашид явах зүйлд л аль болох зөв суурь, эхлэл тавья гэснээс биш зөвхөн улс төрөө хараад, энд тэндээс зээлээд явбал бүтэхгүй. Одоо бид урт хугацааны суурь баазаа мэдээд авчихмаар байна. Тэгээд бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй.
-Та ханшийн өөрчлөлтийг эергээр хараач хэмээн хүсч буй хэрэг үү?
-Цөөн хэдэн экспорт хийдэг компани бий. Тэдэнтэй уулзахаар ханш өссөнд бөөн баяр болдог. Яагаад гэхээр өндөр ашигтай ажиллаад, ажилчдынхаа цалинг нэмээд, үйлдвэрлэлээ өргөжүүлээд, бараагаа хямдруулж эхэлсэн. Тэдэнд ашигтай байгаа нь илт. Угаасаа экспорт, импорт гэдэг хоёр талтай. Түүнчлэн инфляц өслөө гээд их ярих юм. Япон улсад хоёр хувийн инфляцтай болохын төлөө ажиллаж байгаа шүү дээ. Яахаараа зарим нь инфляц хүсч байхад, манайх инфляц өслөө гэж шүүмжилдэг юм бэ. Учир нь, япончууд аж үйлдвэрээ сайн хөгжүүлжээ. Тэдний мөнгө үнэтэй бол гадаадын бараа хямдхан болж, импорт өсчих гэдэг. Иен нь хямдхан байвал гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн нь үнэтэй болох жишээтэй.
-Одоо хүн бүрийн анхаардаг, “мэддэг”, асуудаг нэг зүйл бонд болчихоод байна. Хаана, юунд зарцуулаад, хэдэн төгрөг үлдсэн бэ гээд л?
-УИХ-ын чуулган эхэлсэн учир Ерөнхий сайд сард хоёр удаа мэдээлэл хийдэг зарчмаараа ажиллана. Дараагийн тав дахь өдөр мэдээлэл хийхдээ зарцуулалт, үлдэгдэл ямар байгааг мэдэж болох байх. Чингис бондоо зарцуулаад явж байгаа бол Самурай бонд тэр хэвээрээ бий. Үүнийг бид аж үйлдвэрлэл байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн.
-Өндөр хүүтэй бонд гаргахын оронд хөнгөлөлттэй зээлд анхаарал тавьсан бол гэж тайлбарлах хүнтэй ч таарах юм. Та үүнд ямар хариу өгөх вэ?
-Ер нь, улс ч бай, компани, хувь хүн ч бай эдийн засаг нь ялгаагүй шүү дээ. Жишээ нь, би цалингаа хүлээж суутал гурван сарын дараа аваарай гэж хэллээ. Тэр болтол би яаж амь залгуулах вэ. Мэдээж бусдаас зээл л авна шүү дээ. Ямар хулгай хийх биш. Гэхдээ урьдынх шигээ гуйлга гуйхаа больсон. Бид өмнө нь ядраад байна, мөнгө өгөөч гэж явсаар олоод ирдэг байлаа. Гэтэл эдийн засаг өсөөд, ядуу орон гэдэг статусаас хөгжиж буй орон гэдэг бүлэгт шилжчихээр “Одоо та нар өөрсдөө зээл, дэлхий тэр аяараа бизнесийн харилцаанд орсон” гэдэг болсон. Тэгсэн ч хувийн секторт гадаадынхан итгэж мөнгө зээлэхгүй, өгөхгүй байгаа тохиолдолд Засгийн газар хямдхан эх үүсвэртэй мөнгө авчраад зээлэх боломж байсан юм. Энэ бол дэлхийд байдаг жишиг болохоос буруу зөрүү, анх удаагийн юм хийчихээгүй. Үүний эсрэг талд ярьдаг нэг зүйл нь та нар яагаад заавал өндөр хүүтэй бонд авдаг юм, “soft loan” хөнгөлөлттэй зээл ав гэдэг юм. Гэвч Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас гаргадаг тэр зээлийг заавал тухайн орны бодлого, нөлөө дагаж явдаг. Бид чинь тусгаар тогтносон улс, Засгийн газартай ийм их баялагтай байж үүнийгээ зөв тайлбарлаж ойлгуулаад, зээл авч яагаад болдоггүй юм. Тэгээд ч хөнгөлөлттэй зээлийн түүх үлдээснээс найдвартай зээл аваад бие даагаад төлчихдөг улс шүү гэсэн зээлийн түүхтэй байвал бидэнд л ашигтай шүү дээ. Засгийн газартаа ч, манай орны хувийн компаниудад ч ашигтай сонголт. Хэмжээ нь их, бага эсвэл зарцуулалт зөв, буруу гэдэгт санал шүүмж сонсохоос бонд авна, авахгүй гэдэгт санал нэгдэхгүй. Энэ бол ярих сэдэв биш болов уу.
Ene yu yariad bna.ediin zasgiin anhnii medegdehuungui amitan baina.rubli changarna gene uu.yamar ch medremjgui amitan baina.duugai bai!
Chinii ene dotor abah yum yu ch alga.bitgii hudlaa shaa!!!!iim hogiin amitan zobloj baihaar bidnii baij baigaa ni argagui l yum bna
en ch dee bas l butehgui ediin zasag medehgui onoliin amitan baindoo iim um zuvluhuur zadgai avalgui yaahavdee chaavaas
Одоо зовлох нь ХУДЛАА ярьж эхлэв уу.
рубль чангарахаао эрсдэл гэдэг, доллар чангархаар юу гэх үү адилхан биз дээ. Гадаад хөрөнгө оруулалт бол түр зуур мөнгө оруулаад урт хугацаагаар мөнгө гадагшлуулдаг. Хэтдээ улсад ашиггүй байдаг юм. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтын шүтэн бишрэхгүй байх хэрэгтэй

0 Сэтгэгдэл
Runaa
Yariltslaga ogch dargad aa tal zasaj baigaa uhaantai yum baihdaa.hudlaa ***** yari
2014.04.12
2014.04.12
2014.04.12
2014.04.12
2014.04.11
2014.04.11