“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь
“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
“Хубилай хаан” медалиар Францын эрдэмтнийг шагнав
Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ жил Монгол-Франц улс геофизикийн салбарт хамтран ажилласны 20 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр орны хооронд шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм.
ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлэхдээ, “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улсын газар хөдлөл судлалын хөгжилд Франц улсын Хүрээлэн орчны хяналтын департамент маш их үүрэг гүйцэтгэсэн билээ. Манай залуу эрдэмтэд Франц улсын Элчин сайдын тэтгэлгээр тус улсад докторын сургалтад хамрагдсаар байна. Монгол улс, Францын Засгийн газар хоорондын 1996 оны геофизикийн талаар хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Францын эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд хамтран НҮБ-ын цөмийн туршилтыг хянах олон улсын хяналтын сүлжээ станц Монгол улсад байгуулан тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна” хэмээгээд хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ив Дэлунэ хэлсэн үгэндээ, “Манай хоёр орон бол эртнээс шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай. Сүүлийн жилүүдэд геофизикийн салбарт хамтран ажилласан нь сайн үр дүнг авчирсан бөгөөд монголын геофизикийн салбарын хөгжил олон улсын хэмжээнд хүрснийг цохон тэмдэглэмээр байна” хэмээлээ.
Уулзалтын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын захирал, хатагтай Бенедикт Гильпарт монгол улсын геофизикийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, өргөмжлөлөөр шагнасныг гардуулан өгөв.
Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Энэ жил Монгол-Франц улс геофизикийн салбарт хамтран ажилласны 20 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр орны хооронд шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм.

0 Сэтгэгдэл