Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
З.Сырымбек: Цагдаад шилжүүлсэн 11 хэргээс нэг нь л шийдэгдсэн

-Буянт-Ухаа гаалийн газрын түүх, онцлогоос яриагаа эхэлье?
-Буянт-Ухаагийн гаалийн газар 1949 оноос эхлэлтэй. Социализмын үед гадаадаас ирдэг ганц онгоц нь Москвагийнх байсан. Харин 1990 онд ардчилал гарч, гадаад харилцаа өргөжих тусам гаалийн газрын бие бүрэлдэхүүн байнга нэмэгдэж ирсэн. Тэр хэмжээгээр зорчигч хөдөлгөөн нэмэгдсэн, бараа эргэлт өссөн. Одоо бид гурван хэлтэстэй, 150 гаруй бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.
Манай гаалийн газар бол олон улсын нислэгтэй холбогддог утгаараа Монголд байхгүй хамгийн том нэгж. Германы хоёр хот, Солонгосын хоёр, Япон руу нэг шууд нислэгтэйгээс гадна Хятадад таван нислэг бий. Түүнчлэн Хонгконг, Тайланд зэрэг аялал жуулчлал, техник технологи хөгжсөн том хотууд руу манайхан шууд нисдэг болсон. Үүнийг дагаад үндэсний авиа-компани ч олон болж. Нислэгийн тоо, давтамж нэмэгдсээр байгаа юм. Манай гаалийн байцаагч нар 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх зорчигчдын урсгалд хяналт тавин ажилладаг.
-Танай газрын ололт амжилт, өнгөрсөн оны хийж хэрэгжүүлсэн ажлын дүн ямар байсан бол?
-Өнгөрсөн онд бид 59.3 тэрбум төгрөгийн төсөв төвлөрүүлэх ёстойгоос 99.3 хувь гүйцэтгэлтэй ажилласан. Энэ жил дээрх дүнг 10 тэрбумаар нэмж, 69 тэрбум хүргэх зорилго тавиад байгаа. Агаарын тээврээс гадна карго ачаа гэж ярьдаг бараа тээврийн тусгай терминал ажиллуулдаг. Түүнчлэн “Эйр карго” гээд онгоцны ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх байгууллагатай болох ажил эхэлчихсэн. Тэр компани онгоцоо оруулаад ирсэн, Монголд зөөж тээвэрлэх боломжтой бүгдийг тээнэ гэж ярьж байгаа. Энэ дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа нь жигдэрчих болов уу. Далайд гарцгүй, хойно урдаа маш том газар нутагтай хөрштэй орон болохоор агаарын тээвэр эрчимжиж байна. Өөр хийсэн том ажил гэвэл бид Буянт-Ухаагаас тусдаа гарч, хоёр давхар өөрийн байртай болсон.
-Олон улсын нислэг ихтэй учраас ачаалал ихтэй ажилладаг байх. Хяналт шалгалтыг хэр бүрэн гүйцэд хийдэг вэ?
-Бид зорчигчдын цүнх, чемоданыг онгойлгож шалгадгаа болихын төлөө явна. Аль болох техник, аппарат ашиглах санаачилга хэрэгжиж байгаа. Гэвч аппаратаа ч суурилуулах талбай байдаггүй учраас ашиглаж чаддаггүй. Яагаад гэхээр Буянт-Ухаа онгоцны буудал нь манай улс 600 мянган хүн амтай байхад баригдсан. Өнөөдрөөс гурав дахин бага хүн амд зориулагдсан гэсэн үг. Гадаадын аль нэг орон нутгийн нисэх буудал шиг л байгаа шүү дээ.
Ачааллын хувьд улирлын чанартайгаар өөрчлөгддөг. Одоо дөрөвдүгээр сар гаргаад бид зуны цагийн хуваарьт шилжинэ. Уул уурхайтай холбогдуулж бизнесийн зорилгоор ирэх зорчигч жилээс жилд нэмэгддэг. Үүнд хувийн компаниуд ихээхэн боломж гаргаж шаттер-рэйс буюу нэг дор дахин явж шуурхай үйлчилдэг.
-Танайхаар дамжин өнгөрдөг зорчигчид голчлон ямар зөрчил гаргаж байдаг бол?
-Зөрчлийн хувьд монгол, гадаад ялгаагүй гаргадаг гэж болно. Хүмүүс мэдсэнгүй, ойлгоогүй гэж хэлдэг нь үндсэндээ худлаа. Яагаад гэхээр орчин үед хүн хууль, журмыг хаанаас л бол хаанаас олоод үзэж байна. Нөгөө талаас гадаадад очихоороо хуулийг нь сайн мэдээд, сахин биелүүлээд, сайхан яваад байдаг атлаа эх орондоо ирээд дураараа загнах гэдэг. Тэгэхээр ихэнх зөрчил нь санаатайгаар, эдийн засгийн ашиг олох гэсэн эрүүгийн шинж чанартай хэрэг болчихдог юм. Гэвч тэр бүгдийг шийдвэрлэх явц хүндхэн. Өнгөрсөн онд нийт 11 эрүүгийн хэрэг үүсгэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байхад өнөөдөр дөнгөж нэг нь л шийдэгдсэн. Гадаад иргэний хувьд өөрсдийн эх оронд нь энгийн, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл байдаг ч Монголын хуулиар хязгаарласан, хориглосон бараа байвал хураадаг. Жишээ нь, аюулгүй байдлын үүднээс гар бууг энгийн хэрэглээнд зөвшөөрдөг улс бий.
-Нислэгийн чиглэлээр тодорхойлбол хамгийн аюултай, зөрчил ихтэй нислэг аль нь вэ?
-Гол эрсдэлтэй хэдэн нислэг бий. Сөүлийн чиглэлд алт гаргах, оруулж ирэх гэсэн оролдлого их болсон учраас хяналт шалгалтаа дээшлүүлсэн. Европын орнууд гааль дээр алтан эдлэл дэлгүүрээс авсан баримттай бол манайхаас алт экспортоллоо гээд баярлаад нэмүү өртгийн татвар буцаагаад өгдөг. Гэтэл манай улсад татварын асуудал босч ирдэг. Ялангуяа жижиг бизнес хийж буй хүмүүс татвар төлж сураагүй, төлөхийг хүсэхгүй байна. Хонгконгийн чиглэлд гар утас, электрон барааны маш өндөр хөгжилтэй улсаас татваргүй, гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлэхийг оролддог.
-Тэгвэл нислэгийн үед, нисэх буудлын гаалиар үйлчлүүлэх үед иргэд юуг анхаарвал дээр юм бол?
-Буянт-Ухаагаар дамжиж байгаа монгол, гадаад ялгаагүй бүх зорчигчид хүний дайвар ачааг битгий аваач ээ гэж дахин дахин хэлмээр байна. Яарсан, сандарсан үеийг далимдуулж, монголчуудын сайхан сэтгэлийг ашиглаж хууль бус бараа оруулахыг хичээдэг. Эргээд та хэрэгт ордог тал бий. Үүнээс гадна Монгол Улсад орж ирэхдээ ямар ч валютыг мэдүүлсэн хэмжээнд оруулж болдог. Гарч байгаа чиглэлд мөн ялгаагүй хязгаарлалтгүй, зөвхөн мэдүүлж байхыг шаардана. Түүнчлэн очиж байгаа улсын хил, гааль дээр ямар хязгаар тавьдгийг судалж байх хэрэгтэй. Жишээ нь, Бээжинд буухад 20 мянган юаниас илүү хэмжээний бэлэн мөнгө оруулдаггүй. Тэгэхээр иргэн түүнийг нууж оруулаад улам их төлбөрт унахын оронд үнэн зөвөөр мэдүүлж, гааль дээр түр үлдээгээд, буцахдаа аваад явах бололцоотой. Аль ч улс орны гаалийн байгууллагын зарчим ойролцоо. Бараа, бүтээгдэхүүн, ачаа тээшийн зөрчил, стандарт, тавигдах шаардлага бараг адилхан. Товчхондоо, нэг ажлыг л хоёр талд хийж байгаа хэрэг. Тийм болохоор зорчигч иргэд асуух зүйлээ монголын гаальчид, байцаагчдаас санаа зоволтгүй тодруулж, асуудаг байх хэрэгтэй.
-Зөрчил гаргасан эсвэл эрүүгийн хэрэг үйлдсэн тохиолдолд танай байгууллага ямар хариуцлага, арга хэмжээ авч байна?
-Хуулийн хүрээнд эрүү үүсгэх, шалгах эрхгүй учраас хууль сахиулах байгууллагад л шилжүүлж байгаа юм. Тэгэхээр маш олон шат дамжлагатай, хугацаа алддаг тал бий. Явж, явж гаалийн байцаагчийн зөв болж таараад зургаан сарын өмнө төлөх байсан татвараа өгөөд л дуусдаг. Тийм болохоор нэгдүгээрт, хуулийн байгууллага хурдан ажиллах хэрэгтэй, хоёрт, бизнес эрхлэгчид хуулиа чанд баримталдаг болмоор байгаа юм. Гаалийн тухай шинэ хуулинд энэ асуудлыг шийдэж, татварыг зөвхөн гааль л хариуцдаг болох байх. Тэгэхээр хууль зөрчсөн компанид олгодог торгуулийг 10 хувь байсан бол 100 хувь хүргэж өсгөх зарчмаар хатуу шийтгэлтэй болгох боломжтой.
-Рентген аппарат байршуулах зайгүй тул иргэдийн биед үзлэг хийдэг. Гэвч бүгдийг үзэх бололцоогүй гэлээ. Үүнээс үүсэх хүндрэл, эрсдэл юу вэ?
-Гадаад иргэнд ч, монголчуудад ч таалагддаггүй ажил. Бидэнд ч тийм таатай санагддаггүй, төвөгтэй асуудал бол иргэдийн биед үзлэг хийх. Дээр хэлсэнчлэн зай талбайгүй учраас хүний биеийг шалгах рентген аппаратаа суулгаж чадахгүй байгаа. Эрсдэл тооцож ажиллая гэхээр явж байгаа зорчигчдыг хооронд нь ялгах хэцүү болсон. Урьд нь, төрийн албан хаагч, бизнесмен, хууль зөрчигчдийг гаднаас нь хараад сэжиглэх бололцоотой байсан бол одоо цөм ижил түвшинд хүрсэн болохоор тийм биш. Онгоцноос буусан олон хүн бужигнаж байхад цөөн хүнийг яаралтай үзлэгийн өрөөнд аваачиж шалгадаг. Эмэгтэй, эрэгтэй хүнийг ижил хүйсийн байцаагч шалгах ёстой, хэрэв байхгүй бол мэргэжлийн эмчээр шалгуулдаг юм. Энэ үед хүмүүс яагаад шалгаж, үндэслэл нь юу юм гэхчлэн байнга бухимдаж асуудаг. Уг нь хуулиараа гаалийн байцаагч хүний биед, дагалдах ачаа тээшинд үзлэг хийх бүрэн эрхтэй.
-Үйлчлүүлэгчийн сэтгэл зүй, харилцааны сөрөг хандлагын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Ажаад байхад Буянт-Ухаагаас гадагшаа явж буй хүмүүсийн дунд бухимдаж, уурласан зүйл бараг байдаггүй. Харин ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ядраад ирдэг. Нойртой нойргүй явсан, олон цаг ниссэн, гэртээ яарсан, нойр нь ханаагүй, тэгээд давчуухан нисэх буудал угтдаг болохоор ааш зан нь улам хэцүү болчихдог. Эцсийн мөчид манай байцаагч нар тулдаг учраас хамаг уураа бидэнд гаргадаг, төвөгшөөдөг тал бий гэж боддог. Тийм болохоор би ажилтнууддаа дандаа инээж байхыг хэлдэг. Орос, Хятадаас сайхан инээгээд үдсэн гаалийн ажилтан онгоцонд суулгасан. Буугаад иртэл Монгол улсын гаальчид хөмсгөө зангидаад зогсч байвал хэн ч бухимдана. Тиймээс инээ гэдэг.
Нөгөө талаас намайг гаалийн байцаагч эсвэл Сырымбек гэдэг нэрээр огт харахгүй. Төрийн нэрээр харна гэдгийг байнга санах ёстой. Төрийн төсөв бүрдүүлэх татвар авч байгаа, төрийн нэрийн өмнөөс тохируулах ажил хийж байгаагаа мартаж болохгүй.
Гаалийн шалгагчаас ажлын гараагаа эхлүүлж байсан З.Сырымбек өдгөө Буянт-Ухаа гаалийн газрын даргын алба хашиж байна. Түүний хариуцсан нэгжийн үйл ажиллагаа, агаарын тээврийн гаалийн хяналтын талаар яриа өрнүүлсэн юм.

0 Сэтгэгдэл