СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Ж.Амарсанаа: Хууль бусаар үр хөндсөн эмчид захиргааны арга хэмжээ авна
1997 онд манай улсад 1000 амьд төрөлтийн 38 нь өсвөр насны ээж байсан бол 2000 он гэхэд энэ тоо 14 болтлоо буурч байжээ. Гэсэн ч 2006 оноос өсч 1000 амьд төрөлт тутмын 33 нь өсвөр насны ээж байна. Хэдийгээр хүүхэд байхдаа хүүхэд төрүүлж байгаа нь тэдний буруу биш. НҮБ-ын Хүн амын сангийн тайланд хөгжиж байгаа орнуудад жил бүр долоон саяас дээш тооны охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгааг дурджээ. Харин манай улсад эрт төрөлтийн эсрэг ямар бодлого боловсруулдаг юм бол...Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодрууллаа.
-Өсвөр насны охидын жирэмслэлт дэлхий нийтийн сэтгэл зовоосон асуудлын нэг. Манай улс үүний эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Өсвөр насныхны жирэмслэлтийг бид анхаарч байгаа. Гэхдээ охид бусдаас ичиж, зовсондоо гэртээ үр хөндөлт хийлгэхийг нь эсэргүүцдэг. Эмчийн хяналтгүй үр хөндөлт хийх нь хувь хүнд төдийгүй эмнэлгийн салбарт ч маш их бэрхшээл авчирдаг. Энэ нь, Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй хүн амын бодлогод муугаар нөлөөлж байна.
-Хэдийгээр Монгол Улс үр хөндөлтийг тэр бүр дэмждэггүй ч, хувийн эмнэлгүүд хийдэг. Улсын хэмжээнд үр хөндөлт хийдэг хэдэн эмнэлэг байна вэ?
-Маш их. Нарийн тоог Нийслэлийн эрүүл мэндийн газраас авч болно.
-Зөвшөөрөлгүй мөртлөө нууцаар өсвөр насны охидод үр хөндөлт хийвэл тухайн эмч, эмнэлэгт ямар хариуцлага ногдуулдаг юм бэ?
-Хууль зөрчиж үр хөндөлт хийгээд, түүнээсээ шалтгаалж ямар нэгэн хүндрэл, эндэгдэл гарсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Яамны зүгээс захиргааны арга хэмжээ авдаг. Эмчийн эмчлэх эрхийг нь цуцлах, цалингийн тодорхой хэмжээгээр торгох цаашлаад ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ эрүүгийн шинжтэй бол Хуульзүйн яам шийддэг.
-Ер нь, охидыг жирэмслэхээс сэргийлэх ямар арга хэмжээ авдаг юм?
-Олон арга хэмжээ авч байгаа. Хамгийн гол нь, жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөх асуудал чухал. Сэргийлэх тал дээр олон улсын байгууллагуудтай хамтран арьсан доорх суулгац нэвтрүүлсэн. Энэ нь 2-3 жил жирэмслэлтээс аюулгүйгээр хамгаалах боломжтой суулгац. Ард түмэнд хангалттай мэдээлэл хүрээгүйгээс хэрэглээ маш бага байна. Жирэмслэлтээс хамгаалах маш олон арга байдаг.
1997 онд манай улсад 1000 амьд төрөлтийн 38 нь өсвөр насны ээж байсан бол 2000 он гэхэд энэ тоо 14 болтлоо буурч байжээ. Гэсэн ч 2006 оноос өсч 1000 амьд төрөлт тутмын 33 нь өсвөр насны ээж байна. Хэдийгээр хүүхэд байхдаа хүүхэд төрүүлж байгаа нь тэдний буруу биш. НҮБ-ын Хүн амын сангийн тайланд хөгжиж байгаа орнуудад жил бүр долоон саяас дээш тооны охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгааг дурджээ. Харин манай улсад эрт төрөлтийн эсрэг ямар бодлого боловсруулдаг юм бол...Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодрууллаа. -Өсвөр насны охидын жирэмслэлт дэлхий нийтийн сэтгэл зовоосон асуудлын нэг. Манай улс үүний эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

0 Сэтгэгдэл