Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
100 буудалт даамын УАШТ эхэллээ

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 26 дахь 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах  шигшээ тэмцээн эхэллээ. Хоёр үе шаттай болж буй  УАШТ-д эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин оролцож байна. Тэмцээний хагас шигшээ тоглолт өнгөрөгч гуравдугаар сард болоход 20 аймаг, дүүргийн эмэгтэй 30, эрэгтэй 90 нийт 120 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй 11, эмэгтэй есөн тамирчин шигшээ буюу оролцох эрхээ авсан. Эдгээр тамирчин дээр өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд багтаж байгаа юм.
Шигшээ тэмцээний нээлтийн үеэр  өсвөрийн даамчин Б.Отгон-Эрдэнэ, Б.Билгүүн, Б.Мөнхцэцэг нар спортын дэд мастер болж, батламж тэмдгээ гардаж авлаа. Улсын аваргаас алт, мөнгө хүртсэн тамирчид Тайландын Бангкок хотноо болох Ази тивийн АШТ-д оролцох эрхтэй болно. 14 настай ч спортын дэд мастер цол хүртсэн Б.Отгон-Эрдэнийн сэтгэгдлээс хуваалцлаа.

-Баяр хүргэе. Спортын дэд мастер цолны болзлыг хэрхэн хангав?
-Баярлалаа. Дэд мастерын болзол хангах гурван баллын оноо авсан. Надтай хамт Б.Билгүүн, Б.Мөнхцэцэг нар спортын дэд мастер боллоо. Олон тамирчны ширүүн өрсөлдөөн дундаас гарч, спортын дэд мастер болсондоо баяртай байна.

-Даамаар хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Зургаа дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож байсан. Хүний оюун ухааныг хөгжүүлдэг бас төлөвшүүлдэг болохоор сайхан санагддаг.

-Монголынхоо даамчдын хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Д.Эрдэнэбилэг ах, Г.Ганжаргал ах, Б.Нандинцэцэг эгч, Г.Энхтуяа эгч гээд олон хүн байна. Бүгд мундаг тоглодог. Ах эгч нар шигээ олон улсад Монголынхоо нэрийг өндөрт гаргана.

-Цаашдын зорилго юу вэ?
-Азийн аваргаас медаль хүртэхийн төлөө хичээнэ. Тэгээд ирэх жил спортын мастер болох хүсэлтэй байна. Энэ боломжийг ашиглаад гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан