Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дахин гурван төсөл хэрэгжинэ
Япон улсын Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Халх гол суманд гурван төсөл хэрэгжүүлэх болов.

Эдгээр нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн 2014 оны санхүүжилтийн хүрээнд хийж буй  анхны ажил гэдгээрээ онцлогтой.  Халх гол сум дахь сум дундын эмнэлэг,  цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Хүүхэд хөгжил төвийн байранд их  засвар хийх аж. Төслүүдийн  хүрээнд нийт 269 мянга 695 ам.долларын тусламж үзүүлэх юм байна. Япон улсын Засгийн газраас хөрөнгийг нь гарган, хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийг 1990 оноос эхлүүлж, өдгөө 28.9 сая  гаруй ам.доллараар 445 төсөл  хэрэгжүүлжээ.  Элчин  сайд  Такэнори Шимизү “Өнгөрсөн  жилийн  есдүгээр сард Дорнод аймгийн Чойбалсан хот болон Халхгол  сумтай  танилцах  завшаан  тохиосны  дүнд эдгээр төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Японы ард  түмнээс  Монголын  иргэдэд  үзүүлж ирсэн тусламж нь хоёр  орны найрсаг, үр өгөөжтэй харилцааг бий болгохын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэмээн итгэн, бахархдаг” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан