Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэв
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, эдийн засгийг байгалийн баялаг, уул уурхайд түшиглэсэн бус мэдлэгт суурилсан хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримталж байна.
Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим баримтлах болсон, шинжлэх ухаан технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх зэрэг төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
Шинэчилсэн найруулга нь 9 зүйл, 61 хэсэг, 22 заалттай байхаар боловсруулжээ.
1998 оны бодлогод шилжилтийн эдийн засгийн дараах үед шинжлэх ухаан, технологийн салбарын нөөц, чадавхийг хадгалах замаар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхийг чухалчилсан бол энэхүү шинэчилсэн найруулгад энэ салбарт нэгэнт бий болсон хүч, нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилтыг дэвшүүлжээ. Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилтыг шинэчилсэн найруулгын төсөлд чухалчилжээ.
Мөн энэ салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр оруулсан байна.
Шинжлэх ухаан технологийн кластер, парк, хотхон байгуулах, технологийн бирж, нэгдсэн мэдээллийн сан, лабораторийн орчныг өнөөгийн шаардлагыг хангах, салбарын хэтийн төлөв, олон улсын чиг хандагад нийцсэн байхаар төлөвлөжээ.
Эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулах, гадаадад ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг өөрийн орны судалгаанд оролцуулах, залуу судлаачдыг дэмжсэн тэтгэлэг, дэмжлэгийн тогтолцоог бий болгох зэрэг олон шинэчлэлийг төрөөс баримтлах бодлогын төсөлд тусгажээ.
Энэ төсөл батлагдсанаар шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болж, хөгжлийн шинэ шатанд дэвших, хууль зүйн хувьд уг салбарт мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг бодлогод нийцүүлэн шинэчлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Шинжлэх ухааны парк байгуулагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний эзлэх жин нэмэгдэнэ зэрэг ач холбогдолтой гэж салбарын яам үзэж байна.
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, эдийн засгийг байгалийн баялаг, уул уурхайд түшиглэсэн бус мэдлэгт суурилсан хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримталж байна.

0 Сэтгэгдэл