СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Өрнөд маягийн туйлшрал
Жишээ
Үүний нэг жишээг өчигдөр Францын Нант мужийн боловсролын академиэс тараасан албан ёсны мэдэгдэл харуулав. Энэхүү академийн гаргасан мэдэгдлээс үзвэл өнөөдөр Нант, Шатобриан, Ле Ман, Анже, Лаваль зэрэг хотын лицей сургуулийн эрэгтэй сурагч, эрэгтэй багш нар хичээл дээрээ эмэгтэй хүний банзал өмсөх ёстой болжээ. Гэхдээ ардчилсан орон тул Нантын акедемиас сурагч, багш нарт тушаагаагүй, харин татгалзахаасаа өмнө маш сайн бодоорой гэсэн дагахгүй байхад хэцүү зөвлөгөө өгсөн байна.
Эрэгтэй хүүхдэд, эрэгтэй багш нарт эмэгтэй хүний банзал өмсгөн хичээл рүү нь явуулж яах гээд байгаа юм бол гэсэн асуулт гарна. Хариулт их хачирхалтай. «Банзлаа сөх» / Ce que Soulève la jupe / нэртэй энэхүү арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн эрхийг шамшигдуулахын эсрэг, хүйс хоорондын харилцааг сайжруулах, тэгш эрхийн тухай мэтгэлцээн яриаг сэргээх зорилготой гэнэ. Харин сургууль дээрээ хуучин байдлаараа хувцаслаж ирсэн хүмүүсийг хувцсан дээрээ “Би сексизмыг эсэргүүцэж байна, харин чи?” гэсэн наалт наах хатуу зөвлөгөөг давхар өгч.Францын нэгэн жүжигчин “Твиттер” дээрээ Францын Боловсролын сайдад хандан “Нэртэйгээр нь энэ арга хэмжээтэйгээ зэрэгцээд охидыг сургуульдаа бавгар сахал зүүж ир гээд уриалчих” гэж. Сая болж өнгөрсөн Европын дууны наадамд түрүүлсэн «сахалтай эр/эм» Кончита Вурстыг дайруулж байгаа нь энэ.
Тайлбар
Юун тухай яригдаад байгаа нь бүгдэд ойлгомжтой болгохын тулд эхлээд «сексизм» гэдэг нэршлийг тайлбарлах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэгчид 1960-аад онд энэ нэршлийг анх бий болгожээ. «Расизм» буюу арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах гэдэгтэй адилаар «сексизм» гэж нэр өгч. Гэхдээ энд дийлэнх олонхийн төсөөлж байгаа шиг секс огт хамаагүй, “sex” гэдэг англи үгний өөр нэг утга болох “хүйс” гэдгийг хэлж байгаа тул манайхаар “хүйсизм” буюу хүйсээр ялгаварлахын эсрэг юм. Сексизм гэдгийг эцгийн эрхэт ёсны илрэл гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нийгэм дэх эрэгтэйчүүдийн хэсэг нь өөр нэг хэсэг болох эмэгтэйчүүдийг эзэрхэх гэх хүслийн илрэл. Ялгаварлан гадуурхаж байгаа болохоор сексизм гэдэг нь эмэгтэйчүүд бүх төрлийн эрхээ эдлэж чадахгүй, дорд үзэгдэж байгааг илтгэдэг аж. Онолын хувьд товч тайлбарлахад ийм.
Өнгөц харахад бүх зүйл ойлгомжтой мэт. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах нь тун ч таагүй зүйл, үүний эсрэг бүгд тэмцэх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Гэвч сексизмын эсрэг тэмцэгч зарим хүн, бүлэглэл нэлээд өвөрмөц гэмээр ойлголттой. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг хүйс хоорондын дайн гэж ойлгодог.
Хатуу
Эмэгтэйчүүдийг хүйсээр гадуурхахыг эсэргүүцэгч буюу феминистүүд ийм өвөрмөц дайны галын шугаман дээр явдаг. Тэд өндөр өсгийтэй гутал өмсөхийг эмэгтэй хүний бэлгийн дур татам байдлыг онцлон тодруулах замаар эрэгтэй хүний дурыг хөдөлгөн эмэгтэй хүнийг гутаан доромжилж байгаа явдал буюу сексизм /цааш “с” гэе/ гэх. Италийн парламентын феминист үзэлтэй гишүүд рекламанд эмэгтэй хүний биеийг бүхэлд нь эсвэл дийлэнх хэсгийг ил гаргах нь “ил, эсвэл далдуур, бэлгэдлийн шинжтэй, эсвэл уран нарийн аргаар эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үүргийг шоолох, шамшигдуулах, хүч хэрэглэхэд турхирсан, ятгасан сэдэл төрүүлсэн” гээд хориглох санал оруулж байв. Путиний эсрэг тэмцсэн гэдгээрээ дэлхий даяар нэрд гарсан “Pyssy Riot” хамтлаг нь “с”-ийн эсрэг тэмцэгчид. Тэд өрнөдөд ирээд зүгээр суусангүй олон загвар өмсөгч оролцсон шоун дээр дайран орж зохион байгуулагчдыг нь эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг төрүүлэхийн тулд санаатайгаар эмэгтэй хүний дур булаам байдлыг онцлон харуулж байгаа урвагчид гэж зэмлэсэн. Эрэгтэй хүнд байгалиас заягдсан дур хүслийг нь өдөөж, төрүүлэх болгон “с”-ийн илрэл. Миссийн тэмцээн, топ модель, эмэгтэй “Оскар”, нүүр будалт, гоолиг бие, гээд бүгд. Секс бол “с”-ийн оргил нь. Тэгээд ч орчин үед хиймэл үр тогтоолтоор хүүхэдтэй болох нь хуруу инчдэх төдий зүйл болсон тул эр хүйстний хэрэг ер нь байна уу гэх.
Зөөлөн
Ингээд зогсохгүй “с”-ийг өнгөлөн далдалсан, “найрсаг” гэсэн хамгийн аюултай хувилбартай гэж тодруулан ихэд хилэгнэх болсон. Найрсаг “с”-ийн хэлбэр буюу эрэгтэйчүүд далдуу сэм дарлаж байгаагийн хэлбэр нь эмэгтэй хүнийг хүндэлж байгаа явдал гэнэ. Эрчүүд далдын атгаг хорон санаатайгаар эмэгтэй хүнийг “ямагт хамгаалж, бахархаж байх ёстой эмзэг бодгаль тул эрэгтэй хүнтэй хамт байхын тулд өөртөө дурлуулах үүрэгтэй” гэж тодорхойлж байгаагийн илрэл юм. Ингэж эмэгтэйчүүдийг дээдлэхийн далд утга санаа нь: эмэгтэй хүн сул дорой тул хамгааалуулах, хүндлүүлэхээс өөр юмгүй. Энэ үзлээр эрэгтэй хүн автобусанд эмэгтэй хүнд суудал тавьж өгвөл өөрийгөө эмэгтэй хүнээс илүү чадалтай гэдгээ харуулсан “с”-ийг дагагч болно. Ийм тохиолдолд эмэгтэй хүн яах ёстой вэ? Уурлана, эрхээ хамгаалахыг шаардах эрхтэй. Ардчилсан нийгэм болохоор хүч хэрэглэж болохгүй шүүхэд өгнө. Хачирхалтай санагдаж болох ч өрнөдөд, ялангуяа Америкт яг ингэж шүүхэд өгдөг. Автобусанд суудал тавьж өглөө, лифтинд суухдаа санамсаргүй удаан ширтлээ, офис руу орохдоо хаалгыг нь нээж өглөө гээд шүүхэд өгсөн өчнөөн тохиодол байх. Энэ үзлээр бол эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлаа гэж дээдлэн хүндэлсэн болгон доромжлол.
Хэл
“С”-ийн эсрэг тэмцэгчдийн дайралт хэл соёл руу хүртэл чиглэн сүүлийн хэдэн жилийн дотор өрнөдөд удаа дараа ялалт байгуулж байна. Наад зах нь иргэний бүртгэлийн төв дээр хүүхдийг бүртгэхдээ “эх”, “эцэг” гэж бичихийг хориглов. Хүйсээр ялгаж эрэгтэй хүн давуугаа харуулж байна гэж үзсэн хэрэг. Ингээд өрнөд Европын олон оронд бүртгэл дээр “төрүүлэгч №1”, “төрүүлэгч№2” гэж бичиж байхаар болов. Цэцэрлэг сургуульд хүүхдүүд тэднийг авахаар ирсэн аавыгаа “аав”, ээжийгээ “ээж” гэдгийг хориглох тухай яригдаж байна. Яагаад гэхээр ижил хүйстнүүд хоорондын гэр бүлийн хүүхэд энэ үгийг сонсвол хэнийг нь “аав” буюу эр хүйстэн, хэнийг нь эм буюу “ижил” хүйстэн гэж ялгахаа мэдэхгүй сэтгэл зүйн хүнд дарамтад орж болзошгүй гэнэ. Америкийн хэд хэдэн мужид “с” хандлагатай байж болзошгүй гэсэн үгсийг засч хэвийн болгох хууль батлан хэрэгжүүлж. Ингэхдээ “man” буюу эрэгтэй хүн гэсэн утгыг ямар нэг байдлаар заасан бүх үгийг өөрчлөн “man” гэдгийг хасч өөрчилсөн ойлголтын тоо 3500 болжээ. Зарим хэт феминистууд нь Христийн шашны “Библи”, Лалын шашны “Коран”, Буддын шашны судруудыг хориглох тухай ярих болов. Яагаад гэхээр дэлхийн үндсэн гурван шашин гэгддэг эдэнд дээд тэнгэрийн айлдварыг эгэл хүмүүст хүргэж, гэгээрүүлж байгаа хүмүүс нь бүгд эрэгтэй хүн байна гэнэ. Тиймээс эдгээр шашныг дагавал хүүхэд хар багаасаа эрэгтэй хүнийг эмэгтэйгээс давуу юм байна гэсэн ойлголттой болоод байгаа юм байх. Зөвшөөрөх дээрээ тулвал Исус, Мохаммед, Шигэмуни гурвыг эрэгтэй хүн гэж хүйсийг заасан байдлын ялгаж таних боломжгүй байдлаар өөрчлөх ёстой. Лалын шашны тухайд гэхэд эрэгтэй хүн дөрвөн эхнэр авахыг зөвшөөрнө гэдэгтэй адилаар эмэгтэй хүн дөрвөн нөхөр авч болно гэсэн нэмэл заалт оруулах жишээтэй.
Цаашлаад, европ зүгийн хэлэнд төлөөний үгэнд хүйсээр ялган “hes”, “shes”, “он”, “она” гэдэг шиг хүйсээр ямар нэг байдлаар ялгасан бүх л зүйлсийг үгүй болгох талаар яригдаж байна. Хүүхдэд өгдөг нэр хүртэл олон зуун, мянган жилийн явцад эмэгтэй ба эрэгтэй гэж ялгагдсаныг эсэргүүцэн нэр өгөхөөс татгалзаад дэлгүүрийн бараанд байдаг шиг код-той болох нь хамгийн зөв гэх яриа гарч л байна. Ингэхгүй бол эрэгтэй хүүхдэд уламжлалаа дагаад Жон, эсвэл Борис гээд нэр өгвөл сонссон хүмүүс шууд эр хүйстэй юм байна, эмэгтэйгээс илүү эрхтэй гэж бодох сэдэл төрдөг гэнэ. Ер нь эгшгийг “эр” эсвэл “эм” гэж ялгадгийг ч “с”-ийн илрэл гэж халж магадгүй болж таарлаа.
Хүйс ба гэр бүл
“С” нь нэгэнт л хүйсээр ялган эзэрхэж байгаа зүйл тул хүйс гэдэг ойлголтыг үгүй болгох нь хамгийн оновчтой арга болж таарна. Хэдхэн жилийн өмнө Канадын нэг гэр бүл гурав дахь хүүхдээ төрөх болоход санаатайгаар гэртээ амаржжээ. Амаржсаны дараа иргэний бүртгэлийн албаны хүмүүс ирж шинэ төрсөн хүүхдийнхээ хүйсийг хэлэхийг шаардахад үндсэн хуулиар заагдсан эрхээр түрүү барин татгалзжээ. Яагаад гэсэн асуултад хүүхэд төрөхдөө харахад илэрхий ямар ч хүйснийх байж болох ч эцсийн дүнд хүүхэд ямар хүйстэй вэ гэдгээ насанд хүрсэн хойноо өөрөө шийдэх ёстой гэсэн байна. “Фэйсбүүк” гэхэд л эхний ээлжинд Америк дахь хэрэглэгчиддээ зориулан бүртгүүлэхдээ бөглөдөг “хүйс” гэдэг хэсэгт уламжлалт “эр” ба “эм”-ээс гадна “эрэгтэйрхүү эмэгтэй”, “эмэгтэйлэг эрэгтэй” гэх нэмэлт арваад хүйс оруулж өгчээ. “С”-ийн эсрэг тэмцэгчдийн шаардлагаар л ийм өөрчлөлт оруулсан хэрэг. Дээр нь “гэр бүл” гэсэн институцийг “с”-ийн гол давуу тал гээд эрс өөрчлөхөөр ханцуй шамлан явж байна. Уламжлал ёсоор зөвхөн эр ба эм хүйсний хүмүүсийг гэр бүл байгуулахыг зөвшөөрдөг байсныг болиулж хүйснээс үл хамааран гэр бүл баталдаг болиулахтай зэрэгцээд сүүлийн үед гурван эрэгтэй, гурван эмэгтэй нийлээд нэг гэр бүл гэж батлуулах талаар ярих болов. Дотроо хэн нь хэнтэйгээ яагаад байгаа нь хамаагүй нэг л гэр бүл. Хүүхдэд нь бичиг баримт шаардлагатай болохоор “төрүүлэгч №1” гээд дугаарлаад явчихна. Ингэснээр эцсийн дүнд хүйс, гэр бүл гэсэн ойлголт үндсэндээ үгүй болж хувирна.
Үр дагавар
Ингээд өрнөд маягийн туйлшрал, ардчилал ба хүний эрх гэдгийг далимдуулан газар аваад байвал европчууд тун удалгүй Кончита Вурст шиг тэр гэхийн тэмдэггүй хүмүүс болж хувирах нь. Түүхэнд доод тал нь 2000 гаруй жилийн бичгийн болон бусад эх сурвалжаар батлагддаг зүйлийг Европт 1960-аад онд эхэлсэн сексийн хувьсгалаар газар авсан “с”-ийн эсрэг хөдөлгөөн 50 гаруйхан жилийн дотор ийм болтол нь өөрчилнө гэдэг нэгийг өгүүлнэ. Энэ чигээр явбал 30 эсвэл 40 жилийн дараа европ хүн гэхээр бүгдээрээ Кончита Вурст шиг төрхтэй байх нь. Харин арга билиг, хатуу зөөлөнгийн тухай ойлголт газар авсан Ази, лалын шашин хүчирхэгжсэн Ойрхи Дорнодод энэ явц ямар байхыг хэлэхэд хэцүү. Бүгд өрнөд маягийн ардчиллын бүх зүйлс мандтугай, манай улсын уламжлал соёл сөнөтүйгээ гээд “зүүний” нугалаа гаргаад байвал магадгүй дэлхий даяараа Кончита Вурст болох биз. Гэхдээ л Чингис хааныг эр хүн байсан, Өүлэн эхийг эмэгтэй хүн байсан гэж хэлэх хориотой ертөнцөд амьдрах дуртай хүн манайд хэд байгаа билээ. Цаана нь, Хятад, Энэтхэг гээд лут том соёлууд байна. Тэнд бүгд л хүйсээр ялгадаг, эхийг “эх”, эцгийг “эцэг” гэдэг болохоор хэдэн мянган жил дагасан уламжлалаасаа хялбар татгалзах уу? Иймд ийм олон үндэстэн ястан хүмүүсийг хүйсгүй болгохын тулд эхлээд түүх соёлыг нь үгүй хийх ёстой. Дийлэнх олонх нь хэн болох хаанаас гаралтайгаа мэддэггүй, цөөн хэдэн элит, судлаачид л мэддэг тийм улс болгохоос өөр аргагүй.
Эцэст нь Их Британийн Эзэнт улсын Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хэлсэн нэг үгийг иш татъя. Энэ эрхэм “Хүн төрөлхтөн далайн шуурганд дайрагдсан усан онгоцтой адил. Усан онгоцны луужин гэмтсэн, газрын зураг хуучирсан, ахмад нь давалгаанд цохигдоод усанд унаж үгүй болсон тул усан цэргүүд ээлжээрээ орлодог. Ингэхдээ жолоог аль нэг тийш эргүүлэх болгонд эргүүлэх шаардлагатай гэдгээ бусад усан цэргүүдтэйгээ төдийгүй тавцан дээр ар араасаа багшрилдан гарч ирэх зорчигчидтэй зөвшилцөн шийдвэрлэх ёстой” гэж хэлсэн байдаг.
Бусдыг үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан биш л бол хүн бусдаас ялгагдах өөрийн гэсэн үзэл бодолтой байх, түүнээ илэрхийлэх, хамгаалах, хамгаалуулах эрхтэйгээрээ ардчилал хамгийн давуу талтай гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Даанч бодит байдал өөр төдийгүй, бүр гаж гэмээр хувирдаг нь хачирхалтай. Сайхан сайхан гэхээр сахлаа будав гэдэг шиг л.

0 Сэтгэгдэл
хэн нэгэн
шууныха булчинг яана гэж боддог бол нэгэн ийм болснос хойш Xd
2014.05.18