Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Сангийн яам төсвийн хуваарилалтыг өмнөх оны гүйцэтгэлээр хийх санал явуулна
Баянхонгор аймгийн төсвийн байгууллагуудын санхүү, бүртгэлийн ажилтнуудын дөрөвдүгээр зөвлөгөөнийг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгууллаа. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга нээж үг хэлэв.
Баянхонгор аймгийн төсөв санхүүгийн өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого сэдвээр Санхүү,  төрийн сангийн хэлтсийн дарга Д.Болдбаатар, үйл ажиллагааны ил тод байдал, цахим мэдээллийн системийн ашиглалт, Е-Офисс системийн талаар аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо, ОНХСангийн 2014 оны төсөв, төлөвлөгөө, аймгийн хөгжлийн чиг хандлага сэдвээр ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга, Санхүүгийн хяналт шалгалтаар илэрч байгаа нийтлэг алдаа зөрчлүүд, түүнийг засах арга зам сэдвээр Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Энхбат нар илтгэл тавив. Зөвлөгөөнд оролцогчид алдаа оноо, ололт амжилтаа хуваалцаж нийт төсөв захирагч, санхүүчиддээ хандан таван зүйл бүхий уриалга гаргасан байна.

Үүнд:
1.    Төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхэд санхүүгийн аливаа саад, бэрхшээлгүй байлгах үүднээс төсвийн төлөвлөлтийг үндэслэл сайтай боловсруулах
2.    Орон нутгийн төсвийн орлого нэмэгдүүлж 2016 он гэхэд орон нутгийн урсгал зардлын 40 хувийг бие даан санхүүжүүлэх, цаашид аймаг төсөв санхүүгийн хувьд бие даан санхүүжихийн тулд дунд болон урт хугацааны стратегийн бодлого төлөвлөгөөтэй ажиллах
3.    Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангаж иргэдэд мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгох талаар санаачлагатай ажиллах
4.    Хувийн хэвшлийн салбарт нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргалх ажлыг Олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн програмаар хийж, цахим тайлангийн систем нэвтрүүлэх
5.    Монгол улсын хууль,  дүрмийг чандлан сахиж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зөрчил дутагдалгүй ажиллахыг нийт төсвийн захиран зарцуулагч, нягтлан бодогчдод уриалжээ.
Уг зөвлөгөөнөөс мөн Санхүүгийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах талаар санал боловсруулж холбогдох дээд газарт хүргүүлэх, Төсвийн хуваарилалтыг өмнөх оны гүйцэтгэлд тулгуурлан хийдэг байх саналыг Сангийн яам болон бусад дээд шатны байгууллагад гаргахаар тогтсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан