Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Урьдчилан сэргийлэх үзлэгээр хорт хавдрыг эрт илрүүлж байна

“Бүх нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ”-г аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Дээрх үзлэгийн үр дүнд хорт хавдраар өвчлөгсдийг эрт илрүүлж, хяналтад ороогүй жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад орж байна. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан үзлэгийн явц дүнтэй танилцав.
Иргэн бүрийг эрүүл байлгаж, өвчлөлийг эрт үед нь илрүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл өрх” аян зохион байгуулж эхэлсэн. Хоёр сард нээлтээ хийсэн тус аяны хүрээнд аймгийн төвийн долоон багийн 8000 гаруй иргэн үзлэгт үнэ төлбөргүй хамрагджээ. Үзлэгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд явуулж байна.
Энэ хугацаанд хавдраар өвчилсөн  долоон хүнийг 1,2,3 дугаар шатанд нь илрүүлж, амьжиргааны боломж тааруу зарим иргэний эмчилгээг орон нутгийн удирдлагууд  анхаарахаар болжээ.
Аливаа эмгэг өөрчлөлтийг эрт үед нь илрүүлэх энэ үзлэг шинжилгээнд иргэд сайн дураараа хамрагдах байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Гэвч үзлэгт хамрагдсан хүмүүс буянтай үйлсэд  талархлаа илэрхийлж байв. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь ахимаг насныхан. Залуучууд идэвхгүй хамрагдаж байгааг эмч нар анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан