Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Бүх албан хэргийг кирил монгол бичгээр хөтлөн явуулдаг болно
УИХ-ын дарга З.Энх­болдод баасан гарагт УИХ-ын гишүүн  М.Батчимэг, Н.Батцэрэг, Г.Батхүү, А.Бакей, Н.Энхболд, Л.Гантөмөр нар Монгол хэлний тухай хуу­лийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барьжээ.
Монгол хэл бичгийн хэ­рэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт сүү­лийн 20 гаруй жил алдагдаж ир­гэд, түүний дотор тө­рийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн түвшин доройтсон. Монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал үгүй болж, монгол хэлний сургалтын чанар муудаж гадаад нэр томъёог монголчлох, үгийн санд шинэ үг бүртгэхээ больсон, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичиж буй, зарим сургууль монгол хэлний хичээл заахгүй байгаа зэрэг сөрөг асуудал их.
УИХ-аас 2003 онд баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан. Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томъёотой холбоотой асуудлыг эрхлэхээр зааж, монгол хэл хэрэглэх, хамгаалах, хөг­жүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөр­дүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хууль хэрэгжүүлэх тө­рийн байгууллагуудын орол­цоог тусгаагүй гээд олон дутагдалтай байж.  
Эдгээрийг харгалзан үзэж, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохоор Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачилсан байна. Есөн бүлэг, 24 зүйлтэй уг төсөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулахаар тусгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан