Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Эрдэнэтийнхэн-БИД ЧАДДАГ
Эрдэнэт үйлдвэр. Хүдэр олборлож, боловсруулдаг гэдгээр нь мэдэхээс авьяасын ундарга гэж төсөөлөх хүн ховор. Тэгвэл нийслэлийг зорин ирж “Гэрэл цацарсан Эрдэнэт” нэртэй тоглолтоо толилуулсан Эрдэнэтийнхэн нийслэлд болдог ямар ч тоглолтын жишгийг эвдэж яг цагтаа эхэлсэн ч танхим дүүрэн үзэгчтэй байх аж. Эрдэнэтийнхэн нийслэлд олон байдгаас уу, эсвэл үзэгчид Эрдэнэтийнхэн ямар авьяастайг аль хэдийнэ дуулчихсан юм уу.

Сүүлийн үед үзээгүй, юм юмтай тоглолт. Сонгодог, ардын, орчин үеийн гээд хоёр цаг хагасын хугацаанд үнэхээр гарынхаа алгыг хорстол алга ташиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэний авьяасыг бахдав. Тэд чадаж байна. Аданы “Жизель”-ийг бүжиж, Ж.Вердийн “Турбадур”-ыг дуулж, морин хуураар гадаад ая эгшиглүүлж, өнгө хоршуулж, хөл нийлүүлэн цэнгүүлж байна. Хэдийгээр тоглолтын өмнөх өдөр нийслэлд хөл тавьсан ч тэдний царайд ядарсан, түүртсэн зүйл огт алга. Уншигч та дэлхийн сонгодгуудын талаар бичээд эхлэхээр мэргэжлийн уран бүтээлчийг төсөөлж болох л доо.

Гэхдээ нийслэлчүүдийг авьяа­­саараа гайхуулахаар ирсэн 100 гаруй уран бүтээлч бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн Геологи хайгуулын ангийхан, ерөнхий захиргааны үйлчлэгчид, засвар механикийн заводын “төмрийн бурхад”, цагаан нөмрөгт эмнэлэг сувиллынхан, “Эрд сүлж”-ийн үйлчид, Шинжилгээний төв лабораторын “хүрээ” хүүх­нүүд, Дулааны цахилгаан станцын гал манагч, Төмөр замын цехийн ган замч, “Хан­гарьд”-ын тамирчин, Ца­хилгаан цехийнхэн, Онцгой байд­лын ангийн жавхаалаг эрчүүд, “Уурхайчин” соёлын ордоныхон. Халх, буриад, захчин, казах, цаатан гээд Монгол оронд амьдран суугаа үндэстэн ястан бүрийн онцлогийг харуулсан хувцастай бүжиг хамгийн гайхалтай нь. Мөрөө дээш, доош өргөх дээлтэй залуусыг халх гэж, бүргэд шиг дүүлэн гарч ирсэн тоорцог малгайтуудыг казах, эргэлдэн бүжих эрээн хувцастнуудыг  буриад, амаараа авиа гаргаж, хэмнэлд нь бүжих хөөрхөн охид цаатан гэдгийг таниулах хөгжмийн хэмнэл, бүжгүүдийн хоорондох холбоо, найруулгыг биширмээр. Өмсгөл зүүсгэлтэй хатдын алхаа, салхи татуулан давхих хөдөөгийн залуус, цэнгэлдэн ёохор хатирах залуусыг хараад суудал дээр өөрийн эрхгүй нуруугаа өргөн, өндөлзөн үзэх тэр мэдрэмж танхим дүүрэн.

Янз бүрийн дэглэлтэй ардын бүжгийг залгаад “Эрдэнэт үйлдвэр”-ээ магтсан бас ч үгүй хоолойн чадал шалгасан дуунууд эгшиглэв. ТЭЦ-ийн илчит тэрэгний машинч, ОБ-ын гал унтраах 58 дугаар ангийн аврагч, эрчим хүчний цехийн ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэй дуучид хоолой салган дуулах нь мэргэжлийнхнээс ялгарах ч юм алга. Түүний араас бүр их сэтгэл хө­дөлгөсөн номер бол дээр дурд­сан А.Аданы “Жизель” бале­тын хэсэг. “Уурхайчин” соёлын орд­ны бүжигчид үзэсгэлэнт гүнж Жизель, түүний хайрт Алберьт хоёрын эмгэнэлт түүхийг маш сайн ами­лууллаа. Хаа нэг бүжгийн техник дээрээ алдаа гаргасан ч үзэгчид алга ташин хүлээн авч үзэв. Яг түүний араас эрчүүдийн найрал Ж.Вердийн “Турбадур”-ын олны хэсгээс дуулсан нь нийслэлийнхэнд сонгодог урлагийн сайхныг дахин мэдрүүлсэн. Энэ л гайхалтай оройг нийслэлчүүдэд бэлэглэсэн зуу гаруй уран бүтээлчийн “босс” нь “Уурхайчин” соёлын ордны найруулагч Д.Одончимэг. Ямар ч уран бүтээл дээр найруулагчид тийм л байдаг хойно доо. Түүнтэй тоглолтын дараа уулзахад “Нийслэлд тоглохоор ирсэн бүрэлдэхүүнд маань зуу гаруй уран бүтээлч багтсаны дотор 70 гаруй хувь нь урлагийн мэргэжил эзэмшээгүй. Гэхдээ бид өнөөдөр нийслэлд нүүр бардам ирсэн. Эрдэнэт үйлвэр маань хувь хүний хөгжилд их анхаардаг учраас авьяастай залуусыг дэмждэг. Бид чаддаг” хэмээн бахдан ярьсан юм. Одоогоор манай ямар ч чуулгад сонгодог, ардын, орчин үеийн гэсэн гурван төрлийг хоршуулсан нь үгүй. Төрийн том тоглолтуудаас л энэ гурвыг нэг тайзнаа харж байснаас жирийн концертоос харж байсангүй. “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг энэ тоглолтоос хойш арай өөрөөр төсөөлдөг болоод гарав. Үнэхээр хүнийхээ хөгжлийг дэмжиж байж, аль ч талаараа амжилт гаргаж болдог гэдгийг Эрдэнэтийнхэн улаанбаатарынханд харуулж, мэд­рүүлж чадлаа. Сэтгэлд нийцсэн сайхан тоглолт үзчихээр хөөрөөд л таарсан хэнд ч хамаагүй талархаад л баймаар санагддаг даа...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан