Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Энэ онд таван хүн хорих ангид нас баржээ


Урьдчилсан хорих төвд хүний эрх зөрчигдөж, нас барсан хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нар мэдээлэл өглөө. Ингэхдээ талийгаач Д.Амарсайхан гэдэг хүнийг албан тушаал, нэр нөлөөний хувьд онцолж үзээгүй гагцхүү хүний эрхийг нь ноцтой зөрчсөн хэрэг учраас түлхүү анхаарал хандуулна гэдгийг хэлсэн юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд 210 орчим хүн хорих анги, төрийн хяналтан дор байхдаа нас баржээ. Харин энэ оны эхний хагаст таван тохиолдол бүртгэсний дотор Малайз улсын нэг иргэн багтаж буй юм. Урьдчилсан хорих ангид нас барсан тохиолдол өмнө нь гарч байгаагүйг дэд хорооны дарга Д.Ганбат хэллээ. Хоригдогсдын ихэнх нь сүрьеэ өвчнөөр, нэлээд хэсэг нь зүрхний шигдээсээр хорих ангид нас бардаг гэнэ. Эдгээр нь эмнэлгийн түргэн тусламж авах бололцоо багатай, гэнэтийн тохиолдол. Зонхилох шалтгаанаас бусад төрлийн өвчлөл ч байдаг аж. Тодруулбал, Малайз иргэн бөөрний дутагдалд орж, эмнэлэгт аваачсан ч сэхэл авалгүй байсаар мөнх бусыг үзүүлжээ.

Хүний эрхийн асуудлаар мэдээ­лэл хийх явцад Хү­ний эрхийн дэд хорооны тайланг удахгүй хэлэлцэнэ гэдгийг дуулгалаа. Энэ үеэр Ц.Оюунбаатар “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдмал байгаа сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна. Иймээс Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бай­гуул­лагууд хамтран хү­ний эрхийн асуудалд онц­гой анхаарал хандуулан ажил­лана” гэв. Тодруулбал, ямар ч шалтгаанаар хоригдож бай­гаа хүнд эмнэлгийн тус­ламж, анхан болон дунд шат­ны, шаардлагатай гэвэл мэс заслын үйлчилгээ үзүүлэх ёстой. Харамсалтай нь, Д.Амарсайханд тийм бо­ломж олдоогүй. Гэвч учир шалт­гааныг тодруулж, холбог­дох гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох нь гарцаагүй гэдгийг хэлсэн. Одоо­гоор хариуцсан эмнэл­гийн даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ.
Цаа­шид мөрдлөгийн явц, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гишүүд нэгдмэл байр сууринаас хандах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан