Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Монгол, Хятадын найрамдлын төгөл байгуулжээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол, Хятадын найрамдлын төглийн шав тавих ёслол ӨМӨЗО-ны Ордос дахь Чингисийн онгонд болж Монгол улсаас Өвөрмонголд сурч буй оюутнууд тус газарт мод тарьжээ.

Ёслолд Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, ӨМӨЗО дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Засгийн газрын Гадаад соёл солилцооны нийгэмлэг, Ордос хотын удирдлагууд, Өвөрмонголын багшийн их сургуульд сурч буй монгол оюутнууд оролцов. Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд анхны модыг тарьсан монгол оюутнууд өөр өөрийн нэрийг сийлсэн төмөр пайзыг модондоо зүүж дурсгалын зургаа татуулсан юм. Энэ нь хоёр орны соёлын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Чин Бао Чуан онцлон тэмдэглэлээ. Тус арга хэмжээ нь  Монгол Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, найрсаг харилцааны 20 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажил юм.
0 Сэтгэгдэл
ene l dutaj gene dee
*****
Хамгийн их уншсан