СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Ц.Шинэбаяр: МАН бол сөрөг хүчин биш, сүрэг хүчин
Улс орны хувь заяаг хөдөлгөж, шууд нөлөөлөх их хүчийг атгаад буй улс төр хэмээх “шинэ” ертөнцөд өрнөж буй олон асуудал, алдаа дутагдлын талаар Хамуг Монгол Хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-Улс төр нэлээд бужигнаж байна. Өнгөрсөн сарын турш УИХ хийсэн ажилгүй, хэрэлдсээр таарлаа. Энд өрнөсөн асуудлуудыг та хэрхэн харж, дүгнэх бол?
-Өнгөрсөн 24 жил ингэж л явж ирсэн шүү дээ. Улс төр гээд байгаа зүйл эрх баригчид хулгайлсан хөрөнгөө хэрхэн нуух, хийсэн гэмт хэргээ төрийн нэр, ардчиллаар бамбай хийж яаж өдөр хоног өнгөрөөх вэ гэдэг зүйлд л хүргэсэн. Ингэж явсаар оргилдоо хүрлээ. Сая Баасанхүүгийн үйлдэл бол зөвхөн тэр хүний биш бүх улстөрчдийн нүүр царай. Ардчилсан нам, Засгийн газар өнөөдөр буцах гарцгүй газар руу яваад байна. Нэгэнт эдийн засгийн хүндрэлээс улс орноо гаргаж чадахгүй гэдгээ мэдэж байж улам ангалын гүн рүү явсаар байна. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй гэдэг шиг энэ муу Засгийн газартаа хэлэхгүй бол болохгүй нь. Гэвч хэр чадлаараа хэлээд байхад зөрүүд зангаараа сонсохгүй яваад л байна шүү дээ.
-Таныг МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн байхад парламентын гишүүдээс Засгийн газар бүрддэг байсан. Гэтэл энэ чуулганаар тэд хүчтэй эсэргүүцлээ. Хөндлөнгөөс харахад танд ямар санагдсан бэ?
-”Давхар дээл” гэдэг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн марзаганал. Ер нь, Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг л хөндөх ёстой. Түүнийг хийчихье гэхээр өөдөөс “давхар дээл” гэх ганцхан хэсгийг л яриад байна. Бид бүгдээрээ л хуулийн нэр томъёоны дагуу ярьж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Гэтэл өнөөгийн улстөрчид, Ерөнхийлөгчид хошин шогийн жүжигчдээс дээрдэх юм байгаа юм уу. Энэ марзаганалаа болиод, бодит ажил руу яаралтай ормоор байна.
-Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь унагах уу гээд ямар ч үр дүнгүй болж дууслаа. Дараагийн хүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд гэх юм. Засаг ийм сул байгаа учир нь юунд байгаа юм бол?
-Хүн хийдэг ажилдаа хувийн болон улс төрийн ёс зүйн алдаа гаргасан бол хөндөж ярих л ёстой. Түүнээс биш сайд нарыг хэсэг анзаад л нэгийг нь унагахыг оролддог гэж ойлгож болохгүй. Би Тэмүүжин сайдын асуудлыг хэвлэлээр харж л байлаа. Түүнийг заавал ингэж олон хоног шахаж, шаардуулах, Баасанхүүгээр өргөн бариулахгүй өөрөө өргөдлөө өгчих ёс суртахуунтай болов уу гэж бодсон. Гэвч шинэ, залуу гишүүний шинж огт алга. Хүн нь шинэ, арга барил нь хуучин юм. Ийм байхаар ардчилал яаж хөгжиж, бусдад ёс суртахууны үлгэр дуурайл болох вэ дээ. Ер нь, 24 жил улс орныг сүйтгэсэн МАН, АН олигтой шинэчлэгдэхгүй байгаа. Зурагдсан пянз шиг нөгөө л улиг домог болж, хоцрогдсон хэдэн нөхөр хар машинаас гарч ирсэн. Нэгэнт ард түмэн сонгоогүй учраас тэд дур зоргоороо аашилж, яаж нэг “МАНАН” үүсгэх вэ гэх хүлээлттэй л өдөр хоногийг өнгөрөөж байна шүү дээ.
-Урьд нь, эрх баригчдыг “МАНАН” гэж нэрлэсэн. Тэгвэл өнөөдөр АН ба “Шударга ёс” эвслийн хамтрал “манан”-гаас хэр ялгаатай байна?
-Манан байсан одоо будан болчихлоо, ямар ч ялгаагүй. Уг нь гэгээ орж, цэлмэх болов уу гэж бодсон, тэгсэнгүй. Одоо яах вэ. Авлигад хэт идэгдсэн, гэмт хэргийн шинжтэй, бие биеэ барьцаалсан бүлэглэл улс төрд байхаар л асуудал үүсдэг. Миний бодлоор улс төрд цоо шинэ, цэвэр хүмүүс оруулж байж л шийднэ. Би анхнаасаа ч улс төрд ийм зорилгоор орсон, одоо ч хэвээрээ. Товчхондоо Монголын улс төр буцаж гарах аргагүй мухарт тулчихлаа. Үлдсэн ганц гарц нь гай болсон бодлогоо зогсоож, лай болсон намуудыг татах, УИХ-ыг тарааж, хурдхан шинэ сонгууль зохион байгуулах хэрэгтэй.
-Лай удаж, гай болсон бодлого гэхээр жишээ нь юуг хэлж байна вэ?
-Хар л даа. Өнгөрсөн жил улсын төсөв маш их хэмжээгээр данхайсан. Төсвийн гадуур хоёр том бонд зарцуулж байна. Ингээд эдийн засаг сайжраагүй шүү дээ. Үүнээс улбаалж авлига урьд үзэгдээгүй хэмжээнд хүрсэн. Манай Ерөнхийлөгч авлигатай тэмцэнэ гэж ярихаа больчихлоо. Ерөнхий сайд, УИХ ч хөндөхгүй байгаа. Авлига хяналтаас гарчээ гэсэн үг. Дараагийн асуудал нь Монгол Улсын гадаад өр 18 тэрбум ам.долларт хүрсэн. Урьд нь, их өр гэдэг байснаас хоёр дахин их. Гэтэл Засгийн газар сайн ажиллаж байна хэмээн “11-11” утсаар ард түмэн хэллээ гэж Ерөнхий сайд байнга ярьдаг. Түүний худлаа ярьсанд нь үнэмшээд сууж чадахгүй байна шүү дээ.
-Үүнийг өөрчлөхийн тулд тогтолцоонд сууж буй хүмүүсийг нь солино гэсэн үг үү?
-Ерөөсөө УИХ яаралтай тарах ёстой. Тэгэхгүй бол хар тамхичин сайдаа байлгаад л, авлигачдаа өмөөрөөд л, хүн хутгалдаг этгээд улс төрд байна. Дахиад Төрийн ордонд хүн хутгалчихвал яах вэ, гэмт хэрэгт тооцохгүй, зөв л гэж харах уу. Хүнийг дахин хүмүүжүүлдэг газар чинь Улсын Их Хурал биш. Хүмүүжилгүй, гэмт хэрэг үйлддэг хүмүүсийг парламентад биш зориулалтын 461 дүгээр ангид дахин хүмүүжүүлдэг юм. Тэндээ очиг л дээ. Бүтэлгүй хүмүүс яагаад заавал УИХ-д орж засарч, хүмүүжих гээд байгаа юм бэ гэдгийг л би асуудаг. Энэ УИХ-ыг яаралтай тарааж, ажил хийдэг хүмүүсийг л оруулж ирэх хэрэгтэй.
-УИХ-ыг тараалаа гэж бодъё. Гэтэл сонгуулийн аргачлал хэвээрээ байгаа учраас дахиад л энэ хүмүүс гараад ирэх юм биш үү?
-Арай ч дээ, чадахгүйгээ мэдээд нэр дэвшихгүй байлгүй дээ. Улс орныг 18 тэрбум ам.долларын өрөнд оруулчихаад ичихгүй сонгогдъё гээд явахгүй байх. Хар тамхиа зуугаад, хутгаа бариад сонгуульд орох хэрэг үү. Асуудал эндээ л байна.
-Өөрсдөө ухаараад болино гэж найдахаас нэгэнт өнгөрсөн, хүлээвэл хэзээ ч бүтэхгүй. Харин боломжтой арга, механизм юу байна?
-Улс 18 тэрбум ам.долларын өртэй боллоо. Цаашид хэд болохыг хүлээх юм уу. УИХ-ыг хэдэн гэмт этгээд, хэдэн хар тамхичинтай болгомоор байна вэ. Бас Оюу толгойн “Рио Тинто” компанид найр тавиад, тэдний хүссэнээр зээл олгох зөвшөөрөл өгье гэж Ерөнхий сайд захидал бичлээ. Нэмээд хэнд захиа бичих гээд суугаад байна вэ. “Бороо гоулд” уу, Таван толгойд уу, “Чайналко” юу эсвэл “Петрочайна” руу захиа бичих үү. Ингээд л захидал тэрлээд, Алтанхуяг алтан өндөг идээд, ард түмэн өлсөөд сууж болохгүй биз дээ.
-Энэ үг чинь ялгаагүй сулдана шүү дээ. Засгийн газартаа нөлөөлж ч чадахгүй байхад УИХ-ыг тараана гэдэг бүр хол сонсогдож байна. Ард түмэнд хүч бий гэдэг. Тэр хүч нь чухам юу юм бэ?
-Эд чинь ард түмнээс сонгогдоогүй, хар машины хүчээр гарч ирсэн болохоор ингэж дураараа аашлаад байна. Хэрэв иргэдээс сонгогдсон бол ичих нүүртэй, ухамсартай байх ёстой. Энэ чинь хууль бус, хар машины УИХ, хууль бус Засгийн газар шүү дээ. Тэгэхээр “хар ажил” л хийж таарна. Одоо хар машингүй сонгууль явуулчихвал ард түмэн зөв сонгож чадна. Хар машин л ард түмэн, цэвэр улстөрч хоёрын дундуур орчихоод байгаа хэрэг.
-Ардчилсан нам, МАХН-тай цаашид хамтрах гэрээ байгуулна гэнэ. Саяхан санамж бичиг үзэглэсэн гэсэн. Улс төрд ийм зүйл ер нь байж болох уу?
-Хүмүүс юу ч гэж мөрөөдөж болно, гэхдээ мөрөөдөл бүхэн биелдэггүй. Тэд гэрээ байгуулж, санамж бичиг зурлаа гээд баахан гэмт хэрэгтнийг өмгөөлөх юм бол ард түмэн дэмжихгүй нь мэдээж. Эцсийн шийдвэр ард түмний л гарт бий.
-Улс төр гэдэг хэрүүл урьдны адил үргэлжиллээ гэж та үзэж байна. Энэ их улс төржилтөөс ард түмэн л хохирно. Та ямар хор хохирол харж байна вэ?
-Одоо хамгийн том аюул хоёр жилийн дараа тохионо. Энэ өвлийг манай улс хөрш орнуудаас эрчим хүч импортлож гуйж, түүж арай хийн давлаа. Ирэх өвөл тийм боломжгүй, алингаа алдана. Эрчим хүчний дутагдлыг юугаар ч орлуулж болдоггүйн дээр түргэн хугацаанд нөхөн сэргээх боломжгүй. Тавдугаар цахилгаан станцын ажлыг яг өнөөдөр эхлүүллээ гэхэд дор хаяж 27 сарын дараа ашиглалтад орно. Хоёр жил гаруй хугацаанд монголчууд эрчим хүчгүй, дулаан цахилгааны хязгаарлалтай суух нь байна.
-Тэр болтол яах вэ. Хүнд хэцүү байх нь мэдээж. Гэхдээ гаргалгаа байгаа биз дээ?
-Яахав, гэр хорооллын цахилгааныг өдөртөө хязгаарлана. Хотын төвийн өндөр барилга, байгууламжийг гэрэлтэй байлгаад бүх зүйл сайхан юм шиг харагдуулна. Үнэн хэрэгтээ гэр хорооллын айл өрх л хамгийн их хохирно шүү дээ.
-1990-ээд оны аймаг, орон нутаг шиг байдалд буцаад очих нь ээ.
-Тэгж л таарна. Улстөрчид ямар ч асуудлаар улс төржиж, маргаж мэтгэлцэж болдог. Гэхдээ эрчим хүчний асуудлаар л улс төрждөггүй юм. Харамсалтай нь, өнөөдөр хэтэрсэн улс төрөөс болоод байдал ийм дээрээ тулчихлаа.
-МАН-ын гишүүд бүх л асуудалд сөрөг хүчний байр сууриа илэрхийлээд, арай хэтрүүлж байна гэж шүүмжлэх хүн бий. Монгол гэдэг айлын өрхийн эзэн АН гэвэл гэрийн эзэгтэй МАН юм болгонд үглэж яншиж байдаг шиг л харагддаг.
-Тэднийг би урьд нь тодорхой хэлж байсан даа. Сөрөг хүчин биш сүрэг хүчин гэж. Мэдээж сөрөг хүчин асуудлыг том, жижиг гэлтгүй нөгөө талаас нь харж, шүүн тунгаах ёстой. Гэхдээ энэ нь улс төрийн акц байх ёстой болохоос үглэж, яншаад сууж болохгүй. Таны хэлсэнтэй санал нийлж байна, үглэж яншихаас хэтрэхгүй байна. Жинхэнэ сөрөг хүчин үглэж суухын оронд шахаж, шавхуурдаж ажлыг нь хийлгүүлдэг байхгүй юу. Эрх баригч ч ялгаагүй шүүмжлүүлэхгүй сайн ажиллах ёстой. Гэвч аль аль нь үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна.
-Үзэл бодлоо чөлөөтэй хуваалцсан танд баярлалаа.
уих-г яаралтай тараах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
2014.05.20