Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Х.Тэмүүжин сайд алдаагаа засч эхэлжээ
Хууль зүйн сайдын “давхар дээл”-ийг тайлах гэсэн О.Баасанхүү гишүүн гэнэт шийдвэрээсээ няцсан нь улс төрд буцалсан нэг бужигнааныг намдаав. Гэвч гэнэтийн шийдвэрийн ард тохиролцоо яваа гэж олон хүн хардаж байгаа. Тэр ч үнэн байх үндэслэлтэй аж. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайд гишгэсэн мөрөө эргэн харж, гаргасан алдаагаа баллуурдаж эхлэв. Тэрээр Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Эрдэнийг өнгөрсөн сард ажлаас халсан бол шийдвэрээсээ буцжээ. Засгийн газрын хуралдаанаар ажлаас чөлөөлөгдсөн тэргүүн дэд даргыг эргүүлэн томилох шийдвэр гарсан байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, сайд хоёрын тэрсэлдээнийг ил болгосон дэд дарга Н.Амарзаяагийн асуудалд ч буулт хийсэн бололтой. Энэ түүх их ээдрээтэй. Х.Тэмүүжин Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон, хуульч мэргэжилтэй. Тийм ч учраас дүүргийнхээ Цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяатай ойрын харилцаатай гэж хэлэх хүн цөөнгүй. Сайд болмогцоо дүүргийн хэлтсээс дэвшүүлэн Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын суудалд томилж. Гэтэл тэр үед нь АТГ-аас Н.Амарзаяаг хөрөнгө, орлогын мэдүүлгээ буруу мэдээлсэн гэх дүгнэлт гаргаж, үүгээр нь ЦЕГ-ын удирдлага ажлаас халжээ. Харин сайд Н.Амарзаяаг яамандаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажилд авч цаг нөгцөөсөн байна. Энэ хооронд АТГ-аас ирүүлсэн үндэслэл, мэдээллийг шүүх шалгаж, дүгнэлт гаргатал алдаатай шийдвэр байсныг тогтоож, Н.Амарзаяа эргээд ЦЕГ-ын дэд дарга болов. Гэвч салбарын сайд, Б.Билэгт дарга нарын хоорондын тэрсэлдээн ширүүсч Н.Амарзаяаг дахиад халчихжээ. Ингээд дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Ерөнхий газрын дэд дарга, яамны газрын даргаар ажиллаж үзсэн Н.Амарзаяад буцаад очих ажлын байр олдсонгүй. Гэвч энэ үед ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар О.Алтангэрэл ажиллаж байсныг шууд Х.Тэмүүжин сайдын зөвлөх болгож, орон тоог суллаад Н.Амарзаяаг ажилд авчээ. Ийм л байдлаар Х.Тэмүүжин сайдын нүүдэл үргэлжилж байна.
Юутай ч албан тушаалд нь шууд цохилт өгсний дараа “гөжүүдэлсэн” үйлдлээ эргэн харж эхэллээ. Н.Амарзаяаг ч ЦЕГ-ын дэд дарга руу дахин зүтгүүлэхгүй биз ээ.
ЗӨВ ШҮҮ
Хууль зүйн сайдын “давхар дээл”-ийг тайлах гэсэн О.Баасанхүү гишүүн гэнэт шийдвэрээсээ няцсан нь улс төрд буцалсан нэг бужигнааныг намдаав. Гэвч гэнэтийн шийдвэрийн ард тохиролцоо яваа гэж олон хүн хардаж байгаа. Тэр ч үнэн байх үндэслэлтэй аж. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайд гишгэсэн мөрөө эргэн харж, гаргасан алдаагаа баллуурдаж эхлэв. Тэрээр Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Эрдэнийг өнгөрсөн сард ажлаас халсан бол шийдвэрээсээ буцжээ. Засгийн газрын хуралдаанаар ажлаас чөлөөлөгдсөн тэргүүн дэд даргыг эргүүлэн томилох шийдвэр гарсан байна.Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, сайд хоёрын тэрсэлдээнийг ил болгосон дэд дарга Н.Амарзаяагийн асуудалд ч буулт хийсэн бололтой. Энэ түүх их ээдрээтэй. Х.Тэмүүжин Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон, хуульч мэргэжилтэй. Тийм ч учраас дүүргийнхээ Цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяатай ойрын харилцаатай гэж хэлэх хүн цөөнгүй. Сайд болмогцоо дүүргийн хэлтсээс дэвшүүлэн Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын суудалд томилж. Гэтэл тэр үед нь АТГ-аас Н.Амарзаяаг хөрөнгө, орлогын мэдүүлгээ буруу мэдээлсэн гэх дүгнэлт гаргаж, үүгээр нь ЦЕГ-ын удирдлага ажлаас халжээ. Харин сайд Н.Амарзаяаг яамандаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажилд авч цаг нөгцөөсөн байна. Энэ хооронд АТГ-аас ирүүлсэн үндэслэл, мэдээллийг шүүх шалгаж, дүгнэлт гаргатал алдаатай шийдвэр байсныг тогтоож, Н.Амарзаяа эргээд ЦЕГ-ын дэд дарга болов. Гэвч салбарын сайд, Б.Билэгт дарга нарын хоорондын тэрсэлдээн ширүүсч Н.Амарзаяаг дахиад халчихжээ. Ингээд дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Ерөнхий газрын дэд дарга, яамны газрын даргаар ажиллаж үзсэн Н.Амарзаяад буцаад очих ажлын байр олдсонгүй. Гэвч энэ үед ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар О.Алтангэрэл ажиллаж байсныг шууд Х.Тэмүүжин сайдын зөвлөх болгож, орон тоог суллаад Н.Амарзаяаг ажилд авчээ. Ийм л байдлаар Х.Тэмүүжин сайдын нүүдэл үргэлжилж байна.
Юутай ч албан тушаалд нь шууд цохилт өгсний дараа “гөжүүдэлсэн” үйлдлээ эргэн харж эхэллээ. Н.Амарзаяаг ч ЦЕГ-ын дэд дарга руу дахин зүтгүүлэхгүй биз ээ.
0 Сэтгэгдэл
Донтой сайд
Нөгөө хар тамхиа хаяж чадах бол уу.Гарахад хэцүү байлгүй дээ.
2014.05.20
2014.05.20



















