Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Жуулчдын аюулгүй байдлын үзүүлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аюулгүй, амгалан Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хамтран 5-р сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт-3” зочид буудалд гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Байгалийн гамшиг, гал түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай анхны тусламж, авран хамгаалах ажлыг бодитоор үзүүлсэн уг сургалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг одны зэрэглэлтэй 33 зочид буудлын захирал, менежер, инженер техникийн ажилтнууд хамрагдав. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон давхар барилга бүхий зочид буудал, үйлчилгээний газрууд цөөнгүй баригдах болсонтой холбогдуулан иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, мэдээллийг дадлага хэлбэрээр олгох нь чухал болж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан