Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Монголд автобус угсрах жижиг үйлдвэр байгуулах санал гаргав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бат-Үүл Шведийн вант улсаас Бээжин хотод суугаа элчин сайд Ларс Петер Фреденийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Шведийн ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Мартина Аберг Сомогий, тус яамны Эдийн засгийн хэлтсийн 2-р нарийн бичгийн дарга Матиас Хелтгрен, “Сканиа” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Матиас Алин нар оролцож, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хамтран ажиллах санал солилцлоо.

Ноён Элчин сайд Монгол улс, Шведийн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгааг дуулгаад Улаанбаатар хотын хөгжлийн алсыг хэрхэн харж байгааг Засаг даргаас тодрууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид  Улаанбаатар хотыг тогтвортой хөгжүүлэх хууль эрхзүйн үндсийг бий болгох үүднээс хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргаж,  УИХ-аар батлуулсан. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр  Улаанбаатар хот  амьдрахад таатай, эрүүл, аюулгүй, бизнес, аялал жуулчлал хөгжсөн найрсаг хот болно гээд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт Шведийн “Сканий” үйлдвэрийн автобусыг нийлүүлэх хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр нийслэлийн нийтийн тээвэр экологи, чанарын шаардлага хангасан 2500 автобусаар  бүтэн парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа бөгөөд ашиглалтын үйл ажиллагааг хариуцах урт хугацааны  худалдан авалт хийх хүсэлтэй байна. Мөн бүс нутгаа “Аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тул аялал жуулчлалын тээвэрт ч мөн ая тухтай автобус хэрэгтэй тул угсрах жижиг үйлдвэрийг Монголд барих саналтай байгаагаа хэлээд  санхүүжилтийг жил бүр батлагдсан төсвөөсөө төлөөд явах боломжийн талаар асуулаа.  “Сканиа” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Матиас Алин “Сканий” үйлдвэрийн автобусыг тав тухтай, дулаан, агааржуулалтын системийг  шийдсэн, евро стандартыг хангасан үзүүлэлттэй гэж онцлоод, санхүүжилтийн хувьд Шведийн үндэсний бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газрын 2 байгууллага ажилладаг. Тэдгээр байгууллагуудаар дамжуулан урт хугацааны бага хүүтэй зээлээр автобус нийлүүлэх боломжтой” гэлээ. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ларс Петер Фреден Засаг даргад цаг гаргаж уулзсанд нь талархал илэрхийлээд, Швед улс Улаанбаатар хоттой нийтийн тээврээс гадна ус, хог хаягдал, эрчим хүч, барилга гээд өөр олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Хэрвээ та сонирхвол бид дахин уулзаж, тогтвортой хотжилтын чиглэлээр хамтран ярилцаж болно. Таныг би 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцсон, хамгийн нэр хүндтэй  Хотын захирагч гэж мэднэ гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хот Стокгольм хоттой цаг агаарын хувьд төстэй тул цаашид олон чиглэлээр хамтран ажиллах ирээдүй бий гэж хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан