Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Иргэдийн ухаалаг хэрэглээг төр дэмжих ёстой гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч цаг сунгаж хуралдсан учир өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийгдэх ажлуудтай холбоотойгоор Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч болон 2014 онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлын талаар хотын удирдлагуудын мэдээллийг сонссон байна.
Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд шуурхай хэрэгжүүлэх 10 гаруй ажлыг онцлон бүлгийн гишүүд санал солилцож, Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд тодотгов. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах, зарим шаардлагагүй импортыг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгохыг зорьж ажиллахыг нэн тэргүүнд үүрэг болгожээ.
Эдийн засгийн өсөлттэй байсан он жилүүдэд үл ойлгогдох тансаг хэрэглээ газар авч байсан. Жишээлбэл, 600 мянган төгрөгийн цалинтай төрийн түшмэд 60 сая төгрөгийн үнэтэй машин хөлөглөдөг, 100 саяын хауст амьдардаг байсан зэрэг нь далд эдийн засгийн бодит илрэл гэж гишүүд дүгнэсэн аж. Харин эдийн засагт хийж буй реформ, өнөөдөр үүсээд буй хүндрэл нь далд эдийн засгийн тансаг хэрэглээг үгүй болгож байгаа гэж үзсэн байна. Нөгөө талаар иргэд ухаалаг хэрэглээг сонгож, энэ хүсэл эрмэлзлэлийг дэмжих нь төрийн үүрэг гэж тус бүлгийн дарга хэлж байв.
Мөн төрийн шаардлагагүй хяналт шалгалтыг зогсооход чиглэсэн ажлыг яаравчлах шаардлагатай гэж АН-ын бүлгийн гишүүд үзжээ. Харин Хяналтын тухай хуулийн төслийг цөөнхийн бүлэг дэмжилгүй дахин унагасанд харамсч байгаагаа Д.Эрдэнэбат дарга хэлээд, хуулийн төслийг дахин өргөн барих шаардлагатай гэлээ.
Түүнчлэн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудлыг яаралтай шийдэж, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алт олборлогчдоо дэмжих нь чухал гэдгийг Засгийн газарт сануулсан байна. Харин орон нутагт хэрэгжүүлэх бодлогын хүрээнд нэн түрүүнд бондын санхүүжилтээр Сум дундын сүү боловсруулах үйлдвэрийг байгуулах, аймгийн төвд 1000 айлын орон сууцыг барих ажлыг шуурхайлж, ипотекийн зээлийг долоон хувь болгох хэрэгтэй гэдгийг Засгийн газарт үүрэг болгосон байна.
Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтыг татаж эхэлж байгаа. Үүний эхэнд “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийг ашиглалтад оруулсан бол цаашдаа БНХАУ-тай ярилцаж, Замын-Үүдийн чөлөөт бүсийг оруулахаар ажиллаж байгаа гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч цаг сунгаж хуралдсан учир өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тус бүлгийн хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийгдэх ажлуудтай холбоотойгоор Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч болон 2014 онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлын талаар хотын удирдлагуудын мэдээллийг сонссон байна.

0 Сэтгэгдэл