Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Хүүхдийн тусламжийн утас 24 цагаар ажиллана

Уг тусламжийн утас нь хүссэн мэдээлэгч дуудлагаа үнэ төлбөргүй хийх, 24 цагийн турш ажиллах, үндэсний хэмжээнд хүүхэд тогтооход хялбар дугаартай байх,  эх орны өнцөг булан бүрээс холбогдох боломжтой байх, дуудлага бүрийг хүлээн авч, хариу өгөх, үйлчилгээнд холбох, дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх, хамтарсан багт түшиглэсэн байх, үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах зарчимтай байх юм.

Монгол Улсад 2001 оноос эхлэн Хүүхдийн тусламжийн утас 1615, 2004 оноос 1979 дугаартай ажиллаж эхэлжээ.  2006 оноос Олон улсын Хүүхдийн утасны CHI  буюу Child Helpline international сүлжээ байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болсон юм.

Хүүхдийн тусламжийн утасны Олон улсын сүлжээ нь бүрэн эрхт гишүүдээсээ хүүхдийн утсанд хандсан дуудлагын тоо, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж жил бүр хэвлүүлэн гаргадаг “Хүүхэдтэй холбогдох нь” номондоо оруулдаг. Энэхүү мэдээллийг уг номонд оруулснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдийн утсанд ямар дуудлага ирж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлага солилцохоос гадна улс орнууд үндэсний хэмжээнд тоо баримтдаа тулгуурлан хүүхдэд зориулсан бодлого хөтөлбөрийг боловсруулах ач холбогдолтой.

Өнөөдрөөс эхлэн ажлын тав хоног Хүүхдийн утасны зөвлөгч, ахлах ажилтны сургалт Хүүхдийн төлөө үндэсний газарт зохион байгуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан